x

Монголын хуулийг хэн хаашаа эргүүлчихэв

-Оюутолгойн гэрээг байгуулахад АТГ оролцох ёстой байсан гэнэ-

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 1-нд С.Баярцогт, Б. Бямбасайхан нарын хориог 15 хоног сунгах захирамж гаргасан билээ. Гэхдээ захирамжийн хугацаа өчигдөр дууссантай холбогдуулан прокуророос шүүхэд хүсэлтээ ирүүлсэн юм.

Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал болсон юм. Улмаар шүүх хурлаас дээрх хоёр хүнийг дахин нэг cap хорих шийдвэр гаргав.

Сангийн сайд асан С.Баярцогтын тухайд шүүх хуралд биечлэн ирсэн бол Б.Бямбасайхан цахимаар оролцож, шүүгчийн шийдвэрийг сонссон юм. Хамгийн гол нь, тэднийг дахин хорих болсон шалтгаан нь тун хачирхалтай. Юу гэвэл, прокуророос тэднийг дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэж үзсэн юм. Угтаа бол шүүхээс С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарыг урьд нь хэрэг хийсэн, улмаар суллаад тавьчихвал дахиж гэмт хэрэгт холбогдож болзошгүй гэсэн утгатай дүгнэлт гаргасан гэсэн үг, Тэгвэл С.Баярцогт өмнө нь ямар гэмт хэрэг өдүүлсэн, дахиад бас юу хийх гээд байгааг нь шүүх, прокуророос тайлбарлах зайлшгүй шаардлагатай байх.

Энэ талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон Шүүх хуралд Оюутолгойн гэрээ хуульд нийцсэн эсэх, өөрчилж болох эсэхийг шинжээчдээс асууж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Энэ асуудалд шүүгч, прокурор, хуульчид хуульзүйн үндэслэлээ хийгээд явах ёстой. Үүнээс дүгнэж хэлэхэд, цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй. Учир нь, тэд УИХ болон Засгийн газрын гишүүдээсээ асуухаас илүүтэй АТГ, прокурор, шинжээчдээс асууж байж гэрээ хэлэлцээрээ хийх ёстой болж таарч байна.

Оюу толгойн гэрээг тухайн үед УИХ болон Засгийн газрын гишүүдээс асууж байж, хийсэн.Гэтэл тэд өнөөдөр дуугардаггүй юм байна. Иймээс мега төслийн гэрээ хэлэлцээ хийхдээ АТГ, прокурор, шинжээчдээс асуух ёстой юм байна" гэсэн байр суурийг шүүх хурлын дараа илэрхийлсэн юм.

Үүнээс гадна, С.Баярцогтыг өмнө нь 30 хоногийн турш саатуулсан хэрнээ ганцхан удаа л богино хэмжээний байцаалт авсан аж. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар Оюу толгойн гэрээтэй холбогдуулан шалгаад байгаа зүйл үгүй гэдгийг өмгөөлөгч нь хэлсэн. Тэгвэл энд ямар учир логик байна вэ.

Оюу толгойн гэрээний хамгийн их буруутай этгээдээр нэрлэгддэг С.Баярцогтыг тодорхой шалгаж, байцаасан зүйлгүйгээр энэ төслийн алдаа мадгийг хэрхэн олж тогтоохыг нь харж суух цаг хугацаа бидэнд бийсэн бил үү.

Харин Б.Бямбасайханы хувьд үнэндээ улстөрийн тоглоомын золиос болсон гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Өчигдрийн шүүх хурлын талаар түүний өмгөөлөгч Н.Цогт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Учир нь. хэрэг ээдрээтэй түвэгтэй байгаа тул цагдан хорих хугацааг сунгаж байна гэх үндэслэл нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж харж байна. Хэрэг ээдрээтэй байгаа гэдгээ нотолж чадахгүй байна.

Прокурорын нотлогдоогүй үндэслэлээр хүнийг цагдан хорьдог болох тал руугаа явж байна.Энэ нь үндсэн хуулийг зөрчиж байна. Б.Бямбасайханы бие маш тааруу байна. Эмчид үзүүлж байгаа. Нарийн шинжилгээ өгч, эмчлүүлэх хүсэлт тавьсан. Одоогийн хийж буй эмчилгээ үр дүн муутай гэж үзэж байна. Иймээс энэ хүсэлтийг минь харгалзан үзнэ гэж найдаж байна" гэв. Хэрэг явдал яг л ийм байдлаар өрнөж байгаа. Өөрөөр хэлбэл, прокурорууд хуулийн чухам ямар заалтыг үндэслэж, аль баримтад тулгуурласан нь тодорхойгүй “хардлага”-ыг шүүхийн шийдвэрийн гол суурь болгож буй нь Монголын хууль хаашаа эргэсний бэлээхэн жишээ өнгөрсөн хугацаанд болсон шүүх хурлууд.

Ер нь өнөөдөр шүүх эрх мэдэл чухам хэний гарт байгаа хэрэг вэ. Ингэж хэлэхийн учир нь Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, томоохон төслүүдийн удирдагч нараар ажиллаж байсан хүмүүсийг барьж хорьсон нь монголчуудыг хоёр талцуулсаар байгаа билээ.

Гэтэл эдгээр хүмүүсийг буруутан болгосон мөнөөх Оюу толгойн гэрээ нь өнөөдөр бүрэн хэрэгжих болоогүй, дөнгөж бүтээн байгуулалтынхаа шатанд яваа гэдгийг хууль, шүүхийн шинжээч нар мэдэж байгаа болов уу гэдэг нь эргэлзээтэй. Олон улсын толгой эдийн засагчид, уул уурхайн мэргэжилтнүүд анхнаасаа Оюу толгойг бүрэн ашиглаж эхлэх хугацааг 2028 оноор тооцоолж, гэрээг байгуулсан.

Тэгэхээр дахиад 10 жилийн дараа Оюу толгой хэмээх их говийн хөрсөнд нуугдсан эрдэнийг бүрэн хүчин чадлаар ашиглаж, тэр хэрээр манайх руу орж ирэх ашиг нэмэгдэх нь ээ. Тийм байхад энэ гэрээг байгуулсан хүмүүсээс “Та нөхөд гэрээ байгуулахдаа цагдаагаар хянуулсан уу” хэмээн асууж байгаа нь эднийг заавал яллаж, буруутан болгох даалгавар авсан мэт хар төрүүлж буй нь нууц биш.

Угаас Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байсаар ирсэн. Үүнийгээ удаа дараа нотолж байгаа. Тиймээс бид ирээдүйд улс эх оронд онц гойд тустай томоохон төсөл хөтөлбөрүүд рүү зоригтой орж, хэрэгжүүлэх хэн нэгнийг хүлээх найдлагагүй болж байх шиг. Тийм зоригтой хүн гарч ирлээ ч дараа нь буруутан болж хувирах нь дамжиггүй болж байна. Ер нь Монголын хууль хаашаа эргэж, шүүхийн энэхүү гажиг тогтолцоог хэн зааварчилж сууна вэ.

Эх сурвалж: Өглөөний Сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.187.100)
    Dahin gemt hereg hiine gdg n gerchuuded nuluulyh tedend daramt shahalt uzuuleh gh metiig heleed bgaa...iim medeelel avagdsan bj bolno. 2.rt Oyu tolgoin gereeg hiihiin umnu tagnuuliin bguullagiin medeelel tednii unelelt dugneltiig sonsoh estoi bsan...ih gurnuud ch ter tusgaar togtnoson uls oron bur tusgai albadiinhaa unelelt dugneltiig sonsoj bj shiidveree gargadag ym. Manaid esregeeree...yagaad gvl tusgai albad oroltsood ehelbel ulsturchid avilga avch huvi hurtej chadahgui boldog bhgui yu.
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.1)
    Ашиглаад эхэлчихсэн шүү дээ. Оюутолгойг биш оюунтай толгойгоо ашиглая гээд байна даа.
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (212.112.126.228)
    ХХБанкны эзэн гэх сахал Эрдэнэбилэг шдэээ. Тодорхой. Энэ сахал насаараа ийм явах юм шиг мөрөөдөж зүүдэлж явахаа болих хэрэгтэй шдээ. Эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Тун аюултай сэтгэхүйтэй хүн байна. Яавч эрүүл биш...
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 15 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 21 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 23 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 26 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 30 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 33 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 39 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 42 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 8 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 14 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 21 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 26 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 37 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 42 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 49 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 53 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top