x

Шадар сайд Ө.Энхтүвшин Тува Улсын тэргүүнийг хүлээн авч уулзав

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзлаа.

Хоёр улс, тэр дундаа хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, зам, тээвэр, худалдаа, эдийн засгийн салбар гээд өргөн хүрээнд ажиллах сонирхолтой байгаагаа ОХУ-ын БНТУ-ын тэргүүн Ш.В.Кара-Оол илэрхийлэв.

Увс аймагт мод боловсруулах, Кызыл хотод мах боловсруулах үйлдвэр байгуулах, Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статустай болгох, хоёр улсын хооронд нислэг үйлдэх зэрэг боломж байгааг дурдаж үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын БНТУ-ын тэргүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, угсаатны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хил орчмын бүс нутгийн дэд бүтэц хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд тэмдэглэв. 

Мөн худалдаа, эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд Тувагийн тал идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, Ш.В.Кара-Оолыг урив.

Уулзалтаар мөн хийн хоолой дамжуулах шугам, Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Бизнесийн салбарынхан болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 20 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 22 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 26 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 30 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 33 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 38 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 41 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 7 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 13 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 21 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 25 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 33 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 37 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 42 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 49 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 53 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top