x

Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.15) хуралдаан 15 цаг 43 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 

Үндсэн чиглэлийн төсөлд татварын шинэчлэлийг эхлүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бий болгох, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүн гарна гэж тусгажээ. Түүнчлэн эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 6.1 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас ихгүй байх аж. Үндсэн чиглэлд тусгагдсан 20 зорилт, 123 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад эх үүсвэр, хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан Н.Энхболд, Д.Оюунхорол нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. 

Гишүүдийн зүгээс  эдийн засаг, нийгмийн 2019 оны үндсэн чиглэлийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 2019 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэхээр тооцож байгаа нь хэр бодитой болох, мөн энэ жилийн эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай байгааг лавлаж байлаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Засгийн газар эдийн засгийн зөв бодлого явуулсан нь үр дүнгээ өгч байна. 2018 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 6,1 хувиар өссөн. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал нөхцөл байдал сайжирсан. Цаашдаа энэ бодлогоо үргэлжлүүлбэл, эдийн засгаа тогтворжуулж, хөрөнгө оруулалтын олон асуудлыг шийдэх боломж байгаа. Иймд 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувьд хүрнэ гэж тооцодлсон гэж байлаа.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд 2019 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед зэвсэгт хүчний техник хэрэгслийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг Байнгын хорооны гишүүд анхааралдаа авахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ОБЕГ-ын гал унтраах техник хэрэгслийг шинэчлэх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих талаар үг хэллээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийн талаархи Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 20 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 22 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 26 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 30 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 33 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 38 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 41 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 7 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 13 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 21 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 25 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 33 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 37 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 42 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 49 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 53 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top