x

Хог хаягдлын бохирдол агаарын бохирдлоос дутахгүй аюултай

Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах цахилгаан станц байгуулах асуудлаар Монгол Улсын Шинжлэх ухааны академи БНХАУ-ын Жансу мужийн “China Tianying” компанийн төлөөлөлтэй өнөөдөр санал солилцлоо. Энэ үеэр БНХАУ-ын талаас бүх төрлийн хог хаягдлыг боловсруулж, тэрхүү шатаасан энергиэрээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологио танилцуулсан юм. Тэд энэхүү төслөө Монгол Улсын Ерөнхий сайдын  зөвлөх, Улаанбаатар хотын засаг дарга нарт болон БОАЖ-ын яаманд мөн танилцуулжээ.

“China Tianying” компанийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол Улаанбаатар хотын тухайд  өдөрт 500-1000 тн хог боловсруулаад дунджаар 10мгвт-ын эрчим хүч үйлдвэрлэх станц ажиллуулж болох юм байна гэсэн тооцоог хийжээ. Энэ төсөл хэрэгжих аваас Монгол улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр НЗДТГ-тай гэрээ  байгуулаад хог боловсруулдаг үйлдвэр, цахилгаан станц барих.  Улмаар цахилгаан станцаас гарах эрчим хүчийг нийслэл гэрээний хугацаанд худалдан авч, гэрээ дуусгавар болонгуут Цахилгаан станцыг  Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлж өгөх тухай ерөнхий нөхцөл яригдаж байгаа юм байна.

Уулзалтын үеэр “China Tianying” компанийн төлөөлөгчид “Хятад  бол дэлхийн бусад улс орнууд шиг  хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологийг сэргээгдэх эрчим хүч гэж тооцох болсон. Монгол Улс ч энэ замаар яваасай. Шинжлэх ухааны байгууллагууд нь ийм санал боловсруулж  эрх баригчдад  дэвшүүлэх хэрэгтэй.  Ирэх дөрөвдүгээр сард Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайд болон Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх манай компанид зочилж энэ технологитой биечлэн танилцана. Танай эрдэмтэн судлаачдыг ч мөн давхар урьж байна. Энэ айлчлалаас өмнө ШУА  холбогдох  эрдэмтэн судлаачдын ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын хог, хаягдлын асуудлаар  судалгаа хийж өгөхийг хүсч байна. Айлчлалын үеэр манайхтай хамтарч ажиллах тохиролцоонд хүрвэл та бүхний хийсэн судалгаан дээр үндэслэж хог боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг тогтоох юм” гэлээ.

Уулзалтын төгсгөлд  ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл “Бид өнөөдөр агаарын бохирдол утааны асуудлаар түлхүү яриад байгаа. Гэтэл хог хаягдлын  бохирдол бол тэрнээс дутуугүй  хор нөлөөтэй. Учир нь манай улс  бүх хогоо газар дор булчихдаг. Газар дор булсан хог тэндээ илжирч ялзраад хортой хий гаргахаас гадна,  хөрсний доорх усыг бохирдуулах аюултай байдаг. Удаан жил ингэж явж болохгүй. Тиймээс хогоо боловсруулах шилдэг технологитой шилдэг төслүүд дээр Нийслэл, Засгийн газар шинжлэх ухааны байгууллагуудаас зөвлөгөө авч сонгон шалгаруулалт хийгээд ийм станц байгуулах  нь тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ үүднээс бид БНХАУ-ын энэ технологитой  зориуд танилцаж байна.     Манай эрдэмтэд  өмнө нь хог хаягдлыг боловсруулдаг  олон янзын жижиг технологитой танилцаж байсан ч энэ удаагийнх цогцоор нь шийдэж өгсөн технологи байгаа нь онцлог байлаа. Манайд хог боловсруулах асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаач олон бий.  Хийсэн судалгаа  ч олон байна. Та бүхний хүсэлтээр дахин нарийвчилсан судалгаа хийж, хариу санал явуулъя” гэсэн юм. 

Эх сурвалж: AC.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 34 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 9 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 48 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 58 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 5 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 6 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 9 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 13 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 16 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 22 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 25 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 51 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 57 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 4 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 9 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 20 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 25 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 8 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top