x

Баян-Өлгий аймаг ОРОХ, ГАРАХ хөдөлгөөнийг хязгаарлана

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярын өдрүүдэд тус аймагт болон сумдаас гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэв.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 113 тоот захирамж гарч энэ сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр зогсоохоор боллоо.  

Гэхдээ ар гэрийн гачигдал, түргэн тусламж, албан томилолт зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар улс, хот хооронд болон орон нутагт зорчих төрийн албан хаагч, иргэдийг холбогдох нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлэх ажээ.

Иймд ард иргэдийг дээрх хугацаанд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж замд гарахгүй байхыг уриалав.

Мөн өчигдөр УОК-оос улс, хот хоорондын замын хөдөлгөөнийг ТҮР ХААХ шийдвэр гаргаад байгаа билээ. 

Иймд иргэд та бүхэн цаг агаарын байдал болон хайртай гэр бүлээ эрдлээс хамгаалж онцын шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байхыг уриалж байна.

АНХААРУУЛГА: Цаг агаарын нөхцөл байдал хүнд үеэд ХУЛГАЙН ЗАМААР зорчиж, цасанд сууж, хамт яваа хүнээ болон өөрсдийгөө, эд хөрөнгө, амь насаараа хохирох аюултай нөхцөл байдлаас урдчилан сэргийлнэ үү. 

Ийнхүү нийт НАЙМАН аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.

  1. Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлав.

  2. Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

  3. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.

  4. Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.

  5. Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

  6. Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав.

  7. Сүхбаатар аймгийн Онцгой комисс 2020.02.20-нд хуралдаж, хоёрдугаар сарын 23-26-ны өдрийг дуустал 13 сумын чиглэлийн авто машины хөдөлгөөнийг хязгаарлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 5 цаг 53 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 6 цаг 9 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 6 цаг 13 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 6 цаг 19 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 6 цаг 23 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 6 цаг 37 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 6 цаг 43 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 8 цаг 27 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 8 цаг 46 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 5 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 9 цаг 7 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top