x

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд өөрчлөлт орно

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Тэдгээр хуулиудын төслийг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы завсарлагаар ажиллаж байна.

УИХ-ын даргын захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг судалж дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2020.02.18) хуралдав.

Хуралдааныг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалан хуралдуулав.

Ажлын хэсгийн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан танилцуулгыг сонсож, санал солилцов.

Эхлээд ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Ганзориг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, уг хуулийн төслийн гол зорилго нь төрийн нэгдмэл байдлыг хангах, орон нутгийн бие даасан байдлыг аль болох зөв зохицуулахад чиглэж байгаа.​ Энэ үндсэн дээр сум, дүүрэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын гол цөм байх ёстой гэсэн зарчим барьж, энэ санааг төсөлд суулгахыг хичээсэн.

Мөн сүүлийн 30-аад жилд хуульд тунхаг байдалтай тусгагдаж, давхардаж ирсэн төрийн болон нутгийн удирдлагын чиг үүргийг зааглаж өгөхийг чухалчилсан.

Түүнчлэн иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хүсэл зоригийг илэрхийлдэг байх зарчмыг тусгасан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдаж уг хуулийн бүтэц нэлээд өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, орон нутгийн эрх мэдлийн асуудлууд, чиг үүрэг, нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой асуудлуудыг зохистой хэмжээнд нь зохицуулахыг зорьсон гэдгийг онцлов.

Мөн Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, доктор С.Сүхбаатар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан орон нутгийн төсөв, санхүү, татварын талаарх саналын томьёоллоо танилцуулсан юм.

Дараа нь ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар танилцуулав.

Тэрбээр, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар олон жил хуримтлагдсан, эрх зүйн хүрээ хязгаар нь тодорхойгүй байгаа энэ асуудлыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг дурдаад хуулийн төслийн үзэл баримтлалаас танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Иймээс шинэ хуулийн төслөөр хот, тосгоны эдийн засгийн үндэстэй холбоотой цоо шинэ асуудал гарч ирж байна. Мөн төв засагтайгаа, оршин буй нутаг дэвсгэртэйгээ хэрхэн харилцах, бүрэн эрх нь хэрэгждэггүй байдлыг хэрхэн засах зэрэг тулгамдсан олон асуудлыг энэ хуулиар шийдэх учиртай.

Дэлхийн улс орнуудын чиг хандлагаас харахад хот, тосгонд хүн амын суурьшлын асуудал гол цөм болж, хөдөлшгүй зүйл байдаг онцлогтой. Манай улсын тухайд ч нэгэнт Үндсэн хуулиар улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын асуудал хөндөгдөж эрх зүйн боломж нээгдсэн учраас ангиллын асуудлыг хот, тосгонд ч мөн адил анхаарч үзэх шардлагатай болно.

Тэгж байж чиг үүргийн хэрэгжилт хангагдана. Харамсалтай нь одоогийн хуульд хот, тосгоны чиг үүргийг тодорхой зохицуулж өгч чадаагүй, зөвхөн эрх мэдэл заагаад өгчихсөн учраас юуны өмнө энэ алдааг засаж нарийвчлах шаардлагатай болоод байгааг дурдав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нар танилцуулга хийсэн ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгийн гишүүд хуулийн төслийн талаарх танилцуулга, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан саналаа хуваалцав.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэлэхдээ, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга сайн болжээ. Иймээс хуулийн төслийг ойрын өдрүүдэд цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авах ажлыг яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн хуулийн төслийн эдийн засгийн болон нийгмийн үр нөлөөний үнэлгээ, тандан судалгаа хийх, төслийн иж бүрдлийг хангах гээд хийх ажил багагүй байна. Энэ бүхнийг хангасны үндсэн дээр хуулийн төслийг дагалдах төслүүдийн хамт Засгийн газарт хүргүүлж саналыг нь авах ажлыг зохион байгуулна гэлээ.

Харин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар нарийвчлан ярилцаж, санал солилцохоор тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 14 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top