x

Сэтгэл байвал утаанаас ч сална

Нийслэлийн гэр хорооллын иргэдэд сайжруулсан шахмал түлш худалдан авах картыг тарааж эхэлснээс хойш зургаан сар, сайжруулсан шахмал түлшийг худалдаалж эхэлснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрч, өвлийн сар ч дуусч байна.

Хүн гэдэг амьтан аливаа шинэ юмыг хүлээж авах, дасал болохдоо удаан байдаг хойно сайжруулсан шахмал түлшийг анх худалдаалж, хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн үе амар байсангүй. Нэг бус хүний амь эндэж, шалтгаан нь түлшний чанарт байсан уу, түүний буруу хэрэглээнээс болов уу гэдэг хардлага, шүүмжлэл хоёр сар шахам үргэлжилсэн билээ. Одоо ч гэсэн нэг мөр хариулт гараагүй л байна.

Харин шахмал түлш хэрэглээд угаартаж, хордсон тохиолдол эрс цөөрч, хэрэглээ тал дээрээ ямар нэг эрсдэлгүй болж байх шиг. Өдөр болгон, зарим үед өдөрт хоёр удаа хуралдаж байсан нийслэлийн онцгой комиссийнхний хуралдаан ч цөөрч, түгшүүр төрүүлсэн мэдээллийн давтамж ч холдож, иргэд хэрэглэгчид тайвширч эхлээд байна. Хамгийн гол нь Улаанбаатар утаасаа салж байна.

Нийслэлийн гараарын бохирдол өмнөх оны мөн үеэс 50-55 хувь, агаар дахь нарийн тоосонцрын хэмжээ 38-42 хувь хүртэл буурсан болохыг хяналт, шинжилгээний байгууллагууд тогтоожээ. Тэр нь ч нүдэн дээр ил болсон зүйл. Өмнөх жилүүдэд хашаанаасаа гараад мөрөө харахгүй утаан дунд өглөө, оройг туулдаг байсан гэр хорооллынхон энэ өвөл бүрхэг өдөр барагтай үзсэнгүй.  Улаанбаатарчууд утаанаасаа салж эхэллээ. Ирэх жилүүдэд бүрмөсөн салчих байх гэсэн найдлага ч бас төрж байна.

Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн танилцуулснаар тус байнгын хороо 2017 онд анх удаа нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд гүйцэтгэлийн аудит хийлгэсэн байна. Ингэхэд 2008 оноос 2017 оныг хүртэл утааг бууруулах, агаарын бохирдлыг арилгахад төсвөөс 750 тэрбум төгрөг зарцуулсан дүн гарчээ. (Энэ мөнгө салхинд хийсчихээгүй байлтай) Хичнээн ч олон төрлийн зуух тараалаа, хичнээн ч олон түлш туршлаа, хичнээн их цаг хугацааг алдсан билээ. Харин 2018-2019 онд энэ чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад ердөө 75 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Үр дүн нь энэ.

М.Оюунчимэг гишүүн үүнийг “гаргасан шийдвэрийнхээ араас тууштай явж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, ажлаа уялдаа холбоотойтой төлөвлөж ажилласны л үр дүн шүү дээ. Хэрвээ өмнөх жилүүдэд ингэж ажиллаж чадсан бол өнөөдөр бид утааны тухай мартчихсан байлаа, татвар төлөгчдийн 750 тэрбум төгрөг салхинд хийсэхгүй байлаа” гэв. Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос агаарын бохирдлыг бууруулах, утааны асуудлаар 10 удаагийн Нээлттэй сонгол хийж, Засгийн газарт чиглэл өгч, УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлт дээр өдөр тутам хяналт тавьж ажилласан.

-Засгийн газраас тогтоол гаргаж 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглосон, жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай төрийн өмчит “Тавантолгой Түлш” компанийг байгуулсан,

-2018 оны улсын төсөвт 19 тэрбум төгрөг тусгуулж, нийслэлийн 1298  сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг 657 сая төгрөгийн агаар шүүгчээр хангасан, нийслэлийн хэмжээнд 68 уурын зуух буулгаж, нүүрсээр галладаг төрийн байгууллагуудыг төвийн шугамд холбосон,

-Нийслэлийн гэр хорооллын айл өрх бүрд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгосон, Улаанбаатар хотын дэд бүтцэд холбогдоогүй хэсгүүд дэх 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан, нийтийн тээврийн автобусуудад агаар шүүгч байрлуулсан, утаа гаргадаггүй цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр 2020 оны нэгдүгээр сараас туршиж эхэлсэн. Энэ бүгд дээр Өргөдлийн байнгын хороо шийдвэр гаргаж, хяналт тавьж ажилласан.

Уг нь Өргөдлийн байнгын хороог гурван парламентын өмнө буюу 2008 оны наймдугаар сард шинээр байгуулж байв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Н.Батбаяр нар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж уг байнгын хороог парламентын бүтцэд оруулсан. Харамсалтай нь үүнээс хойш арав гаруй жил, гурван парламентын хугацаа өнгөрөхөд тус байнгын хороо хэзээ ч ингэж тултал ажиллаж байсангүй. Тэр байтугай байнгын хорооны даргаар хэн хэн ажиллаж байсныг ч санах хүн гарахгүй. Өргөдлийн байнгын хороо гэдэг тэдний хувьд хүн тоож хардаггүй, төсөв хуваарилдаггүй, эрх мэдэлгүй, иргэдээс ирүүлсэн гомдлыг ийм тийш чулуудаад сууж байдаг хий хоосон бүтэц байлаа.

Харин энэ парламентын үед гэх үү, М.Оюунчимэг гэдэг хүн уг байнгын хороог удирдах болсноос хойш гэх үү, юм ингэж өөрчлөгдөж. Өнгөрсөн хоёр жил гэр хорооллын дэнжээр хацраа сайрттал гүйсний, эхлүүлсэн ажлынхаа араас “хүүе хаая” гэж шахаж шаардаж явсны үр дүн, сэтгэл байвал утаанаас ч салж болно гэдгийн нотолгоо энэ. Яг үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд, ялангуяа энэ утааны асуудал дээр Өргөдлийн байнгын хороо шиг ачаалалтай ажилласан газар байхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл хажуугаар өнгөрөөлгүй “УИХ-ын бүх байнгын хороодыг Өргөдлийн байнгын хороо шиг ажиллуулмаар байна” гэсэн билээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 6 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 12 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 15 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 35 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 20 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 39 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 0 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 20 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top