x

"Хулгайчийг хулгайчаар дарна"

Өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш манай улс төрчдийн дунд нэг ийм үг "моод" болоод байна. Хулгайчийг хулгайчаар дарна гэх. "Женко ч хулгайч л даа. Гэхдээ М.Энхболд, Ц.Элбэгдоржийн бүлэглэлийг дарахын тулд Женко шиг хулгайч хэрэгтэй юм байна. Хулгайчийг хулгайч л дардаг юм байна..." Ингэж яриад Х.Баттулгыг төрийн тэргүүнд залсан. Одоо монголчууд дараачийнхаа "хулгайчид" хүчин зүтгэж байна. Дахиад дөрвөн жилийн дараа бас хаанаас ямар "хулгайчаа" залж, эднийгээ даруулах тухай ярьж явахыг таашгүй. 

Өчигдөр Төрийн ордонд улс төрийн 10 гаруй нам цуглаж, нэгэн "учир битүүлэг" арга хэмжээ зохион байгуулав. Өмнөх өдөр нь тус намууд ирэх сонгуульд нэгдэж оролцохоор тунхаг бичигт гарын үсэг зурна гэх зар тараасан намууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн боловсруулсан "Алсын хараа 2050" гэдэг баримт бичгийг нэг нэгээрээ тэвэрч зогсоод зургаа даруулаад тарцгаав. Уг нь бол 2020 оны сонгуулиар МАН ялагдвал хог болох цаас. Гэтэл УИХ-д суудалтай намын дарга нар уг баримт бичгийг УИХ-аар "батлуулахын төлөө ажиллана" гэж ам тангараг тавьжээ. Нийлж аваад "МАНАН-г дарцгаах" юм байх. 

Мөн өдөр ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч, намын болон сонгуулийн ажилдаа шуударч байгаагаа зарлав. Өөрийнх нь хийж буй улс төрийн акциуд Ерөнхийлөгч дээр хаяглагдаад байгаа учраас арга буюу ажлаа өгөхөөр болсон гэв. Ажлаа өгсөн төдийгөөр энэ хоёр хүний зам салчихна гэж юу л бол. Харин өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулснаас хойш АН дотор алдагдсан орон зайгаа эргүүлж авахаар эргэж ирж байгаа нь бол тодорхой.

Ерөнхийдөө тус намын удирдах байгууллагад өөрийн хүмүүсийг байршуулах, дараачийн парламентад өөрсдийн /Х.Баттулга, З.Энхболд нарын/ төлөөний хүмүүсийг оруулж ирэх зорилготойгоор бууж ирсэн нь бол тодорхой. Эхнээсээ нам дотор орж ирээд байршчихсан, тусдаа маягтай үйл ажиллагаа явуулж байна гэх сураг сонсогдоод байгаа. С.Эрдэнэ шиг хүн зүв зүгээр сууж байгаад хаалга үүдээ нээгээд өгсөн гэдэг юу л бол. Үүнд хуулийн байгууллагынхныг оролцуулсан байх магадлалтай харагдаж байгаа.

Өнгөрөгч даваа гаригт шуугиулаад авсан НДС-гийн асуудал, АН-ын нөхдийг барьж хорьсон зэрэг явдал ч гэсэн С.Эрдэнэ лүү л харвасан "сум" байсан болов уу. АН-ынхан "МАН-аас явуулж буй улс төрийн акци" хэмээн мэдэгдсэн нь ч гэсэн үнэн хэрэгтээ АН-ын дотоодод бий болоод байгаа зөрчилдөөнөөс зугтах гэсэн тойруулал байж болох юм. 

Б.ЗАЯА

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (105.112.97.31)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • бид (103.212.117.97)
    Тэр жижигхэн амьтан идээд бол барахгүй,харин мэрээд бол барж магадгүй
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (108.61.213.115)
    эрдэнийг зи барахуу
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (108.61.213.115)
    эрдэнийг зи барахуу
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 13 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top