x

Иргэдийн боломжийг хулгайлдаг жидүүчдийг дахин сонгохгүй!

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ (Эдийн засагч)

ЖДҮ “Шаасан” хулгайчдыг сонгохгүй байцгаая!!!

УЛСЫН ИХ ХУЛГАЙЧИД дотор нийгэмд хамгийн нэр нөлөө бүхий болсон (ураг төрлөө төрийн албанд шургуулсан), тэр хэрээр туршлага заах (туршлага нь муу зуршил болсон), хэд хэдэн удаа сонгогдсон (Монголын төлөө юу хийсэн нь тодорхойгүй), олон нийтийн дунд эх оронч дүр хамгийн гаргууд бүтээж, бусдыг мэхэлж хуурч чадсан нэр бүхий хэдэн гишүүн ЖДҮ сангаас бүлгээрээ хулгай хийсэн нь баримт, нотолгоотой илэрч, бүх нийтийг гэнэт огцом цочролд оруулснаас хойш даруй 16 сар өнгөрчээ. Цаг хугацаа ингэж улирсан ч хэрэг хуучирдаггүй билээ. Тэдний хийсэн хулгай улам бүр нийгмийн дургүйцэл, зэвүүцэл хүргэсэн хэвээр байна. Шинэ залуу үеийнхэн энэ хэргийг мартахгүй. Мартах ч ёсгүй.

Гэвч шударга дүр эсгэж явсан ЖДҮ-чдээс хуулийн хариуцлага хүлээсэн эрх мэдэлтэн нэг ч алга. Тэдний хэн нь ч өөрийн ухамсраараа улс төрийн хариуцлага хүлээж, улс төрөөс бүр мөсөн “явсан” хүн бас нэг ч алга. Бүр эсрэгээрээ ЖДҮ сангаас авсан зээлээр улс оронд нэн тустай ажил хийсэн гэж үүнийгээ өөрөө бахархан ярьж, сошиалыг төлбөртэй постоор бөмбөгдөж байгаа нөхөд ч зөндөө байна. Япон, Солонгост хэрэв байсан бол энэ хүмүүсийн улс төрийн замнал ингээд төгсөх байсан. Хууль шүүхийн байгууллагаар явж, адагт нь шоронгийн хаалга татах байсан.

Бүгдээрээ УИХ-д дахин нэр дэвших гээд оны өмнө усалж байгаа тойргууддаа бэлэг тарааж, тал засав. Энэ улсын их хулгайч нарт УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтан, эрх баригч намын өндөр албан тушаалтан, хууль шүүхийн байгууллагынхан хүртэл багтсан. У.Хүрэлсүх сайдын шударга ёсны сэлэм ЖДҮ сангаас иргэдийн боломжийг бүлэглэн хулгайлсан хүмүүсийн хажуугаар хий эргэсээр Ц.Нямдоржийн шударга ёс тэдэнд түй ч хамаагүй мэт, Л.Оюун-Эрдэнийн ойлт буулт ч тэднийг огт чиглэхгүй нь тодорхой болчихлоо. Бүлэг хулгай хамгийн өндөр ял, шийтгэл авдаг. Гэтэл бүлэг “дээрэм” хийсэн хүмүүс сул чөлөөтэй дахин яаж хулгай хийх арга зайл, мэх боловсруулж суугаа нь лавтай.

УИХ-д байгаа улсын их хулгайчид гишүүнээр сонгогдоод ямар тангараг өргөснөө, ямар ёс зүйн дурэмтэйгээ өнөө огт мэддэггүй бололтой. “Би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж...” гэж хэлж өргөсөн тангаргаа тэд тэр дор нь чухам мартсан бололтой. Магадгүй зарим нь гишүүн болохоосоо аль өмнө өчнөөн зөрччихсөн, өмнөх үйлдэл, ухаан санаа нь тангарагтайгаа зөрчилдчихсөн орж ирсэн биз.

ЖДҮ-чдээс “УИХ-ын гишүүд бүгд л авдаг шүү дээ” гэж хэлж байсан баримт нь олон хэвлэл мэдээллийн архив болон үлджээ. Мөн “Мэдээлэлд ойрхон нь зээл авдаг юм” гэж хэлээд, сэтгүүлчдийг бараг загнаж байгаа гишүүний бичлэг ч бий. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон олж авсан мэдээллийг ашиглан хувийн бизнесээ дэмжих, ашиг хонжоо олохыг хориглосон хуулиудыг тэд давхар давхар зөрчсөн. Эдгээр ЖДҮ-чин гишүүд иргэдийнхээ боломжийг хулгайлаагүй бол энэ нь улс орондоо, иргэддээ нэн тустай ажил болох байлаа. Тэр гоё сайхан амьдруулах бодлого, хөтөлбөр, хуулиуд, ЖДҮ салбарын хөгжил гэх мэтийг бүр дараа болъё. Угаасаа төрийг тонох гэж, хөрөнгөө өсгөх гэж, 462-р зочид буудалд очихгүйн тулд сонгогдсон хүмүүсээс бид сайн юм хүлээх нь утгагүй зүйл байсан.

Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч болдог гэж ардын үг байдаг. Хулгай хийж үзсэн хүн засарсан гэж бид бараг сонсоогүй. Өлсөхийн эрхэнд, амьд үлдэхийн тулд аргагүйн эрхэнд хулгай хийж амиа зогоосон иргэн тогтмол ажилтай орлоготой болсон бол хулгай хийхээ больж болох байх. Гэхдээ л ингэж засрах тохиолдол тун ховор гэж сонссон. Гэтэл хахаж цацсан их хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нэг хулгай хийгээд эхэлсэн бол хэзээ ч засрахгүй, хэзээ ч зогсохгүй нь тодорхой юм байна.

Яагаад гэвэл хөрөнгөө өсгөх нь тэр хүний хэзээ ч зогсоож чадахгүй шунал нь юм. Энд бизнес хийгээд баялаг бүтээгээд явж байгаа бизнес эрхлэгчийг хэлээгүй болно. Улс төрд орчихсон, төсвийн мөнгө, хөрөнгө оруулалтаас байнга ашиг хүртэж амьдарч байгаа олон шулаач шуналтныг хэлсэн юм. Хамгийн хэцүү нь УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийж байх үйлдэл дээр нь бариагүй л бол бусад тохиолдолд УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдсон нэгнийгээ шалгуулах эсэхийг шийддэг. Гэтэл УИХ-ын гишүүд хэрэгт орсон нэгнийгээ бараг бүх тохиолдолд аваад үлддэг болов. Яагаад гэвэл авилгаар бүтсэн торны утас нь хөвөрчих гээд байдаг тул гэсэн албан бус хэлц үг гараад удаж байна. Яг энэ хэлц үгний дагуу манай ЖДҮ-чдийг улсын их хулгайчид чуулганаар нэр нүүрээ улалзуулан байж аваад үлдэцгээсэн. Тиймээс өргөсөн тангараг, ёс зүйн дүрэм, хуулиуд зөрчдөг тэдэнд сонгогчид хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй болсон.

Эртний сударт “цөвүүн цагт ӨНГӨ МӨНГӨ хавчиж ХУУЛЬ үгүй болно, аль хилэнцэт МУУ хүнийг БААТАР мэт өргөмжилнө” гэж бичсэн байдаг. Бид яг ийм цаг дор амьдарч байна. Тэр сударт “Номтой хүн нохойноос дор үзэгдэнэ” гэж бичжээ. Бас эртний зүйр үгэнд “Эрдэм ном дээд баян. Үр хүүхэд дунд баян. Эд хөрөнгө адаг баян” гэж байдаг, бид ийм сургаалаар хөгжиж ирсэн. Гэтэл миний сайн мэдэх сүүлийн 20 орчим жил, одоо ч бас “эд хөрөнгө адаг баян”-г шүтсээр, толгой дээрээ залсаар ирлээ. Бэлэг тараасан улстөрч илүү мундаг, бодлого шийдэл ярьсан улс төрч мангар тэнэг гэж дуудагддаг болтлоо энэ байдал гажуудлаа.

Гажуудлын үр дүн нь энэ ЖДҮ хулгайчид, концессчид, оймсондоо мөнгө хавчуулсан авилгачид, наанаа бурханы дүр эсгэсэн түшээд улам олширлоо. Одоо сэрцгээе залуучуудаа! Авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон сэнтий горилогчид, ялангуяа ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байхыг улс төрийн намуудаас хариуцлага нэхэн шаардах цаг одоо. Хэрэв дэвшүүлсэн тохиолдолд тухайн улс төрийн хүчинг тэр чигт нь дэмжихгүй байцгаая. Дэлхийн олон улс оронд залуучууд шинэчлэлийг авчирч байгаа бид сүүлийн хэдэн жил харлаа, үзлээ, сонслоо, тэдний тухай ярилцлаа. Одоо өөрийнхөө оронд шинэчлэл хийцгээе, шинэ шинэ гэрлүүдийг асаацгаая!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • МАН гишүүн (203.91.115.53)
    МАН ЖДҮ-сээ болж ялагдах нь тодорхой болчихлоо. Хохь нь сэлмээ олигтойхон сугалаад ЖДҮ-гээ цавчаад өгсөн бол...
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Баярт (202.9.40.119)
    Яг зѳв санаа байна Хүрэлсүх муу худалч нохойн баас хэлсэндээ хүрч чадахгүйн тодорхой боллоо
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.126.89.214)
    manai aimagaac congogdcon batnacan gj ng muu torguudaac conguulair ireheer n mungu nehej avaad hiij 6buullan novshig
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 48 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 52 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 56 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 3 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 10 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 18 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 34 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 52 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 56 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 14 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 21 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 29 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 37 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top