x

“Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүд тодорлоо

“Алтан бөмбөрцөг” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотноо болж байна.

Шилдэг кино зохиол 

Америкийн найруулагч Квентин Тарантино “Холливудад нэг удаа” киногоороо “Шилдэг кино зохиол” төрөлд Алтан бөмбөрцөг шагналыг хүртжээ.

Лос Анжелес дахь 1969 оны үеийн үйл явдлыг дүрсэлсэн уг кинонд телевизийн од байсан Рик Далтон, түүний орлон тоглогч Клифф Бут нарын тухай өгүүлдэг байна. Цуврал алуурчин Чарльз Мэнсонтой холбоотой үйл явдал болон найруулагч Роман Поланскийн гэргий Шэрон Тейтийн амийг хөнөөсөн хэрэг гарах үед үйл явдал өрнөдөг байна.

Тус кинонд Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби, Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг, Люк Перри зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ.  

Тарантинотой хамт энэ төрөлд найруулагч Ноа Баумбакийн “Гэрлэлтийн түүх”, Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хоны “Шимэгч”, Шинэ Зеландын найруулагч Энтони МакКартений “Хоёр пап лам”, Америкийн кино найруулагч Стивен Зеллианы “Ирланд хүн” зэрэг кино тус бүр өрсөлдсөн байна.

Шилдэг инээдмийн цуврал кино

“Шилдэг инээдмийн цуврал кино төрөлд” Их Британийн жүжигчин Фиби Уоллер-Бриж зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон “Өөдгүй амьтан” кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Жүжигчин Фиби Уоллер-Бриж “Инээдмийн цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд мөн шалгарсан байна.

Шилдэг зурмал, хөдөлгөөнт кино 

Шилдэг зурмал, хөдөлгөөнт кино төрөлд  “Laika” студийн “Алдагдсан хэсэг” хүүхэлдэйн кино шалгарсан байна. Энэ төрөлд өрсөлдөгчдийг “Frozen 2”, “Араатны хаан арслан”, “Тоглоомын түүх 4”, Лууг хэрхэн сургах вэ 3” зэрэг орлогоороо дээд амжилт тогтоосон үзүүлэлтээр нь сонгожээ.

Телевизийн шилдэг цуврал 

Энэ төрөлд “Чернобыль” богино хэмжээний цуврал кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Америкийн "HBO" телевизийн Их Британийн "Sky" телевизтэй хамтран бүтээсэн "Чернобыль" таван ангит цуврал кино нь Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд болсон осол болон түүний хор уршгийг арилгаж, ослын учир шалтгааныг олох тухай өгүүлдэг юм. 9 дүгээр сард энэ кино “Emmy” олон улсын шагналыг хүртсэн байна. 

Шилдэг эрэгтэй дүр

“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд найруулагч Тодд Филиппсийн “Жокер” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хоакин Феникс “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон байна.  

“Богино хэмжээний цуврал болон телевизийн киноны шилдэг эрэгтэй дүр” төрөлд Америкийн жүжигчин Рассел Кроу “Хамгийн чанга дуу хоолой” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болсон байна. Энэ төрөлд “Чернобыль” кинонд дүр бүтээсэн жүжигчин Жаред Харрис, "Фосси/Вердон" киноны гол дүр Сэм  Рокуэлл, “Тагнуул” кинонд дүр бүтээсэн Их Британийн жүжигчин Саша Барон Коэн нар өрсөлджээ. “Драм цуврал киноны шилдэг эрэгтэй дүр” төрөлд “Өв залгамжлагчид” кинонд бүтээсэн дүрээрээ Шотландын жүжигчин Брайан Кокс шалгарчээ.

Түүнчлэн “мюзикл юмуу инээдмийн цуврал киноны шилдэг эрэгтэй дүр төрөлд” Америкийн жүжигчин Рами Юссеф "Рами" цуврал кинонд бүтээсэн дүрээрээ, “Богино хэмжээний цуврал кино болон телевизийн киноны шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд Шведийн жүжигчин Стеллан Скарсгард "Чернобыль" богино хэмжээний цуврал кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй дүр

Их Британийн найруулагч Бенжамин Кароны “Титэм” хэмээх цуврал кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Оливия Колман “Драмын цуврал киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Түүнчлэн “Богино хэмжээний цуврал кино болон телевизийн киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд жүжигчин Патриша Аркетт “Дүр эсгэлт” кинонд бүтээсэн дүрээрээ, харин “Уран сайхны киноны шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд Америкийн жүжигчин Лора Дерн “Гэрлэлтийн түүх” кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр шалгарсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top