x

МУ ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан баяр хүргэж захидал илгээлээ.

ЗАХИДАЛД:

“Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа  орж буйтай холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Та Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Оросын ард түмнээс Танд үзүүлсэн өндөр итгэлийг дааж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажилагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна.

Аугаа эх орны дайны хүнд он жилүүдийг манай хоёр ард түмэн хамтран туулж ирсэн түүхтэй билээ. Удахгүй болох Их Ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан Танд болон Оросын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.

Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, Оросын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсье.

Гүнээ хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • С.Ураа (182.160.1.225)
    Овоодоо Путингээс суралцах юм их шүү болдог бол түрээсээр ажиллуулах юмсана даа хужаагаа шүтэж бхаар орос ах нараа түшээсэйдээ ардчилал оросийг 24 цагийн дотор хөөж гаргаадл хужааг оруулж ирсэнийг ард түмэн мартаагүй шүү одоо хужаагаа ардчилалийн ёрөнхиилигч та цаг заагаад гаргачих юм шүтиё дээдлиё
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Алтан (66.181.180.77)
    Хутга Булган хочит энэ эмэгтэй яагаад хутга хочтой болсныг яагаад ойлгохыг хүсдэггүйг гайхдаг Хүн алж мөнгө хөрөнгөний төлөө тэмцэлд нүдээ чавчдаггүй энэ этгээдийг өмгөөлдөг хамгаалдаг хуулийг хүчгүй болгож чаддагыг гайхөад ч барахгүй юм Бодит үнэн бол тухайн үпд эмэгтэй хүний гараар үйлдэгдсэн гэж 3 цагын лотор илэрсэн энэ хэрэг яагаад хүн өтөл болтол үргэлжлэдэг юм болдоо ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГАР ААР ОЛОН СИЙЧЭГДЭЖ ГАНЦ НЬ Л ЦУС АЛДАХ ҮХЛИЙН ШАЛТГААН БАЙСАНГЭЖ ТОДОРХОЙЛСОН ТЭР ЦАГДААГИЙН АЖИЛТАН Ч ХОРВООГ ОРХИСОН НЬ ХЭВИЙН БУС АЙМШИГ Хутга Булган юуг ч чаддаг өмнө нь амьдарч байсан нөхрүүд нь ч гэмт хэрэг т холбоотой хүмүүс ч байсан Яагаад хэргээмхүлээхгүй тухөйн үед байсан хөөрхий хүүхдүүдийг хилсдүүлэн ошар махтай нт хатаан хэрэг үүрүүлдэг аймшигтай этгээд Одоо аллагаа өөрөө хүлээ Булгаан Ер нь хүн үрүү хутга барьж дайрч байсан үйлдэл баримт түүх байгаа шүү Миний нөхрийг алах гэж цусанд нь хутгаж байсныг чинь мартаагүй шүү цустай хувтас нь байгаа шүү
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 2 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 12 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 18 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 20 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 24 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 28 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 31 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 36 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 39 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 5 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 11 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 19 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 23 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 35 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 39 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 47 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 51 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 8 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top