x

"Цөмөөхэй" балетаар дамжуулж нийгэмд урлаг яагаад хэрэгтэйг ойлгуулна

Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Алтанхуяг болон ДБЭТ-ын залуу бүжигчид удахгүй тус театрт тавигдаж эхлэх “Цөмөөхэй” балетийн талаар мэдээлэл хийлээ.

П. И.Чайковскийн “Щелкунчик” балетыг МУГЖ балетчин Д.Алтанхуяг 2014 онд “Цөмөөхэй” нэрээр тайзнаа амилуулснаар зургаа дахь жилтэйгээ золгожээ. УДБЭТ-т энэ сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглогдох “Цөмөөхэй”-гийн эхний өдрийн тоглолтод Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох аж.

Цөмөөхэй балетийн нэг тоглолтод 200 гаруй хүүхэд тоглодог бөгөөд жил жилийн тоглолтод тоглох хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдэгээрээ онцлог байдаг юм.

"Бид 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна"

Монголын балетын хөгжил сангийн тэргүүн МУГЖ П.Алтанхуяг:

-“Урлаг бол хүүхдэд чадна гэсэн итгэл, төлөвшлийг бий болгодог. Ялангуяа сонгодог урлаг бол асар үнэ цэнтэй. Хүүхдүүд аль нэг дүрд тоглоод бүтэн хоёр цагийн балетыг бий болгосон гэцгээн баярладаг.

Бид жил бүр есдүгээр сарын сүүлээр бүх нийтээр сонгон шалгаруулалт явуулан хүүхүүдээ бэлтгэдэг. Тоглолтод оролцсон хүүхэд тухайн дүрд тоглосноор заавал балетчин болох албагүй. Оролцох 200 хүүхдээс ердөө ганц нь л балетчин болж ч магадгүй. Хамгийн гол нь тэр хүүхэд бидэнтэй тоглосноор наад зах нь тайзны ард ямар амьдрал явж байгааг харах боломжтой.

"Цөмөөхэй" зөвхөн тоглолт биш бөгөөд нийгэмд яагаад урлаг хэрэгтэй гэдгийг ойлгуулах зорилготой. Зарим хүмүүс сонгодог урлагийг мэдэхгүй, ойлгохгүй гэцгээдэг. Харин би яг хаяанд чинь байна гэж хэлмээр байна. 

Хэрвээ бид нийгэмдээ энэ урлагийг сайтар хөгжүүлж чадвал хэн ч Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр гарах боломжтой. Тиймээс бид 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад Монголын балетын хөгжил сан нээлттэй" гэв.

"Цөмөөхэй бол хүүхэд бүрийн хүлээдэг балет"

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруул:

-“Дуурь, бүжгийн эрдмийн театрын урын санд Цэнхэр нүдэн бүсгүй, Дэггүй лиз гэх балет нэмэгдсэн.

Мэдээж хүүхдийн балетыг улам нэмэх шаардлагатай. Харин Цөмөөхэйн хувьд хүүхэд болгон жил бүр хүлээдэг балет юм. Бид аль болох л хүүхдүүдтэйгээ ойр байж, хүүхдийг энэ урлагаар хичээллэх сонирхлыг төрүүлэхийг хичээдэг.

Сонгодог урлагийн бүтээл бол зөвхөн нэг удаа үзээд өнгөрдөг кино шиг биш дахин дахин үзэхэд ч шинэ, шинэ зүйл хүлээж байдаг. Балетыг нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам өөр өөр мэдрэмж авдаг"

Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин н.Мөнхнаран:

-“Балет бол маш их баялаг урлаг. Би анх балетыг огт мэддэггүй, бүжгээр хичээллэдэг байсан. Дараа нь ОХУ-н тэтгэлэгтэй сургуульд суралцах хугацаандаа балет гэдэг ямар гайхалтай урлаг болохыг ойлгосон. Нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам бүх нарийн зүйлүүдийг мэдэж авч, түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг” гэв.

Энэ сарын 20-ноос эхлэн тоглогдох "Цөмөөхэй" балетийн тасалбарыг www.ticket.mn болон www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтой юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top