x

Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэх гүтгэлэг

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр С.Зоригийн хэрэгт яллагдаж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахын тулд гудамжинд гарч жагсана гэдгээ мэдэгджээ. Тэд С.Зоригийн хэргийн яллагдагчдыг суллуулахаар УЕП-т шаардлага хүргүүлсэн байна.

Тэд энэ удаа “Хэргийг шалгасан ажлын хэсэг Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн хэрэгт гүтгэсэн. Тиймээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой” гэв.

Сануулахад дээрх 500 сая төгрөг гэдэг нь бүр 2000-аад онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед С.Зоригийн хэргийг илрүүлэхээр Засгийн газраас тогтоол гаргаж, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөгийн шагнал амласан байдаг. Харин Ц.Содномдаржаа нь таксины жолоочийн амийг хөнөөсөн хэргээр шоронд ял эдэлж байх хугацаандаа “С.Зоригийн хэргийн алуурчдыг мэднэ, мэдээлэл өгнө” хэмээн ШШГ байгууллагаар дамжуулан ажлын хэсгийнхэнтэй холбогдсон тухай уг хэрэгт хяналт тавьж байсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ярьсан нь бий.

Мэдээж Засгийн газраас амласан 500 сая төгрөгийн шагнал Ц.Амгаланбаатарыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн байж болох ч уг хэргийг шалгаж дууссаны дараа тэр энэ шагналыг авах боломжгүй гэдэг нь тодорхой. Учир нь уг шагналыг гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнд амласан болохоос биш, хэргийг хамтран үйлдсэн этгээдэд өгөх боломжгүй нь тодорхой. “Эрүүдэн шүүсэн” гэх асуудал босч ирсний дараа Ц.Амгаланбаатарын мэдүүлгээсээ буцсан шалтгаан ч мөн энэ байж болно.

Хэрэг явдал ийм тов тодорхой байтал УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Ажлын хэсгийнхэн Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэсэн” хэмээн өнөөдөр ярьж байгаа нь харин ч жинхэнээсээ гүтгэлэг болж байна. Гэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахаар чармайж буй УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нартай Ц.Амгаланбаатар нэг тал болсонд бас өөрийн гэсэн шалтгаан бий. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний зүгээс Ц.Амгаланбаатарын ялыг хөнгөлж, хоригдох хугацааг нь наашлуулж өгнө хэмээн амласан гэдэг. Гэвч энэ ч бас хуулийн хувьд боломжгүй.

Учир нь Ц.Амгаланбаатарыг энэ хэрэгт яллагдах үед ялын дээд хэмжээ цааз, эсвэл 25 жил хорих байсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн ял оноосон /Ц.Содномдаржаад мөн 25, Т.Чимгээд 24 жил/ байдаг. Давж заалдаад явж байх хугацаанд буюу 2017 оны долдугаар сарын 1-наас Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж бөгөөд 2017 оны наймдугаар сарын 4-нд Хяналтын шатны /УДШ/ шүүхээс шинэ хуулийн дагуу тэдний ялыг 20 жил болгон бууруулсан юм байна.

Өөрөөр хэлбэл, ялын дээд хэмжээ авсан хэрэгтний ялыг нэг удаа хөнгөрүүлсэн тохиолдолд дахин хөнгөрүүлэх буюу хорих хугацааг багасгах боломжгүй. Тэгэхээр Ж.Батзандан, Л.Болд нарын Ц.Амгаланбаатартай хийсэн тохироо ч бас хуурмаг зүйл болж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 4 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 2 цаг 8 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 2 цаг 15 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 2 цаг 16 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 2 цаг 18 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 2 цаг 20 мин УБ-Дархан чиглэлийн зам нээлттэй ч цасан шуургатай байна 2 цаг 27 мин Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 4 цаг 34 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 4 цаг 35 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 4 цаг 35 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 4 цаг 38 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 4 цаг 41 мин АТГ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, дүрэм журамд хяналт хийж зөвлөмж хүргүүлэв 4 цаг 43 мин Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм 4 цаг 53 мин Завхан аймагт цоохор ирвэс хамгаалах байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо 6 цаг 28 мин АНУ Хятад, Европын Холбоо болон бусад 14 орныг шалгаж эхэллээ 6 цаг 32 мин УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох өргөдөлд гарын үсэг цуглуулна 6 цаг 39 мин Улаанбурхан өвчний шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх арга 6 цаг 44 мин Явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг автомашин мөргөжээ 6 цаг 44 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top