x

Б.Дөлгөөн: Туршилтгүйгээр ингэж явах нь нүдээ боогоод алхсантай ялгаагүй

"Оном Сан"-гийн "Эрүүл Хот" төслийн удирдагч, Дэлхийн банк, АХБ-ын олон улсын зөвлөхүүдтэй агаарын бохирдлыг бууруулах ажилд оролцож явсан туршлагатай судлаач, эдийн засагч Б.Дөлгөөнтэй сайжруулсан түлшний хэрэглээний талаар ярилцлаа.

-ОБЕГ-аас сүүлд мэдээлснээр РМ2,5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны өнөө үетэй харьцуулахад 55 хувиар, РМ10 буюу том ширхэгт тоосонцорын хэмжээ 38 хувиар буурсан гэсэн байна. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлш хэрэглэсний үр дүнд нийслэлийн агаарын бохирдол буурчээ. Та үүнд итгэлтэй байна уу?

-Тоонуудаас нь хараад хэлж болно л доо. ЦУОШГ-ын станцуудын хэмжилтээр өдрийн нийт гарч байгаа дундажуудыг долоо хоног болгон 2018 оныхтой харьцуулаад гаргаж байгаа.

55 хувь гэдгийг бол мэдэхгүй байна, өнгөрсөн долоо хоногт 20-30 хувь буурсан гэж мэдээлсэн. Энэ нь РМ2,5 буюу нарийн ширхэгт тоосонцор буурсан үзүүлэлт. 

-Сайжруулсан түлшийг ОХУ-ын лабораториос ахуйд хэрэглэж болно гэсэн хариу гарсан. Гэтэл та, Тавантолгойн нүүрсийг сайжруулсан түлшинд ашиглах нь угаартах эрсдлийг нэмэгдүүлнэ гэсэн байсан. Лабораторийн хариунд эргэлзсэн хэвээр байна уу?

-Таван төрлийн хэмжилт байдаг. Үүнээс хоёр төрлийн хэмжилтийг зөвхөн түлшин дээр хийж байгаа. Нэгд Тавантолгойн нүүрсэнд ямар элементүүд орсон, хоёрт техникийн шинжилгээ буюу энэ нүүрсний хэдэн хувь нь чийг, хэдэн хувь нь нүүрс, хэдэн хувь нь үнс гэх мэтээр зөвхөн түлшээ хэмжиж байгаа юм. Үлдсэн шинжилтүүд нь гэрийн дотоод агаарын хэмжилт, орчны агаарын хэмжилт, тав дахь нь буюу нэн шаардлагатай байгаа нь энэ түлшийг түлэхээр хэр их хэмжээний бохирдол ялгарч байна, угаарын хий хэд гарч байна гэдгийг гаргах ёстой.

Улаанбаатарт өнөөдөр 216000 гэр хорооллын айл байдаг. Тэдний хамгийн их хэрэглэдэг арван найман төрлийн зуух байгаа. Энэ бүх зуухыг туршилтад оруулсан уу гэвэл үгүй. ОХУ, Солонгос, Хятадад шинжилгээ хийлгэсэн гэх ч энэ шинжилгээнд угаарын хийг шинжлээгүй. Хэмжилтүүдийн утгууд нь байхгүй байна. Ямар зууханд ямар түлш шатааж үзсэн гэдэг нь тодорхойгүй. Зуух болгоны үзүүлэлт өөр гарна. Гадны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар зарим зуухан дээр угаарын хий нь түүхий нүүрстэй харьцуулахад өндөр гарч байж болзошгүй.

Энэ нь юутай холбоотой вэ гэхээр маш удаан асалттай, удаан асаад удаан халуунаа бариад унтрах явцад их угаарын хий ялгаруулаад тэр нь яндангийн таталт муу байгаа үед гэрлүү алдагдах аюултай. Цөөн тооны айлууд дээр туршилт явуулсан, энэ нь хангалттай биш байна.

-Утаа буурсантай санал нийлэх үү?

-Утаа багассан, тэрэнтэй маргах зүйл байхгүй. Харин юунаас болж, ямар хязгаарлалт тавьсанаас хэдэн хувь буурсан юм? Долоо хоногт зургаан шуудай түлш хэрэглэнэ гэсэн, Сонгинохайрхан дүүрэгт тавиад айлаар орсон. Зарим айлд энэ түлшний хэрэглээ хүрэлцэхгүй байна. Зарим айл нь шөнөдөө түлэхгүй, зарим нь шөнөдөө тень залгаад угаартахаас болгоомжилж байна. Хэрэглэж байгаа нүүрсний хэмжээ буураад байна уу, хангалттай хэмжээний дулаанаа авч байгаа үед 55 хувиар бууруулаад байна уу гэдгийг гаргаж ирэхийн тулд туршилтууд хэрэгтэй байгаа юм.

-Тэгвэл туршилтыг яаж хийх вэ?

-Туршилтыг 18 зуухандаа хийж, энэ зууханд ийм хэмжээгээр бууруулж байна, ийм зуухан дээр тийм хэмжээгээр нэмэгдүүлж байна, нийт айлуудын хэмжээнд хангалттай дулаан авна гэвэл агаарын бохирдол тэдэн хувь нэмэгдэх, эсвэл буурах юм байна гэдгийг тооцоолоод гаргаж ирж болно.

18 зуухан дээр туршилтуудыг хийгээд түүхий нүүрстэй харьцуулахад хэр их хэмжээний бохирдлыг бууруулах вэ гэдгийг гаргаж ирж чадна. Шинжилгээний дараа айлууд 50-80 хувь нь шөнөдөө цахилгаанаар халаахад үүнээс дахиад хэдэн хувь буурах вэ гэдгийг бас тооцоолж гаргаж ирж болно. Энэ нь асуудалд шинжлэх ухаанаар хандаж байгаа алхам.

-Та Бээжин дахь лабораторид туршилт хийж байгаатай танилцсан байсан. Өөрсдийнхөө зуух, түлшийг туршуулах, шаталтын туршилтыг хийх талаар тохиролцсон гэсэн. Энэ тухайгаа...

-Монголын лабораторийн тоног төхөөрөмж арван сард эвдэрсэн байсан. Бээжинд Монголд хэрэглэдэг зуух байхгүй. 18 зуухан дээрээ нүүрсийг туршиж үзээд агаарын бохирдол хэр буурч байна гэдгийг гаргаж ирье гэж тохиролцсон. Монгол талаас зуухнуудаа ачуулах, нүүрс ачуулах хэрэгтэй болно энэ ажлын талаар шийдвэр гаргагч нарт хэлсэн, хариу ирээгүй учраас энэ ажил зогссон байгаа.

-Манай лаборатори ашиглалтанд одоо орсон уу?

-Өнөөдөр ярихад янзлуулаад дууссан, туршилт хийхэд бэлэн болсон гэсэн хариу өгсөн.

-Монголд туршилт хийлгэе гэж бодож байна уу?

-Хийлгэе гэж бодож байгаа. Энэ лабораториуд дээр шинжилгээ хийлгэх нь зайлшгүй шаардлагатай. Агаарын бохирдол буюу РМ2,5-ыг бууруулахтай холбоотойгоос гадна, угаарын хий орчинд ямар хэмжээгээр яагаад ялгараад байгааг тодорхой хэмжээгээр гаргаж ирэх байх гэж бодож байна. Өмнө нь агаарын бохирдол буюу РМ2,5 дээр илүү анхаарал хандуулдаг байсан болохоос угаарын хийн дээр анхаарал хандуулдаггүй байсан. Айл өрхүүдэд угаарын хий илүү бодитоор эрсдэл учруулж байгаа гэдгийг мэдсэн учраас туршилтандаа угаарын хийг маш анхааралтай авч үзэх шаардлагатай болсон.

-Судалгаа хийж байгаа хүний хувьд Засгийн газарт өөрийнхөө санал хүсэлтийг хүргүүлсэн үү?

-Нийслэлээс зохион байгуулсан ерөнхий сонсгол дээр тэдэнтэй хамтарч ажиллах боломжтой гэдгээ хэлсэн. Одоогийн байдлаар хамтарч ажиллая гэсэн саналыг нийслэлээс тавиагүй. Нийслэлийн захирагч нүүрсний хэрэгцээ хангалттай байна уу, үгүй юу гэх мэт ажилдаа дарагдаад Засгийн газрын шийдвэр зөв байсан эсэх, эсвэл буруу байвал ингэж сайжруулаад агаарын бохирдлоо бууруулахаас гадна ямар нэгэн эрсдэлгүй галлагааг дэмжих гэх мэт алхамуудаа хийж байгаа эсэхэд би эргэлзэж байна.

-Маш олон янзын түлш өмнө нь хийгдэж байсан, тэр түлшнүүд одоо энэ түлшнүүдээс юугаараа ялгаатай байсан юм. Энэ нь дээр судалгаа, туршилт хийж үзсэн үү?

-Өнгөрсөн 2010 оноос хойш хийгдсэн бүх судалгааг авч үзвэл маш олон зүйл ойлгомжтой болно. Агаарын бохирдол гэдэг түүхий нүүрснээсээ биш дутуу шаталтаас болдог гэдгийг маш олон туршилтууд, эрдэмтэд судлаачид гаргаж ирсэн байгаа. Дутуу шаталт нь юунаас болдог вэ гэхээр, ямар зуух хэрэглэж байна, ямар нүүрс вэ гэдгээс болдог. Нүүрс илчлэг өндөр байсан ч зуухны хийц загвар болоод өөрийн нь давхар шаталтаас шалтгаалаад муу шатдаг зуух байдаг. Зөвхөн түлшин дээр эсвэл зөвхөн зуухан дээр анхаарч болохгүй.

Багануурын нүүрсийг бүрэн шатаадаг 171000 зуух тарааснаас өнөөдөр 53000 зуух нь байна. Эргээд энэ агаарын бохирдол нэмэгдээд байгаа нь эдгээр зуух эвдрээд, зарагдаад байхгүй болгосонтой шууд холбоотой. “Тавантолгойн түлш” гэж байгуулаад Багануурын нүүрсийг 100 хувь солиод ороод ирэхээр энэ байгаа зуухнууд дээр хэр шаталт явагдаж байна гэдгийг нэг бүрчлэн шалгаагүй, нарийн тооцоогүйн улмаас өнөөдөр асуудал гараад байна. Зоримог шийдвэр үү гэвэл зоримог, гэхдээ хэр зэрэг шинжлэх ухаан дээр сууриласан бэ?

Тавантолгойн нүүрсийг элементийн анализ, техникийн анализыг нь хийнэ гээд дэгдэмхий хий нь бага учраас РМ2,5-ыг бууруулна гэж байгаа. Гэтэл шатааж үзээд үнэхээр тийм байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Зарим зууханд тохирч байхад заримд нь тохирохгүй. Гэр хорооллын 62,7 хувь нь энгийн зуухнууд хэрэглэж байна. Энгийн зуухан дээр шаталт нь Багануурын нүүрсний шаталтаас хэр байна гэдгийг харах шаардлагатай болж байгаа юм. Харьцуулсан судалгаануудыг хийж байж эцсийн дүр зураг юу вэ гэдгийг том зураглалаар харж чадна. Туршилтгүйгээр ингэж явбал нүдээ боогоод алхаж байгаатай ялгаагүй болж байгаа юм.

-Энэ асуудал дээр иргэн хүний өөрийн оролцоо ямар байх ёстой вэ?

-Анх түлш тарааж эхлэхдээ ямар ч заавар зөвлөгөө өгөөгүй. Одоо бол нэлээн зөвлөгөө өгсөн. Энэ нь эрсдэлийг багасгана уу гэхээс арилгахгүй. Сайжруулсан зуухтай айлууд болоод байна. Энгийн зуухтай, ханан пийшинтэй айлууд түлш их хэрэглэж байна гэж байгаа. Тавантолгойн нүүрс өндөр илчлэгтэй нүүрс байж Багануурын нүүрснээс илүү ихийг хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна. Шатах ёстой дулаан нь зуухан дотроо шатаахгүй, яндангаар нь гарч яваад байгаа тохиолдол байж болох юм. Маш богино хугацаанд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг олон улсын зөвлөхүүдтэй яриад хэд хэдэн аргуудыг гаргаж ирээд байна. Онцгой байдал болоод нийслэлд хэлж өгье гэж бодож байгаа.

-Яндан 4,1 метр байж угаартахаас сэргийлнэ гэсэн байсан?

-Янданг өндөрлөнө, малгай тавина, дулаална. Дулаанаа удаан барихын тулд дулаалах нь илүү чухал. Түлш бүрэн шаталт явагдвал угаарын хий бага болно.

-Одоо таны харж байгаагаар ямар гарц гаргалгаа байна?

-Тоо баримттай, шинжлэх ухааны үндэслэлтэй ярья гэвэл энэ туршилтуудыг хийгээд үр дүнг нь харьцуулж хараад эрдэмтдийн зөвлөл үр дүнгүүдээ харилцан ярилцаад эцсийн дүгнэлтэнд хүрээд дүгнэлтээсээ дараагийн шийдвэрийг гаргаад явах ёстой.

Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (77.111.247.21)
    Bas l hargis niigemd ajillaj bgaam shuu manius, hun uhed bhd l laboratori baiguulah mongogui geed l suuj bdg.
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.112)
    Mash zuv asuudal yarij baina
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top