x

Цатгалан гөлөг өлсгөлөн ноход болох цаг дор

Дээхэн үед нэг телевизийн үүдээр ороод ихэд атаархаж билээ. Эзэн нь Монголын нэртэй бизнесмэн, бас ч үгүй улс төрд нөлөө бүхий нэгэн. Телевизийн барилга дотор охин компаниудынх нь оффис төвлөрсөн. Доторх тохижилт энэ тэр нь таван одтой зочид буудлаас дутахааргүй, шил толь болсон тансаг газар. Монголд ийм барилгатай хэвлэл мэдээллийн байгууллага хоёр л бий. Хоёулаа хувийнх. Авдаг цалин хангалттай, хийх ажил нь тодорхой учраас сэтгүүлчдийнх нь хараа дээгүүр, гэдэс цатгалан. Сэтгүүлчдийн ийм олонлогийг бий болгож чадсаных нь төлөө энэ хоёр эрхэмд атаархахаас аргагүй.

Гэвч сэтгүүлч хүнд гэдэс цатгалан, мөр бүтэн явахаас гадна хувийн эрх чөлөө гэдэг зүйл ус агаар шиг хэрэгтэй байдаг. Өөрөөрөө сэтгэн бодох, өөрийнхөө өнцгөөс асуудлыг харах, хардаж сэрдэх, хааяахан хайхрамжгүй өнгөрөөх эрх ч бий. Үүнийг харин нөгөө мөр нь цоорхой, гэдэс дундуур яваа ч хувийнхаа эрх чөлөөг хадгалж үлдсэн олонхи сэтгүүлчид, хэвлэлийн жижиг редакциуд гүйцэтгэдэг. Нийгэмд “харанга” дэлдсэн асуудлуудыг тэд л олон нийтийн өмнө дэлгэн тавьж, нүд чих нь болдог. Ард нь мөнгөтэй, нөлөөтэй эзэн, өөрөөс нь өөр хэн нэгний эрх ашиг байхгүй учраас алдсан ч, оносон ч өөрийн дур. Хэвлэлийн байгууллагын нэгэн хэвийн, хэвшмэл дүр төрхийг тэд л өөрчилдөг.

Харин улс төрд бол өөр. Ялангуяа Монголын улс төрд эзэн, боолын сэтгэлгээ ихээхэн ноёлдог. Нэг хэсэг нь эзнээ “долоосоор байгаад” өндөрлөгт гаргаж, долоосоор байгаад нүдийг нь сохолсон атлаа үүнийгээ ч үл анзааран алдаа оноог нь хэлсэн, шүүмжилсэн болгоныг “муу бөгс долоогч, хөлсний бичээч” хэмээн РС-ний араас зүхэж суух нь Монголын эмгэнэл юм. Үг, үзэл зөрсөн болгоныг өлсгөлөн ноход шиг дайрч, ноцно. Бусдын үгийг сонсох, үзэл бодлыг хүндэтгэх, эргэцүүлэх бодох гэх мэтийн эрүүл сэтгэлгээ тэнд байхгүй, манкурт боолоос ялгаагүй.

Яг үнэндээ эзэн эрх мэдлийн өндөрлөгөөс буцаж унах тэр мөчид түүнийг хүрээлж, хөлс, цусыг нь сорж амьдарсан шимэгчид хөөс болон замхарч, нэгэн цагт “баастай бурхан” мэт залагдаж байсан эзэн шаазан заан мэт бяц үсрэх аюултай. Харин шимэгчид өөрийг нь хоолтой байлгах өөр нэг тэнэгийг сонгож олоод тойрон хүрээлж, хөлс, сэвсээр нь хооллож эхэлдэг. Жинхэнэ долоогчид нь тэд юм.

Нохой хоол өгсөн хүнийхээ гарыг хаздаггүй гэдэг. Харин тэд нохой биш учраас хоолгүй хоцрохоос эзнээ зуухыг илүүд үзнэ. Тиймээс эзэн нь тэднийг үргэлж цатгалан байлгах үүрэгтэй. Үүний тулд өмнөхөөсөө илүү ихийг хулгайлах хэрэгтэй болдог. Эс бөгөөс цатгалан гөлөг хэзээ нэг өдөр өлсгөлөн ноход болж, эргээд өөрийг нь зуух аюултай.     

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 2 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 12 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 18 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 20 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 24 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 28 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 31 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 36 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 39 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 5 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 11 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 19 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 23 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 35 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 39 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 47 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 51 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 8 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top