x

Нандигнахгүй байхын аргагүй Нандинцэцэг

Дэлхийн хэмжээнд амжилтаараа 3-р байрт эрэмбэлэгдэж яваа М.Нандинцэцэгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн өдөр өнөөдөр...

Өнөөдөр Монгол улсын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдсэн нь ОУХМ М.Нандинцэцэг боксын Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн явдал юм. /2018.11.20/

70 жилийн түүхтэй Монголын боксын спортын түүхэнд эрэгтэйчүүд олимп, дэлхий, азийн наадам, азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн аварга аль хэдийнээ тодорсон байсан. Гэтэл эмэгтэйчүүдийн төрөлд эдгээр амжилтын эзэн хараахан тодроогүй байсан билээ.

Өнгөрсөн жилийн яг энэ өдөр Энэтхэгийн Нью Дели хотод Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд М.Нандинцэцэг Мароккогийн Зохра Захроутай тулалдаж, илт давуугаар ялалт байгуулан хүрэл медалийн эзэн болсон билээ. Энэ мөч Монголчуудын, бокс сонирхогчдын хувьд үгээр хэлшгүй бахархам үйл явдал болж байлаа.

Энэ хүртэлх зам М.Нандинцэцэгийн хувьд дардан байгаагүй. 15 наснаасаа эрчүүдийн хүртэл шантардаг энэхүү спортоор хичээллэхдээ олон ч уналт, сорилтыг давж энэ бүхнийг цогцлоосон. Нэгэн ярилцлагад тэрээр “Бидэнд цалин мөнгө гэж өгдөггүй байсан тул амьдралаа бодож ажил төрөл хийе гэж их боддог байсан. Автобусанд суух мөнгөгүй, бэлтгэлийн цүнхээ үүрээд хотын нэг захаас нөгөө зах хүртэл алхах үе бишгүй л байлаа багш бид хоёрт. Аргагүй биздээ? Хорин хэдэн нас хүрсэн залуус аав ээждээ хүртэл дэмтэй ажил хөдөлмөр эрхлээд, үр шимийг нь хүртээд байхад. Яалтачгүй аав ээжийгээ, амьдралаа бодохоор спортын замаас буцмаар л байдаг байсан. Гэхдээ л хувь заяа тэгэж эргүүлээгүй юм” хэмээн ярьж байсан юм.

Тэрээр Монгол улсын 11 удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл, 1 мөнгөн медаль, мөн Азийн наадмын хүрэл медаль, Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин. Одоо тэр Дэлхийн хэмжээнд ретингээрээ 3-р байрт эрэмбэлэгдэж явна. Түүний бахдам амжилтын өчүүхэнээс дурдахад л ийм байна.

Энэ түүхэн амжилтын эзэн болж яваа шаливхан бүсгүйд улам их амжилтыг ерөөж, түүний хөдөлмөрийг төр засаг, холбогдох газрууд нь үнэлж, туулж өнгөрүүлсэн арвин туршлага, эх орныхоо далбааг улам их өргөх замд нь сүүн цацал болгоосой гэж нийт дэмжигчдийнх нь зүгээс хүсч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top