x

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ялангуяа өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцааг нэг шат ахиулж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр тохиролцсоныг онцлов.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад БНСУ, тус улсын ард түмэн туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд талархав. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсны хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд аль болох туслах, дэмжих, цаашид визгүй зорчдог  болох зэрэг чиглэлээр ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. 

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам онцгой анхаарч байгааг Элчин сайд У Сун тэмдэглэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал цаг үеэ олсон, олон асуудлаар тохиролцсон, харилцан ашигтай шийдвэр гаргасан үр дүнтэй айлчлал болсныг Элчин сайд хэлэв.

Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг нь сэргэж, үр дүн гарч байгааг тэмдэглэлээ. БНСУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах, энэ хүрээнд 10 аймагт дулааны станц барих ТЭЗҮ бэлэн болж энэ намраас барилгын ажил нь эхлэх гэж байгааг дурдав. БНСУ-ын Засгийн газар хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгааг уламжиллаа.

Талууд хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал болон бусад асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 0 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 10 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 17 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 18 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 22 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 26 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 29 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 34 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 37 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 3 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 9 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 17 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 21 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 29 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 33 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 38 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 45 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 49 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top