x
Нийгэм
"Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна
“Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 2025 оны дөрөвдүгээр сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улс дархлаажуулалтад 2010 онд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 23.3 тэрбум төгрөг болж 9 дахин нэмэгдсэн байна.
2025-04-28
Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж, 2003 оноос дэлхий даяар тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил уг өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тэмдэглэн, нэг сарын аяныг орон даяар эхлүүлээд байна.
2025-04-28
Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлд эзэнгүй, золбин нохдыг барьж асрамжлах газар байршуулах, заримыг нь энэ сарын 28, 29-нд устгах ажиллагаа явагдаж буйтай холбогдуулан Богд уул руу өнөө, маргаашдаа гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд зөвлөлөө.
2025-04-28
Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Үнэлгээний баг тухайн цэцэрлэгийн багшийн тооноос хамаарч эцэг эх, багш, аргазүйчээс бүрдсэн 3-11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн гишүүд ажилчдын хурлаар 80-аас доошгүй хувийн санал авч сонгогдох юм. Харин үнэлгээнд нэг бүлгийн нийт хүүхдийн 30-аас доошгүй хувь, хөгжмийн болон биеийн тамирын багшийн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж буй хүүхдийн 20-иос доошгүй хувь оролцох шаардлагатай.
2025-04-28
ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Төрийн аливаа шийдвэр хүний эрхэнд суурилах ёстой. Шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчих ёсгүй. Хяналт, шалгалтыг богино хугацаанд хийж, хариу өгнө гэв.
2025-04-28
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
8-ны даваа гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-04-28
Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг эхлүүлж байна.
2025-04-28
Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгааллаа.
2025-04-28
“Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ
Жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэгддэг “Дэлхийн дархлаажуулалтын долоон хоног” энэ жил “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус долоо хоногийг 2021 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн бөгөөд дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
2025-04-25
E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо
E-Mongolia систем 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 байгууллагын 181 төрлийн үйлчилгээтэйгээр албан ёсоор нээж, олон нийтэд үйлчилж эхэлсэн бол өдгөө 88 байгууллагын 1264 үйлчилгээг үзүүлж, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгч, үйлчлүүлэгч иргэдийн тоо 2,000,000 -д хүрлээ.
2025-04-25
Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Завхан аймгийн төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны хүсэлтийн дагуу зохион байгуулсан бөгөөд авлигын эсрэг мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
2025-04-25
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ууганбаяр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлэгт сэтгүүлчдийн дуу хоолой тусгалаа олохгүй байгааг мэдэгдэв. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэгт МСНЭ-ийн төлөөлөл оролцсон ч мэргэжлийн редакцуудаас ирүүлсэн саналууд бүрэн тусгагдаагүй гэж тэмдэглэжээ.
2025-04-25
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна
Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны нийтийн эзэмшил зэрэг нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хийж байна.
2025-04-25
Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна
ХЭҮК-ын 24 дэх илтгэлд цахим технологитой холбоотой асуудлуудыг голлон хөнджээ. Жишээ нь, сургууль болон дотуур байрныхаа бүх өрөөнд хяналтын камер байрлуулсан зөрчил цөөнгүй гарсан байна. Мөн зочид буудал, караоке, нийтийн халуун усны газруудад хяналтын төхөөрөмж байршуулсан нь хүний эмзэг мэдээлэлд хэт халдсан үйлдэл гэж дүгнэжээ.
2025-04-25
"Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно
Өнөөдөр болох үйл явдлын тойм...
2025-04-25
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ
Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэн ажилладаг Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан уг зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна. Энэхүү шалгаруулалтад эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд мэргэшсэн иргэнийг санал болгож оролцох эрхтэй.
2025-04-24
Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ
2025 оны нэгдүгээр улирлын байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт нийт 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.
2025-04-24
Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна
Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг боловсруулах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар жилд 5 мянган тонныг боловсруулж байна 
2025-04-24
Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ
М.Говьсайхан: Газар чөлөөлсөн байршилд орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахад бэлэн байна. Дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн чадамжтай, хөрөнгө оруулагч  барилгын компани байх шаардлагыг тавина.
2025-04-24
Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр 15 суманд их буюу эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлын төлөвлөгөөг батлуулан, шаардагдах төсвийг тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг анхаарууллаа.
2025-04-24
79 80 81 82 83 84 85
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 21 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 26 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 26 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 28 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 30 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 31 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 35 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 39 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 1 цаг 56 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 1 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 17 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 34 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 37 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 40 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 42 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 3 цаг 47 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 3 цаг 47 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 18 цаг 7 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top