x

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх зорилгоор 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн E-Mongolia систем нь иргэдэд хялбар, шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний хамгийн том цахим систем болон өргөжиж байна. Тус систем нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 байгууллагын 181 төрлийн үйлчилгээтэйгээр албан ёсоор нээж, олон нийтэд үйлчилж эхэлсэн бол өдгөө 88 байгууллагын 1264 үйлчилгээг үзүүлж, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгч, үйлчлүүлэгч иргэдийн тоо 2,000,000 -д хүрлээ.

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр 17 настай Цогтбаярын Эгшиглэн тодорлоо. Ц.Эгшиглэн нь “Наран” ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бөгөөд гадаад улсад их, дээд боловсрол эзэмших зорилготойгоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй аж. Тэрбээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр E-Mongolia аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгэлээ шинээр үүсгэн, анхны авсан үйлчилгээ нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт” байжээ.

Тэрээр “Миний хувьд гадаад улс руу суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд хамгийн хэрэгтэй материалаа E-Mongolia системээс авч болдог гэдгийг мэдээд шинэ хэрэглэгч болсон. Үйлчилгээг авахад ямар нэгэн асуудалгүй, түргэн, шуурхай байгаа нь үнэхээр таалагдсан. Гэхдээ өөрийгөө 2 сая дахь хэрэглэгч болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Анх энэ мэдээг сонсоод итгэж өгөхгүй байсан ч маш их баяртай байна. Хамгийн гол нь хаанаас ч, цаг заваа хэмнээд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авчихна гэдэг нь хялбар санагдсан. Гэр бүл, сургуулийн удирдлага болон ангийн минь найзууд хүртэл баяр хүргээд өөрийгөө их л азтай байна гэж бодож байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс 2 сая дахь хэрэглэгчтэйгээ албан ёсоор уулзаж, үнэ бүхий зүйл, гарын бэлэг гардуулан цаашдын хичээл, сурлагад нь өндөр амжилт хүссэн юм.

Иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилготой E-Mongolia систем нь сар бүр дунджаар 17,000 гаруй шинэ хэрэглэгчээр цар хүрээгээ тэлж, цахим шилжилтийн амжилтыг өдөр бүр бататгаж байна. 2025 оны 04 дүгээр сарын байдлаар тус системд 7245 шинэ хэрэглэгч бүртгүүлээд байна.

Цаашид хиймэл оюун ухаанд суурилсан зөвлөмжийн систем, автомат хариулагч, дата анализын дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хөгжүүлэн нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа нь цахим засаглалыг улам боловсронгуй болгох чиглэлд чухал алхам болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 9 цаг 4 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 10 цаг 34 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 11 цаг 26 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 11 цаг 29 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 11 цаг 31 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 11 цаг 32 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 11 цаг 34 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 11 цаг 37 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 11 цаг 39 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 11 цаг 42 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 13 цаг 30 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 14 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 2 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 14 цаг 6 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 14 цаг 16 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 14 цаг 18 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 14 цаг 22 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 15 цаг 47 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 16 цаг 3 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 16 цаг 4 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top