x

"Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм...

9:00 цагт: Зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг ЭМЯ-нд болно. Холбогдох утас: 99009003

9:20 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт ГХЯ-нд болно.

10:00 цагт: “Монголын хөгжил 5:0 бодлого эрх зүйн асуудал” хэлэлцүүлэг ШУА-д болно.

10:00 цагт: “Сувилахуйн тусламж үйлчилгээний оновчтой менежмент ба чанарын асуудал” чуулган УГТЭ-д болно. Холбогдох утас:99970071 91000379

10:00 цагт: “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Төв шуудангийн газарт болно. Холбогдох утас: 99036189

10:30 цагт: Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан эхэлнэ.

11:00 цагт: “Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн багийн зөвлөх Фүкишима Сэиичиро, ОБЕГ-ын Газар хөдлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Дашцэрэн нар ”Газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол Монгол Улс бэлэн үү? сэдвээр Монгол Ньюс-д мэдээлэл өгнө.

11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын худалдаачдын холбооноос ТҮЦ-ээ эвдүүлсэн иргэдтэй хамтран Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

15:00 цагт: Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэлхийн оюуны өмчийн аж ахуйн нэгжийн үндэсний шагнал болон зохион бүтээгчдийн үндэсний шагнал гардуулах үйл ажиллагаа ЭЗХЯ-нд болно. 

Орон нутагт:

 - "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн-Хамтын ажиллагаа 2025" зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн Долгио чуулгад болно.

“Mongolia photo week-2025” долоо хоногийн хүрээнд "Баян-Өлгий-өмнө ба одоо” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Б.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт болно.

-“Монголын нууц товчоо” номын гурав дахь хэлэлцүүлэг Завхан аймагт болно.

Хилийн чанадад:

-Мексикийн Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 10 хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсаас 21 тамирчин хоккейчин оролцоно.

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 9 цаг 1 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 10 цаг 31 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 11 цаг 23 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 11 цаг 26 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 11 цаг 27 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 11 цаг 29 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 11 цаг 31 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 11 цаг 34 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 11 цаг 36 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 11 цаг 38 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 13 цаг 27 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 13 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 59 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 14 цаг 3 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 14 цаг 13 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 14 цаг 15 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 14 цаг 18 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 15 цаг 44 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 15 цаг 59 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 16 цаг 1 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top