x

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ

Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэн ажилладаг Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан уг зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна. Энэхүү шалгаруулалтад эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд мэргэшсэн иргэнийг санал болгож оролцох эрхтэй.

Сонгон шалгаруулалтад тавигдах үндсэн шаардлага:

  • Ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн байх;

  • Төрийн болон улс төрийн албан тушаалтан, улс төрийн намын удирдлагад ажилладаггүй байх;

  • Бусад радио, телевизэд ажилладаггүй, хөрөнгө оруулалт хийгээгүй байх;

  • Олон нийтийн телевизийн хараат бус байдалд нөлөөлөх этгээд биш байх.

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолын 2-р хавсралтын маягт;

  2. Боловсрол, эрдмийн цол, мэргэшлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

  3. Иргэний үнэмлэхний хуулбар;

  4. ТББ-ын тодорхойлолт болон нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;

  5. ТББ-ын улсын бүртгэлийн лавлагаа;

  6. Ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

Материал хүлээн авах хугацаа:

  • 2025 оны 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 8-ны 17:30 цаг хүртэл.

Хаяг:
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон, 401 тоот өрөө
Лавлах утас: 51-260280, 99116090

Эх сурвалж: Төрийн байгуулалтын байнгын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 54 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 10 цаг 19 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 33 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 36 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 39 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 57 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 42 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 43 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 54 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 50 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 23 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top