
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Зургаадугаар сарын 20-ны өдөр Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.
2024-06-19

Авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг “Google map”-д байршуулна
Монгол Улсын Засгийн газраас 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр зорьсон.
2024-06-19

Европын Холбооны уран олборлогч анхны улс Финланд боллоо
ХЕЛЬСИНКИ, 2024 оны зургаадугаар сарын 19 /bmf/. Финландын уул уурхайн “Terrafame” компани Соткамо дахь олборлолтын талбайдаа (тус улсын зүүн хойд хэсэгт орших уурхай) ураны олборлолтыг эхлүүллээ. Ингэснээр Финланд нь уран олборлогч Европын Холбооны анхны улс боллоо гэж компани мэдэгджээ.
2024-06-19

Хөнгөн атлетикийн тамирчид наймдугаар сарын 8-нд Парисыг зорино
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис-2024” Олимпын наадамд өрсөлдөх гурван эрх авсан билээ.
2024-06-19

Бизнес уулзалтаар гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа зонхилов
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын бизнес уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д болов. Хоёр орны бизнес эрхлэгч нар нүүр тулан уулзаж, Монголын компаниуд БНСУ-ын талтай ажил хэрэгч бизнесийн холбоо тогтоов. Энд Өмнөд Солонгос улсын гоо сайхны бараа, бүтээгдэхүүний компаниуд түлхүү хүрэлцэн ирж оролцлоо.
2024-06-19

БАЯНХОНГОР: Байгалийн галарей буюу Бичигтийн амны хадны зургууд
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг байгалийн олон бүс бүслүүр буюу хангай, тал хээр, говь, цөлийн үзэсгэлэнт байгалийг хамран оршдог.
2024-06-19

"Эдмонтон Ойлерс" финалын цувралын зөрүүг ойртууллаа
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 19 /TASS/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын төлөөх финалын цувралын тав дахь тоглолтод "Эдмонтон Ойлерс" багийн хоккейчид "Флорида Пантерс" багийг талбайд нь 5:3-аар хожиж, цувралыг сунгалаа.
2024-06-19

“Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Чехийн Прага хотод нээнэ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой 2025 онд тохионо. Ойн хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болов.
2024-06-19

Зүүн өмнөөс хойш чиглэлтэйгээр аадар борооны үүл Улаанбаатар хот руу өгсөж байна
Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хөгшин Орхон, өврийн Онги, Байдраг, Шар ус, Яруу, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Буянт, Ховд, Хөгшин Орхон, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн байгаа аж.
2024-06-19

ХЭҮК: Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй
Захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, Эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж байгаа хүмүүс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой.
2024-06-19

М.Бадарч 25 мянган ам.долларын төлбөртэй олон улсын арбитрт ханджээ
Олон улсын арбитрт хандах зардал дунджаар 25 мянган ам.доллар бөгөөд энэ нь 90 орчим сая төгрөг юм. М.Бадарч энэ зардлыг хувиасаа гаргана.
2024-06-19

Cонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Гэмт хэргийн шинжтэй 183 гомдол мэдээллийг задалж үзэхэд, 117 нь сонгуулийн илтэд худал мэдээлэл тараах гэсэн гомдол байна. Мөн эд хөрөнгө устгаж гэмтээх зөрчил нийт зөрчлийн 35 хувийг эзэлж байна. Үүнд сурталчилгааны самбар эвдэх, баллаж сохлох гэх мэт зөрчлүүд багтжээ.
2024-06-19

Модны унгирал шатааснаас болж Приус 30 машин шатсан дуудлага бүртгэгджээ
Сүүлийн хоёр долоо хоногт гал түймрийн 40 дуудлага бүртгэгдсэнээс 31 нь модны цагаан буюу унгирал шатсан дуудлага мэдээлэл байсан талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Х.Энхбаясгалан мэдээллээ.
2024-06-19

ДУНДГОВЬ: Өсвөрийн байгаль хамгаалагчдад эко боловсрол олгов
Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубийн гишүүд энэ сарын 16-17-нд "Өсвөрийн байгаль хамгаалагч" уриан дор Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт чууллаа. Үйл ажиллагаанд 9 сумын 11 сургуулийн эко клубийн багш, сурагч 104 хүн оролцжээ.
2024-06-19

СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд төрөлт буурчээ
Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар төрөлт буурсан үзүүлэлттэй байна.
2024-06-19

ЗАВХАН: Музейн 100 шилмэл үзмэрийн танилцуулга бүхий товхимол хэвлэгджээ
Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 100 шилдэг үзмэрийн дээж каталог хэвлэгджээ.
2024-06-19

Ө.Цогтбаяр: Талийгаач залуу хүүхдүүдийг уснаас авраад өөрөө хөл алдчихсан
Амиа алддаг хүү есүүлээ явж байсан. 16-19 насны хүүхдүүд Улаанбаатараас амарч явцгаасан. Нэг харахад хоёр хүүхэд хөтлөлцөөд ус руу орж яваад хөл алдсан. Хөвгүүд урсгалын дор байсан учраас бүгд ухасхийсэн байгаа юм.
2024-06-19

ЗАВХАН: Үерийн эрсдэлд өртсөн 177 хүүхдэд эрсдэлийн үнэлгээ хийж тусламж үзүүлэв
Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улиастайд үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна.
2024-06-19

Гантай нутгуудад үүл буудан, бороо оруулж байна
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх сумын нутгаар гандуу, бэлчээрийн ургамал муу ургаж байгаа тул “Мөрөн бороо экспедиц” цаг агаарт зориудаар нөлөөлж, бороо оруулахаар үүл буудаж эхэллээ.
2024-06-19

Б.Энхтамир Хонконгийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хятадын Хонконг улсад болсон Олимпын эрх олгох “Honkong, China long course swimming invitational trial II” тэмцээнд оролцсон Монголын тамирчин Б.Энхтамир хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.
2024-06-19
