x

Ө.Цогтбаяр: Талийгаач залуу хүүхдүүдийг уснаас авраад өөрөө хөл алдчихсан

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт Ерөө голд орсон хоёр хүүхдийг 19 настай залуу авраад өөрөө эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан билээ. Хүүг эрэн хайх ажиллагаанд оролцсон Дулаанхаан тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ө.Цогтбаяртай ярилцлаа.

-Танай нутагт 19-хөн настай хүү хоёр хүүхдийн амийг авраад өөрөө энджээ. Ослын дуудлага хэзээ ирэв?

-Маш харамсалтай явдал боллоо. Өнгөрсөн ням гаригийн өглөө 09:00 цагийн үед Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож ийм осол болсныг дуулгасан. Үүний дагуу цагдаа, төлөөлөгч хоёроо явуулсан юм. Ерөө гол манай тосгоны урдуур өнгөрдөг. Манайхаас 3, 4 км-т осол болсон юм билээ. Ингээд аймаг руу цагдаа, онцгой руу дууддлага өгсөн. Дорхноо хүрээд ирцгээсэн. Би ч явж очсон.

-Нөхцөл байдал ямар байв?

-Амиа алддаг хүү есүүлээ явсан байсан. 16-19 насны хүүхдүүд Улаанбаатараас амарч явцгаасан. Сайханы хөтөл орчихоод буцах замдаа Ерөөгийн эрэг дээр цай унд ууцгаая гээд зогссон. Дөрөв нь дэлгүүр яваад тав нь үлдээд байсан.

-Яг тэр үед осол гарчээ?

-Тийм. Хөвгүүдээс дээшээ ерөөсөө 20-30 метрт амрагчид байсан. Нэг харахад хоёр хүүхэд хөтлөлцөөд ус руу орж яваад хөл алдсан. Хөвгүүд урсгалын дор байсан учраас бүгд ухасхийсэн гэж байгаа. Талийгаач хүү футболкоо тайлаад өмдтэйгөө яваад орсон. Ингээд хоёуланг нь бариад авсан.

Нөгөө хөвгүүд нь модны мөчир хугалаад хүүхдүүд рүү сарвайж бариулж чадсан гэсэн. Харамсалтай нь залуу тэр дороо хөл алдчихсан гэж хүүхдүүд ярина лээ. Талийгаач осолдсон хэсэг гурван метр гүнтэй хэсэг. Тэгээд л гарч чадаагүй хөл алдчихсан бололтой, хөөрхий. Ерөө гол бол дээрээ намуухан юм шиг мөртлөө ширүүн урсгалтай шүү дээ.

-Аврагдсан хүүхдүүд хэдэн настай хүүхдүүд юм бол. Ар гэр нь юу гэж байх юм бэ. Та ярилцаж үзэв үү?

-Нүүр тулж уулзах боломж байгаагүй. Цагдаа хэргийн газрыг хамгаалалтад аваад мэдүүлэг авч байгаа учраас Бүгд л Улаанбаатарын хүмүүс юм билээ. Тухайн хүүхдүүд зургаа болон 13 насных гэж сонссон. Харгалзаж явсан хүмүүс нь эцэг эх, нэг настай хүн байсан.

-Хүүхдүүдийг нь авраад өөр нэг цэл залуу хүү явчихсанд гэмшиж байсан байх даа?

-Сүрхий тийм зүйл ажиглагдаагүй. Ер нь манайхан хэнэггүй шүү дээ. Тоодоггүй. Өөрсдийнх нь төлөө явж байгаа хүмүүсийг ад үзэх янзтай. Бид аялал зугаалгын үеэр Ерөө голоор байнга явж анхааруулга эрэмжлүүлэг хийдэг. Түүнд амрагчид тун дургүй. Төрийн албан хаагчдыг элдэв янзаар доромжилно, хэл ам хийнэ.

-Усанд осолдсон хүүгийн цогцсыг маргааш нь олсон гэсэн үү?

-Онцгой байдлын эрэн хайх ангийн таван хүн, манай албанаас зургаан залуу эрэн хайх ажиллагааг тухайн өдрөө эхлүүлсэн. Ингээд өчигдөр (уржигдар) 15:30 цагийн үед ослын газраас 80-аад метрээс цогцсыг гаргаж авсан.

-Ар гэр нь ямар хүмүүс байх юм?

-Осол гараад хоёр цаг өнгөрсний дараа цагдаа, онцгойгийнхон хамт явсан хүүхдүүдээр нь дамжуулаад ар гэрт нь мэдэгдсэн. Тэр орой 21:00 цагийн үед ээж нь гээд настай эмэгтэй, ах эгчийнх нь хамт ирсэн. Ээж нь нэлээд л биеэ барьж харагдсан. Залуус бидэнд хүнд байхад тэр хүнд ямар байсан нь ойлгомжтой. Ер нь ийм осол манайд жилийн жилд гардаг. Одоо яг оргил үе нь. Амрагчид болгоомжтой яваач, хүүхдүүддээ хяналт тавиач гэж л дахин дахин захимаар байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 3 цаг 39 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 4 цаг 46 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 5 цаг 4 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 5 цаг 6 мин Сэрэмжлүүлэг 5 цаг 8 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 5 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 5 цаг 11 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 5 цаг 12 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 5 цаг 14 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 6 цаг 14 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 6 цаг 17 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 6 цаг 24 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 6 цаг 34 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 6 цаг 34 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 6 цаг 38 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 8 цаг 59 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 9 цаг 14 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 10 цаг 0 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 10 цаг 4 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 10 цаг 18 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top