x

Хөнгөн атлетикийн тамирчид наймдугаар сарын 8-нд Парисыг зорино

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис-2024” Олимпын наадамд өрсөлдөх гурван эрх авсан билээ.

Тодруулбал, марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар Олимпын эрх авсан бөгөөд өдгөө тус тусын бэлтгэлээ базааж байна.

Тэдний төлөөллийг Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзав. Энэ үеэр удирдлагууд “Монгол Улсад “Парис-2024” наадамд өрсөлдөх  эрх авсанд баяр хүргэе. Дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж байгаа нь Олимпод амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулж буй хэрэг. Сэтгэл зүйн болон хувийн бэлтгэлээ сайн хангаарай” хэмээн захив.

Эрх авсан гурван тамирчнаас олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд  бэлтгэлээ базааж байгаа юм. Харин Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан нар дасгалжуулагч Б.Оюунтуяагийн удирдлагад Японд бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.

Монголын хөнгөн атлетикийн тамирчид ирэх наймдугаар сарын 8-нд Парисыг зорино. Харин тэмцээний хувьд наймдугаар сарын 10-нд эмэгтэйчүүд, 11-нд эрэгтэйчүүд уралдах юм. Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тэмцээн болсноор зуны Олимп хөшгөө хаадаг уламжлалтай билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2 цаг 52 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 19 цаг 57 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 21 цаг 4 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 21 цаг 22 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 21 цаг 24 мин Сэрэмжлүүлэг 21 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 21 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 21 цаг 29 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 21 цаг 30 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 21 цаг 32 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 22 цаг 32 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 22 цаг 35 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 22 цаг 42 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 22 цаг 52 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 22 цаг 52 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 22 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top