x

ЗАВХАН: Музейн 100 шилмэл үзмэрийн танилцуулга бүхий товхимол хэвлэгджээ

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 100 шилдэг үзмэрийн дээж каталог хэвлэгджээ.

Завхан аймгийн музей 1924 онд байгуулагдсан. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 10.500 гаруй үзмэртэй.


Аймаг, орон нутгийн онцлог бүхий “Орон нутгийн музей” болон “Алдартны музей” гэсэн хоёр төрөлжсөн музейн нийт 18 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үзүүлдэг юм.
Түүх соёлын өв нь бидний өвөг дээдсийн мандан бадарч мөн маргаашийнхаа төлөө тэмцэж явсаных нь гэрч юм. Энэхүү түүхэн үнэт өв соёлоо хайрлан хамгаалж хойч үедээ өөрсдийнхөө түүхтэй хамтатган өвлүүлэх ажлыг үе үеийн Музейн хамт олон хийж байна. Энэ жил түүхэн 100 жилийн ойдоо зориулж аймгийн музейн үзмэрүүдээс дээжлэн катологи гаргаад байна. Шилмэл 100 үзмэрийн тухай сонирхолтой танилцуулга мэдээлэл, гэрэл зургуудыг энэ товхимолд багтаасан.

Тухайлбал лянганы багаж байна. Уг багаж нь музейн угсаатны зүйн танхимын үзмэрт байрладаг ба нийт зургаан ширхэг бий.


XIX зууны эхэн үеийн  шашны багаж юм. Уг лянганы багажийг Гүрбадам дархан бүтээсэн аж. Газар уул усаа тахиж тайхад хэрэглэж байсан гэдэг. Дөрвөн
очиртой багаж тэгүг, чаганцангийн хамт хэрэглэгддэг байжээ.
Мөн "Модон пүрэв" үзмэр товхимолд багтсан байна. Тус үзмэр нь уран Сүрэнгийн XIX зууны сүүл үеийн модон бүтээлүүдийн нэг юм.

Уран Сүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт амьдарч байсан Монголд алдартай шашны модон сийлбэрийн бүтээлүүдтэй уран дархан хүн байсан аж. 

Сүрэнгийн олон бүтээлүүд дотроос уг Пүрэв нь дан модоор хийгдсэн. Пүрэвийн оройн хэсэгт догшин 10 хангал, Жамсрангийн догшин дүртэй, улаан хүрэн будаг тавьсан байна.

Модон, төмөр Пүрэвийг лам нар аливаа муу муухай, ад зэтгэрийг даран номтгоход хэрэглэж байсан шашны нэг төрлийн багаж юм. Гэх мэтчилэн Орон нутгийн болон Алдартны музейн угсаатны зүй, шашны, археологийн танхимуудын үзмэрүүдээс дээжлэн иргэд, аялагч жуулчдад зориулсан танилцуулга бүхий товхимол хэвлүүлээд байна гэж Завхан аймгийн музейн дарга Ж.Юнрэндорж мэдээлэв. 

Лянганы багаж 

Модон Пүрэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 4 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 56 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 1 цаг 8 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 10 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 3 цаг 19 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 5 цаг 4 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 5 цаг 7 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 5 цаг 19 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 6 цаг 12 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 7 цаг 29 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 35 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 7 цаг 41 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 8 цаг 0 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 8 цаг 6 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 13 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 8 цаг 19 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 8 цаг 28 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 8 цаг 32 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 8 цаг 38 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 8 цаг 44 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,...
Top