x

“Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Чехийн Прага хотод нээнэ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой 2025 онд тохионо. Ойн хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болов.

Энэхүү албан ёсны гэрээнд “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тус үзэсгэлэнд Монгол Улсын анхны төрт улс Хүннүгийн үеэс эхлэн Их Монгол Улс, Бурхны шашны дурсгалуудаас багтсан цогц бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох юм.

Чингис хаан Үндэсний музейгээс 2023 онд Францын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус үзэсгэлэнг таван сарын хугацаанд 250 мянга гаруй хүн үзэж, Монголын түүх, соёлын дурсгалтай танилцжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг Монголд буцаан авчирсан бөгөөд 2025 оноос Чехийн Үндэсний музей, аравдугаар сард Щвейцарын Цюрих хотын “Ритберг” музейд дэлгэсний дараа Канад, АНУ-д гаргана.

Чехийн Үндэсний музей 1818 онд байгуулагдсан, 20 сая гаруй үзмэртэй. Энэ нь тус улсын музейн сан хөмрөгийн 30 гаруй хувь нь аж. Нийтдээ 300 гаруй судлаач, мэргэжилтэн ажилладаг, Европтоо томоохонд тооцогдох энэ музей жилд 1.5 сая гаруй хүнд сан хөмрөгөө толилуулдаг. Тэгвэл тус музейд Монголын холбогдолтой 2500 гаруй үзмэр байдгаас 50 хувь нь шашин шүтлэг, үлдсэн нь монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой аж. Эдгээр дурсгалыг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей хамтран “Чех дэх Монголын өв” номыг бүтээхээр ажиллаж байна.

“Чингис хаан” үзэсгэлэн таван сарын турш олны хүртээл болно. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 17 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 23 цаг 10 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 23 цаг 26 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 23 цаг 55 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Өчигдөр 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top