x

Д.Золжаргал: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 26 хувьтай байна

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Танай намын зөвлөл Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 26,07 хувьтай гэж дүгнэсэн. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад ердөө ганцхан жил үлдчихээд байхад мөрийн хөтөлбөрийн биелэлт 30 хүрэхгүй хувьтай байна гэж үү?

-Засгийн газрын  бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил үлдсэн. МАН-ын Засгийн газар амлалтуудаасаа нэгийг нь ч биелүүлээгүй гэж хэлж болно. Харин ч бүр амлалтынхаа эсрэг ажиллаж байна. Тухайлбал, шинэ төрлийн татвар нэмэхгүй, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгоно, ах дүү төрөл төрөгсөдөө төрийн албанд томилохгүй, шатахууны үнийг тогтворжуулна, итгэлийн зээлийг олгож, ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэх мэт олон зүйлийг эсрэгээр нь хийсэн.   

-Энэ Засгийн газар амлалтаа биелүүлээгүйгээс гадна маш их хэмжээний өр тавьсан.

-Төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танана, хэмнэлтийн горимд шилжүүлж,  төсвийн алдагдлыг бууруулна гэсэн заалт эрх баригчдын мөрийн хөтөлбөрт байгаа. Ардчилсан намын  Засгийн газрын үед өрийн хэмжээг буулгана гэж сонгуулийн сурталчилгаа хийж байсан МАН-ын гишүүд бий. МАН 2016 оны сонгуульд орохдоо Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гэж ярьж явсан. Гэтэл одоо тэр өр нь 24 сая болчихлоо. Монголбанкны  статистикаас харахад Монгол Улсын нийт өрийн хэмжээ 28,7 тэрбум доллар ам.доллар, Засгийн газрын өр 21 их наяд 83 тэрбум болсон байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл урд жилүүдэд байгаагүй өндөр хэмжээнд хүрч 2017 оны батлагдсан түвшинтэй харьцуулахад 1 их наяд 81.9 тэрбумаар нэмэгдсэн. Энэ нь өмнөх үзүүлэлтээс 12.6 хувиар өссөн гэсэн үг. Төсвийн алдагдалын хувьд мөн л алдагдалтай төсөв батлагдаж байгаа. Гэтэл төсвийн алдагдал нь эргээд Засгийн газрын өр болон хувирдаг. Зөвхөн 3 жилийн хугацаанд 7 орчим их наяд төгрөгний өр үйлдвэрлэж байгаа нь Засгийн газрын өрийн хэмжээг эрс нэмэгдүүлээд байна.

Энэ их зээлээр Монгол улсад ямар бүтээн байгуулалт, юу хийж бүтээж байгаа нь огт нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байгаа нь харамсалтай. Ардчилсан нам  улс төрийн эрсдэл хүлээсэн ч, улс орны хөгжилд томоохон ахиц дэвшил авчирсан. Бид Чингис бондыг арилжаалснаар 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгож чадсан. Үүгээрээ 3405км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замаа улсын хэмжээнд 2,2 дахин өсгөж чадсан. Буянт-Ухаа 1,2 дугаар хороолол баригдаж, жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, гудамж төслийн хүрээнд нийт 33 уулзварын төслийг амжилттай хэрэгжүүлсэнийг нийгэм мэднэ. Мөн 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжсэн гээд үр өгөөжөө өгсөн олон санхүүжилт олгосон. Чингис бондын бас нэгэн онцлог бол энэ мөнгө "өр" биш. Өөрөөр хэлбэл энэ бол эргэн төлөгдөх эх үүсвэр нь тодорхой хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт байсан. Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийг санхүүжүүлж байсан ч тухайн үед Чингис бондыг "Өр" хэмээн маш их суртал ухуулга явуулсан. Тэгвэл 2018 оны статистикаас харахад Чингис бондоос зээл санхүүжилт авсан компаниуд 500 сая ам.долларын эргэн төлөлт хийсэн байдаг. Энэ 500 сая ам.долларыг эргэн төлөхөд улсын төсөвөөс нэг ч төгрөг гараагүй.

-1072 хувьцааг хувьцааг арилжих, эргэлтэнд оруулах ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох нь чухал. УИХ-ын 73 дугаар тогтоолоор “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг батлуулсан боловч одоогоор хэрэгжээгүй байна.  Мөн Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй байлгах бололцоог бүрдүүлнэ гэж байсан. Бас л бахь байдгаараа байна. Гэтэл одоо Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьж,  үр дүнд нь 140 тэрбум төгрөг төлөөд байгааг бид сануулсаар л байгаа шүү дээ.

-ЖДҮ-ийг дэмжих бичил зээлийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх.

-Хувийн хэвшлээ бүх талаар нь дэмжиж, итгэлийн зээл, ЖДҮ, өрхийн болон бичил зээлийн хүртээмж зэргийг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх гэх мэт Мөрийн хөтөлбөрийг сонгуулийн үеэр хэлж байсан. Гэвч ЖДҮ-тэй холбоотой зээлийг зохион байгуулалттайгаар өөрсдөө авч, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлж, иргэдийг дэмжих бололцоогүй болгосон. Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгийн гишүүд энэ мөнгийг хуваагаад авчихсан юм. Энэ нь 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар УИХ-ын 16 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан нь баримтаар нотлогдсон.  Дээр нь нэмээд эдгээр гишүүдээс гадна УИХ-ын 49 гишүүнийг АТГ, Нийслэлийн прокурор, төрийн сангуудаас зээл авсан байж болзошгүй гэж шалгаж байгааг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаад байна.

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Зарим эдийн засагчид зээлийн хүүг хуулиар зохицуулах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Монголчууд бага цалинтай ажил хөдөлмөр, өндөр зардалтай бизнес эрхэлж, хаа ч байхгүй хамгийн өндөр санхүүгийн түрээс төлж, бултаараа банкны эзэд, мөнгө хүүлэгчдэд хэт их хэмжээний монополь ашиг “үйлдвэрлэн” өгч байна. Санхүүгийн зах дээр нэгэнт тогтсон монополь өндөр зээлийн хүү нь дэлхий дээр хамгийн өндөр хүүтэй хадгаламж татах нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийг дагуулж төв банк бодлогын хүүгээ дэлхий дээр бас л байхгүй өндөр түвшинд тогтоон барьж байна. Гэтэл эрх баригчид Зээлийн хүүг бууруулах хуулийг эсэргүүцэж байгаа. Уг нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого баримтална гэж байсан хүмүүс шүү дээ.

-Татвар нэмэгдсэнтэй холбогдуулж та ямар тайлбар хийх вэ?  

-Хувь хүн байгууллагын орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж байсан. Шинэ төрлийн татвар нэмэхгүй гэж аман дээрээ хэлж байсан ч аль хэдийнэ найман төрлийн татвар нэмсэн, инфляци, хэрэглээний үнэ өссөн. Улмаар ажилгүйдэл нэмэгдэж,  иргэдийн халаас нимгэрч байгааг эрх баригчид огт анзаарахгүй байгаа нь харамсалтай. Мөн шатахууны үнийн өсөлтийг зогсоож, бууруулах арга хэмжээ авна гэж байсан ч үнэн хэрэгтээ 2016 оноос хойш 500 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Үүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яаж өссөнийг бүгд харж байгаа.

-Сургууль цэцэрлэгийн хүртээмжийн байдал, ачаалал бууруулах талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авах цаг болсон. Гэтэл мөрийн хөтөлбөрт тусгагдсанаас биш ажил үүргийн хэрэгжилт харагдахгүй байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ачаалал маш өндөр. Улаанбаатарын дийлэнх сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Анги дүүргэлт хэт өндөр. Энэ нь хүүхдийн сурах боломжийг хааж, чанаргүй сургалт явуулах үндэс болж байна. Гэтэл анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд сүралцдаг болгоно, гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-иудыг хоёр ээлжтэй болгоно гэсэн. Харамсалтай нь ямар ч арга хэмжээ авалгүй 2-3 жил өнгөрчихлөө. Үүнийг зөвхөн багш сурагчид, сургуулийн удирдлагууд хэлээд байгаа юм биш, эцэг эхчүүд ч ярьж байна. Бас хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугүйлангийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ гэж байсан. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийн сургуулиуд л хичээлээс гадуурх хүүхэд хөгжүүлэх дугуйлан хичээллүүлдэг. Төрийн өмчит сургуульд ийм бодлого баримталдаг сургууль гарын 10 хуруунд л багтах байх.

-“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт "Ургийн эрт үеийн оношлогоонд жирэмсэн эхчүүдийг бүрэн хамруулж, эх нялхсын эндэгдлийг бууруулах" талаар тусгасан  ч хэрэгжилт хангалтгүй байна?

-2014 онд Ардчилсан намын Засгийн газрын үед ургийн эрт үеийн оношлогоог 187 үзүүлэлтээр үздэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Гэвч жирэмсний хяналтын чанар хангалтгүй байна. Сүүлийн таван жилд жирэмсний хяналтын байдлыг авч үзвэл 20.4 хувь нь хяналтад огт ороогүй гэсэн дүн мэдээ бий.

-Энэ нь төрөх эмнэлгүүдийн хүчин чадал болон эмчилгээний тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байгаатай холбоотой юу. Уг нь энэ талаар мөрийн хөтөлбөрт тусгайлан заасан байсан шүү дээ?

-Төрөх болон хүүхдийн эмнэлгүүдийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарна гэсэн мөрийн хөтөлбөрийн заалт байгаа. Харамсалтай нь энэ хөтөлбөр өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ЭХЭМҮТ-д  тоног төхөөрөмж хандивласан боловч хүртээмж бага, үзүүлэлт муу хэвээр байна. Хамгийн чухал нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил үлдсэн. Гэтэл МАН-ын Засгийн газар амлалтуудын биелэлт ердөө 20-хон  хувь  байна. Цаг хугацаа өнгөрч байгааг ард түмэн ч анхаарах ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 4 цаг 57 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 5 цаг 8 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 5 цаг 17 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 5 цаг 31 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 5 цаг 36 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 5 цаг 55 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 6 цаг 14 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top