x

М.Оюунчимэг: Санхүүгийн зах зээл болон 33-39 хувийн хүүг цэгцлэх цаг нь болсон

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн байдал, санхүүгийн зах зээлд үүссэн асуудлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл сонслоо. Тэгэхээр нөхцөл байдал нэлээд хүндхэн болжээ гэж ойлгож болох уу?

-Тийм. Өргөдлийн байнгын хороонд сүүлийн үед Хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элссэн иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирэх боллоо. Нэг жишээ нь “Монкорд” гэдэг хадгаламж зээлийн хоршооноос 173 иргэд нь төлөөлөл болж 3000 гишүүдийн 20 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байна. Тэд удаа дараа хандаж хохирлын асуудлыг шийдэж өгөхөд анхаарал хандуулаач ээ гэсэн. Тэгээд бид 2016 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороонд хандсан ч тодорхой шийдэлд хүрсэнгүй гэсэн. Тухайн хадгаламж зээлийн хоршоо ч 2018 он хүртэл үйл ажиллагаа явуулсан ч хохирол барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ авсангүй гэсэн гомдол гаргасан. Иймд Өргөдлийн байнгын хорооноос Хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хороо, хууль цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авлаа. Мөн цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Ингэснээр хохирогчид болон иргэдэд хадгаламж зээлийн хоршооны талаар үнэн зөв мэдээлэл өгөх юм. Албан ёсны мэдээллээс үзэхэд хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгаа нь харагдаж байна.

-Энэ удаа нэг хадгаламж зээлийн хоршооны асуудал яригдлаа. Бусад нь хөрөнгө санхүү, үйл ажиллагааны хувьд ямар байна вэ?

-Манай улсад өнөөдөр 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо ажиллаж байгаа. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос тэр нь тийм, энэ нь ийм байна гэж тодорхой хэлж чадахгүй байна. Мэдээллийн нэгдсэн сүлжээ байхгүй. Одоо л нэг нэгдсэн сүлжээтэй болох гэж байгаа гэсэн. Удаа дараа шалгалт хийсэн гэлээ. Гэвч тухайн хадгаламж зээлийн хоршоо хоёр жилийн өмнө ямар байсан, өнөөдөр ямар болов гэсэн нарийн тодорхой мэдээлэл Санхүүгийн зохицуулах хороонд алга. Энэ маш ноцтой асуудал. Нэг өдөр сүйрэл болбол яана. Тэгэхээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бусад холбогдох байгууллагууд хамтарч санхүүгийн зах зээлийн хэрэглэгчдийг хамгаалах эрх зүйн өөрчлөлт оруулж ирэх чиглэл өглөө.

-Тэгэхээр хадгаламж зээлийн хоршооны хууль эрх зүйн орчин ямар байна. Энэ амаргүй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах вэ?

-Хууль эрх зүйн орчны зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг холбогдох албан тушаалтнууд хэлж байна. Энэ хэлэлцүүлгийн эцсийн үр дүн ч бас тэгж харагдаж байгаа юм. Урьд нь Эдийн засгийн байнгын хороогоор ч хадгаламж зээлийн хоршоодын талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэсэн асуудал бас яригдсан. Өнөөдөр эхнээсээ гурав, дөрвөн мянган иргэн хохирч байна.

-Банк бус санхүүгийн байгууллагын хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Яг адилхан. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод өнөөдөр асар өндөр хүүтэй зээл олгож байна. Тэд жилийн 33-39 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Гэхдээ аль нь сайн, хэн нь асуудалтай байна гэдэг нарийн тодорхой мэдээлэл алга. Хариуцсан байгууллагууд нь “Ерөнхийдөө гайгүй” л гээд байдаг. Гэтэл гайгүй гэж байтал нэг хадгаламж зээлийн хоршоо дампуурч байна.

-Өргөдлийн байнгын хорооноос хадгаламж зээлийн хоршоодын талаар ямар арга хэмжээ авах үүрэг Санхүүгийн зохицуулах хороонд өгөөд байна вэ?

-Хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тодорхой шийдвэртэй арга хэмжээ авах залшгүй шаардлага байна. Өнөөдөр 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл бий. Тэдний ихэнх нь гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийн нэгдсэн систем алга. Урьд нь хадгаламж зээлийн хоршооны нийгэмд тарьсан хор уршгийг монголчууд мартаагүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлтийг цаг алдалгүй хийх ёстой. Эдгээр хуулийн төслийг УИХ-д нэн даруй оруулж ирэх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Урьд нь ч бас ийм үүрэг өгч байсан. Эдгээр хуулийн цоорхой хэн нэгэнд ашигтай учраас гацаагаад байна гэсэн хардлага ч төрүүлэхээр байгаа юм. Ганцхан хадгаламж зээлийн хоршоонд л гурван мянган хүний асуудал сөхөгдөж байна. Гэтэл үүнээс гадна 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо гээд бодвол хүн бүрийг өрөнд оруулах сүйрэл болж мэдэх юм. Тэгэхээр хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, ломбардын 33-39 хувийн хүүтэй зээлийг цэгцэлж хяналт тавих шаардлагатай байна. УИХ-ын даргын зөвлөл, холбогдох байнгын хороодод өнөөдрийн хэлэлцүүлгийн мэдээллийг өгнө. Энэ нь их ноцтой. Иргэдийг хохирооно, эргээд санхүүгийн зах зээлийг сүйрэлд хүргэх аюул нүүрлээд байна.

-Капитал банк дампуурсан. Тус банкны хохирогчид Өргөдлийн байнгын хороонд хандаж байна уу?

-Энэ банкны хохирогчид Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан. Гэвч энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хариуцаж байгаа. Ийм учраас тус байнгын хороонд асуудлыг шилжүүлсэн. Гэвч манай байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтарч асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Т.Жанцан 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 10 цаг 13 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 12 цаг 27 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 12 цаг 36 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 12 цаг 53 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 13 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 13 цаг 31 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 13 цаг 50 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 14 цаг 10 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 14 цаг 25 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 15 цаг 8 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 16 цаг 50 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 16 цаг 54 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 17 цаг 47 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 17 цаг 48 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 17 цаг 49 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 17 цаг 50 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 17 цаг 51 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 17 цаг 51 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 17 цаг 52 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 17 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд б... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү...
Top