x

Д.Батбаяр: “Хүн залилсан, АТГ-т шалгасан” гэх мэдээллүүд ор үндэсгүйг хариуцлагатайгаар хэлье

Кёкшюүзан Д.Батбаяр улс төрөөс холдсоныхоо дараа барилга, уул уурхайн салбарт амжилттай бизнес эрхэлж буй. Түүнийг сүүлийн нэг жилийн хугацаанд нийслэлд хамгийн олон барилга барьсан хэмээн урамшуулан шагнасан байна. Энэхүү шагналаа гардан авсан торгон мөчид нь уулзаж, Д.Батбаярын бизнес болон сүүлийн үед сонсогдоод буй таагүй мэдээллүүдэд нь түүнээс тайлбар авлаа.

-Монголын барилгын үндэсний ассоциацын арван жилийн ой болж байна. Энэ ойн хүрээнд таны удирдаж буй барилгын компани шагнал гардан авчээ?

-Барилгын салбарынхан өнгөрсөн 10 жилийн хөгжлөө дүгнэж, хуралдлаа. Цаашдаа Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг хэрхэн багасгах вэ, эдийн засгийн хямралтай энэ үед иргэдийн амьжиргаанд тохирсон орон сууцыг хэрхэн нийлүүлэх вэ гэх мэт асуудлуудын талаар хэлэлцсэн. Мөн энэ үеэр манай компанийг 2018-2019 оны шилдгээр шалгаруулж шагнаж байгаад би болоод миний хамтрагч, Монгол Улсын заан Ч.Батзориг, манай компанийн хамт олон баяртай байна. Бидэнд маш том урам өгч байна.

-Танай компани аль байршлуудад ямар барилгуудыг барив?

-Төлөвлөгөөгөөр нийслэлийн бүхий л дүүрэгт барилга барина. Эхний ээлжинд дэд бүтцийг нь хангасан, олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвтэй барилга барьж байна. Цэвэр агаар, цэнгэг усанд ойрхон гэдэг утгаараа Яармагт “Ханбогд хороолол”-оос эхлээд гурав дахь хорооллоо барьж дуусч байна. Одоо дөрөв дэх хорооллоо барих ажил руугаа орно.

-Орон сууцны үнийг бага байлгах боломж, бололцоо ямар байна. Орон сууцны үнийг хэт хөөсрүүлж байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Одоогийн энэ байгаа үнээсээ буулгана гэхэд хүндрэлтэй. Яагаад гэхээр барилгын материалын үнэ өсөлттэй байгаа учраас.

-Таныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-“Д.Батбаярыг АТГ-аас олон удаа дуудаж шалгасан, бариад хорьчихсон байна” гэдэг мэдээлэл маш их явж байгаа. Хорьсон, дуудсан юм байхгүй. Би ажлаа хийгээд, тэр битгий хэл шагнуулаад явж байна шүү дээ.

-Сингапурын иргэнийг залилсан гэсэн асуудал бас яригдаад байсан?

-Надад хүн залилсан асуудал огт байхгүй, энэ бол ор үндэсгүй ташаа мэдээллүүд гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Би чинь хятадаар ярьдаггүй хүн шүү дээ. Харин Японуудтай бол бизнесийн хамтын ажиллагаа явуулдаг. Аль болохоор монголынхоо нөхцөлд бизнесээ аваад явахыг боддог. Болохгүй бол японуудаас зээл аваад л бизнесээ хийдэг дээ.

-Тэгвэл яагаад тантай холбоотой ийм дайралт, ор үндэсгүй мэдээллүүд гараад байна гэж үзэж байна вэ?

-Би огт юм хийдэггүй байсан бол надад ямар ч дайралт ирэхгүй л байх л даа. Маш их ажил хийж байгаа учраас тийм юм болов уу. Энэ жил гэхэд бид уул уурхайн чиглэлийн ажлууд ч хийж байна. “Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд их хэмжээгээр хайгуул хийж байгаа. Уул уурхайн төслийг иргэдтэйгээ, хувь хүмүүстэйгээ хамтарч хийж байна.

Барилгын салбарт бид хамгийн их барилгыг барьж байна. Тэгэхээр иймэрхүү хэл, ам гардаг юм болов уу даа. Солонгос явж байгаад иртэл намайг “Хорьчихсон байгаа, баахан шалгасан” гэдэг мэдээлэл гарчихсан байсан.

-Та уул уурхайн салбарт хаана, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?

-Хувь хүмүүс хайгуулын лиценз авчхаад түүнийхээ төлбөрийг төлж чадахгүй, хайгуул хийх зардалгүй байх нь олонтоо байдаг. Ийм хүмүүстэй хамтарч, дэмжээд тухайн газарт нь хайгуул хийж байна. Компани дээрээ бүртгэж аваад олуулаа нэгдэж, хамтарч ажиллаж байгаа.

“Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд тэднийг нийлүүлээд “Чингис ворлд майнинг” нэртэй компани байгуулаад японоос хөрөнгө оруулалт татаж өгч байна. Хөрөнгө оруулагчид нь эндээс ашгийнхаа 60 хувийг хүртдэг байх жишээтэй. Энэ үйл ажиллагаа маань эхлээд яг нэг жилийн хугацаа өнгөрч байна.

Х.Хулан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.32)
    yamar teneg ni batzorig kyokushu 2 iin barisan baishing avdag bn aa
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 15 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 23 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 25 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 35 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 37 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 41 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 44 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 28 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 30 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 34 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 35 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 36 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 6 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 7 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 8 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 12 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 28 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 18 цаг 55 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 18 цаг 56 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top