x

У.Ганбаяр: Цагдаагийн байгууллагаас ч над руу холбогдоогүй. Уг нь мэдүүлэг авах ёстой шүү дээ

Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр барилгын бетон чулуу унасан хэрэг гарсан билээ. Юутай ч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоожээ. Хэргийг сөхвөл, 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг модон хавтангаар таглаж дээр нь тавьсан бетонон хийц хүчтэй салхины улмаас бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг дарсан юм.

Зөрчил гарах үед машин дотор сууж явсан иргэн У.Ганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрөгч баасан гаригт барилга дээрээс чулуу уналаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэр өдөр машинд хэдэн хүн сууж явсан юм бэ?

-Бид гурван эгнээтэй замын хоёр дахь эгнээнд явж байсан. Гэтэл машин дээр том ялуу хүчтэй гэгч нь унасан. Тухайн үед маш айж, машин дэлбэрчихлээ гэж бодсон. Тайвшраад хартал урд сууж явсан хоёр хүний дунд том ялуу унаж, машины шил хагарч энд тэндгүй шилний хэлтэрхий үсэрсэн байсан. Түргэн тусламж дуудах гэтэл урд сууж явсан хоёрын утас чулуунд дарагдаж бяцарсан байсан тул би 103,102 руу дуудлага өгсөн.

-Түргэн тусламж болон цагдаа хэр хурдан ирсэн бэ?

-Дуудлагын дагуу 30 минутын дараа ирсэн. 103 хажууханд байтал маш удаж ирсэн. Эмч ирээд жолоочийг “Алив, зүгээр хөл дээрээ гишгээд машинаасаа буугаад ир” гээд загнаад байсан. Өвчтөнийхөө сэтгэл санааг нь тайвшруулж анхны тусламж үзүүлэх хэрэгтэй байтал загнаж тусламж үзүүлнэ гэдэг байж болох уу. Өөрөө бууж ирээд үзүүл гэх хандлагаар хандсан. Хэрэв хүний амь нас эндсэн байсан бол яах байсан юм мэдэхгүй.

-Та машинд хамт явж байсан хүмүүстэй ямар холбоотой бэ. Бэртсэн хүмүүсийн биеийн байдал одоо ямар байна?

-Тухайн өдөр би Энхтайваны гүүр орчмоос такси барьсан нь энэ. Жолоочийн зүүн хөлийн шилбэ гэмтсэн, гар руу нь шил шигдэж орсон байсан. Харин хажууд суусан эмэгтэй аз болж зүгээр өнгөрсөн. Би хойно сууж явсан учир гэмтэж бэртсэнгүй. Би өчигдөр бэртсэн залуутай утсаар холбогдсон. Тэр хэлэхдээ “Биеийн байдал сайн байгаа. Харьцангуй хөнгөн бэртэл авсан. Иймд хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй. Одоогоор хөлөө гипсдүүлсэн байгаа. “Глобал хурд” компанийн удирдлагууд “Хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн гэж ярьсан. Тэр хэвлэлд мэдээлэл өгөх хүсэлгүй байгаа юм байна лээ.

-Хэчнээн төгрөгийн хохирол учирсан бол. Тухайн компаниас эмчилгээний зардлыг гаргаж өгсөн болов уу?

-Тэр залуу надад тодорхой зүйл яриагүй. Тиймээс хэчнээн төгрөгийн хохирол учирсныг би хэлж мэдэхгүй байна. Хэрэв би сошиалд энэ талаар мэдээлээгүй бол хэрэг явдал чимээгүй өнгөрөх байсан. Би их айдастай байсан ч үйл явдлын талаар олон нийтэд мэдээлэх нь зөв гэж бодсон. Өмнө нь тус барилгаас төмөр унаж байсан гэж сонссон.

-“Глобал хурд” компаниас өөртэй чинь холбогдсон уу. Энэ явдлаас болоод таны сэтгэл санаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Хаа нэг газар явж байхад дээрээс юм уначих вий гэх айдастай байх боллоо. Намайг бэртээгүй болохоор надтай ярихгүй байгаа байх. Залгаад “Уучлаарай” гээд хэлчихгүй байгаа юм.

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас болж хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон явдал ганц энэ удаа гарч байгаа юм биш. Урьд өмнө энэ асуудал байсаар ирсэн. Тухайн хэрэг гарсан даруйдаа олны анхааралд байж байгаад хариуцлага тооцсон юмгүй ор тас мартагддаг тогтолцоо бий болчхоод байна. Залуу хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Яг тийм. Хаа хаанаа хариуцлагатай байх ёстой болов уу. Ийм осол болох тоолонд хариуцлага тооцно гэж мэдээлээд өнгөрдөг. Миний мэдэхээр яг хуулийн дагуу хариуцлага тооцох тохиолдол цөөхөн. Иймд энэ явдалд эмзэглэдэг. Хууль журмын, хэрэгжилтдээ хяналт тавих хэрэгтэй. 2003 оноос барилгын ослын талаарх асуудал байнга яригдаж эхэлсэн. Гэтэл өдийг хүртэл хөдөлмөр хамгаалал мөрдөгдөхгүй л байна шүү дээ.

Барилгаас юм унаж хүний амь нас хохирлоо гэхэд ар гэрийнхэн болон хууль шүүхийн байгууллагад их хэмжээний мөнгө амлаад ор тас мартуулдаг байдал бий болж. Энэ буруу жишгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд хууль, дүрэм журмыг хаа, хаанаа чанд сахидаг байх нь чухал. Хуулийн гаж тогтолцоо энэ явдлыг өөхшүүлж байна гэхэд хэлсдэхгүй. Мөнгөөр бүх зүйлийг шийдэж хариуцлагаас мултардагаа больчих л доо. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаан дээр ахиц гаргах шаардлагатай байна. Энэ удаад “Глобал хурд” компанийн удирдлагууд олон нийтээс уучлалт гуйх ёстой байсан. Өөр хэдэн ч хүн бэртэж болохоор байлаа. Эрсдэлээ тооцолгүйгээр тээглүүр хийж тавьсан чулуу унасан юм байна лээ. Тэр үеэр мөн том хар хавтан унасан. Гэхдээ тэр хавтанг аваад хашаа руугаа оруулчихсан. Би зоригтойдоо ингэж дуугараад байгаа юм биш. Хэн нэгэн дахиад эрсдэлд өртөх вий гэхээс урьдчилан сэргийлээсэй гэсэн зорилгоор ингэж байна. Цагдаагийн байгууллагаас ч над руу холбогдоогүй. Уг нь мэдүүлэг авах ёстой шүү дээ.

-Танд тус барилгын эзэн нь хэн болох талаар мэдээлэл байна уу?

-УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн барилга гэж сонссон. Оффис үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа гэсэн байх.

Үндэсний шуудан

Замын хөдөлгөөнд оролцож байсан машин дээр барилгын чулуу унажээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.130)
    шал утгагүй .замбараагүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй.бөөн мөнгө шал дэмий үрэх л ум зохион байгуулах ум.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 8 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 13 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 22 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 24 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 34 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 36 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 40 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 43 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 26 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 29 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 32 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 34 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 35 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 4 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 6 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 7 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 11 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 26 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 18 цаг 53 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 18 цаг 55 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top