x

М.Энхсайхан: Популистууд гарч ирээд Тавантолгойн станцын гэрээг устгачихсан

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.

-Таны эдийн засгийн сэтгүүлчдэд тавьсан хотын эдийн засгийн тухай лекц сонирхолтой санагдсан. Та лекц бэлдэхдээ Оксфордын их сургуулийн материалд түшиглэсэн гэж ярьж байсан. Ер нь хотын эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?

-Хотын захиргаа хот хөгжүүлэхээр ямар нэгэн санаачилга гаргавал хөдөлмөрийн бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг шалгуурыг харах ёстой. Миний харж байгаагаар хот бараа, бүтээгдэхүүн ачиж, буулгадаг төмөр замын бүстэй болмоор санагддаг. Өнөөдөр зөвхөн Гурвалжингийн гүүрэнд контейнер ачиж, буулгадаг. Үүнтэй адилхан ачдаг, буулгадаг төмөр замын бүс байгуулаач ээ, гэдэг саналыг би хотын захиргаанд тавьсан.

Тэгээд тэр бүс дээр экспортын үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нүүж очооч гэж хэлээд байгаа юм. Компаниуд бол дуртай нүүж очно. Яагаад гэвэл үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ вагонд ачаад явуулахад амар болно шүү дээ. Эдийн засагт ч ашгаа өгнө. Бас импортын бараа оруулж ирдэг бүс байгуулах нь зөв шийдэл гэж бодоод байгаа юм. Ер нь хот түшиж эдийн засаг өсдөг.

Дээрээс нь хотыг хэтэрхий их төлөвлөж болохгүй. Хамгийн ойрын жишээ гэвэл Хятадын эдийн засаг сайжирч, томоохон хотуудыг байгуулсан боловч тэнд нь суух хүн олдохгүй болчихсон.

Одоо Хятадад 65 сая орон сууц эзэнгүй байна. Хэтэрхий их төлөвлөлт оруулсан газрууд нь сүйрлийн байдалд орчихсон. Турк Улс бас том хотууд байгуулсан. Тэнд нь хэн ч суудаггүй.

Тиймээс төлөвлөлтөөс илүү хөдөлмөрийн бүтээмж дээр тулгуурлаж, хот хөгжих ёстой гэж хэлээд байгаа юм. Бидний гол алдаа бол “Зах зээлийн үл үзэгдэгч гар”-ыг ашиглахгүй байгаад байгааюм. “Зах зээлийн үл үзэгдэгч гар” гэдэг зүйлийг ашиглахгүй бол уул уурхай түшсэн хотжилт цаашдаа явахгүй байдалд хүрнэ. Уул уурхайн орлого түшсэн хотжилтоос газар, үл хөдлөхийн үнэ цэнэ дээр туршсан нь зөв санаа.

-Манайд бас зарим зүйлийг хэт төлөвлөдөг. Жишээ нь, орон сууц байна. Өнөөдөр дөрвөн мянга орчим орон сууц эзнээ хүлээгээд хоосон хэвтэж байгаа. Тэрийг нь худалдаж авах чадалтай хүмүүс ховор байна шүү дээ. Энэ юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Банкууд хэзээ ч ипотект хөрөнгө гаргаж байгаагүй. Арилжааны банкаар дамжуулаад Монголбанк л мөнгө гаргаж байсан. Монголбанк мөнгө гаргана гэдэг чинь төгрөг үйлдвэрлэж байна гэсэн үг.

Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас авсан зээлээ ам.доллар болгоод урдаас материал авдаг. Өөрөөр хэлбэл, валютын нөөцөө ипотект зарсаар байгаад улс орон уначихсан шүү дээ. Тэгээд өрөнд орсон.

ОУВС Монголбанкыг ипотек санхүүжүүлдгээ зогсоо гэдэг шаардлага тавьсан. Тэр бол зөв шийдвэр. Сүүлийн үеийн мэдээгээр дөрвөн мянган орон сууц зарагдаагүй байгаа юм билээ. 30 мянган орон сууц дутуу баригдсан байгаа. Иргэдэд нь мөнгө байхгүй. Ингээд ипотек зогсохоос өөр аргагүйд хүрч маш жижигхэн болж хувирсан. Хотын хөгжилд шинээр хандахгүй бол болохгүй гэдгийг ипотекийн өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно.

Хүмүүс ингэж бодсон. “Тэртээ тэргүй орон сууцаа зараад банкны зээлээ төлнө” гээд л авчихсан. Гэтэл эдийн засгийн хямрал давхцаад орон сууцны үнэ доошоо унаад эхэлсэн.

Зээл нь тэр хүнд дарамт болж хувирсан. Дагаад банкууд нь дампуурчихсан. АНУ-д энэ үзэгдэл 2005 онд болсон. Үүнийг “Үй олноор сүйтгэх санхүүгийн зэвсэг” гээд олон жилийн өмнө нэрлэчихсэн юм. Би энийг нэлээд дээр үед анхааруулж л байсан. Гэхдээ өнөөдөр ипотекийн зээл, уул уурхай түшсэн орлого, цуглуулсан валютын нөөцөө цацдаг асуудал байхгүй болчихсон учраас хотын хөгжлийг шинээр бодож олохгүй бол болохоо байж ээ гэдэг талаас нь үүнийг хэлээд байгаа юм.

ХЯТАДУУД “ДУНД ОРЛОГЫН ХАВХ”-НААС ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА 

-Хотын хөгжилд таван төрлийн “хавх” тээг болдог гэж та хэлсэн. Тодруулбал, хэт шавааралдан түгжрэх хавх, газар өмчлөлийн сул эрхийн хавх, дэд бүтцээ босгоогүй суурьшуулах хавх, албан бусын хавх, гадаадад зарах барааны өндөр өртгийн хавх гэх мэтчилэн. Эдгээр хавх манай Улаанбаатарт бүгд байх шиг байна. Тийм үү?

-Тийм. Хэт шавааралдан түгжрэх хавх гэдэг нь нутагтаа ажиллаж, амьдрах аргагүй болоод хот суурин газар бараадан ирсэн хүмүүсийн нүүдлийг хэлж байгаа юм. Тэд хотод ирээд орон сууц худалдаж авч чадахгүй учраас гэр хорооллыг үүсгэнэ. Үүнийг хэт шавааралдан түгжрэх хавх гэж нэрлээд байгаа юм. Хоёрдугаарт, газар өмчлөлийн сул эрхийн хавх. Жишээлбэл, Улаанбаатарт газар өмчилсөн хүмүүст нэг зовлон бий.

Хэзээ ч хураан авч мэднэ. Тодорхой хугацаа өгнө. Байшин сав барихгүй бол хурааж авна. Газар өмчлөгч газраа хураалгахгүйн тулд хашаа татна. Ямар ч хамаагүй байшингийн суурь цутгадаг ч байшингаа босгож чаддаггүй. Газар өмчлөлийн сул эрхээс болж энэ мэтээр газраа үнэгүй болгочихдог. Газрын зөвшөөрөл өгөхдөө юу барихыг нь асуудаг. Гурван давхар байшин дэлгүүрийн зориулалттай гээд авчихсан хүнд зургаан давхар эмнэлэг барих боломж гарч ирдэг.

Гэвч өөр зориулалтаар авчихсан учраас боломж нь хумигддаг. Өөрөөр хэлбэл, газар өмчлөлийн эрх нь сулраад байдаг. Нэг талаас газар өмчлөгчид нь газраа ашиглаж чаддаггүй. Нөгөө талаас төр нь өмчлүүлж өгсөн газраа авч болдоггүй энэ хөгийн байдлыг сул эрхийн хавх гэж нэрдээд байгаа юм. Бид энэ хавханд уначихаад байна.

Би хотын захиргааныханд ярихдаа зориуд ард нь улаанаар тэмдэглэсэн юм. Учир нь мөнгөгүйгээр асуудлыг шийдэх гарц байж магадгүй гэсэн дохиог илэрхийлсэн. Гурав дахь нь дэд бүтцээ босгоогүй суурьшуулдаг хавх. Хятад ийм замаар яваагүй. Дэд бүтцээ барьж цахилгаан, усаа шийддэг. Тэгээд газруудаа зараад явдаг. Ингэхгүйгээр суурьшуулчихаар хэцүү. Дэд бүтэц татах гэхээр бусдын өмчилж авсан газар руу орчих гээд байдаг.

Хурааж авах боломжгүй. Ингээд дэд бүтцээ босгоогүй суурьшуулах хавханд унадаг. Манайд ийм жишээ олон. Дөрөв дэх нь албан бусын хавх. Эдийн засаг албан, албан бус сектортой. Албан бус нь татварт өртдөггүй, ер нь бол сүүдрийн эдийн засаг. Гэр хороололд ямар нэг дэлгүүр, жижиг аж ахуй эрхэлж байгаа хүмүүс томрох бололцоогүй болчихдог. Томрох бололцоогүй учраас банк, татвартай харилцах ямар ч сонирхолгүй.

Тэгээд асар том сүүдрийн эдийн засаг үүсгэдэг. Энэ нь хот өөрөө зохицуулалт хийхгүй яваад байгаагийн хар гай юм. Ер нь бол нэг зүйлийг ойлгох ёстой. Хотын хөгжил бол УИХ, Засгийн газрын асуудал гэж ойлгох хэрэгтэй. Хотын хөгжил бол хотын захиргааны асуу-дал гэж харж болохгүй. Тэгвэл мухардчихна. Гэхдээ хотын засаг захиргааны өндөр идэвх шаардах асуудал.

Тэд санаачилга гаргадаг, тэрийг нь УИХ, Засгийн газар дэмжиж явах ёс-той юм л даа. Түүнчлэн хотод иргэдийн оролцоог өндөр хангаж өгөхгүй бол болохгүй. Мэдээлэл бүхий иргэд бий болохоос нааш хот ажлаа хийхэд хэцүү гэж бий Хотын захиргааныханд хэлсэн.

-Та бас дунд орлогын хавхнаас эдийн засаг нь хөгжсөн орнууд гарч чаддаггүй гээд Хятадыг жишээ болгон ярьж байсан. Яагаад гарч чаддаггүй юм бэ?

-Би Хятадын томоохон эдийн засаг хариуцсан хүмүүстэй нь уулзсан юм. Тэд юу хэлж байсан бэ гэхээр манай эдийн засаг хавханд орчихлоо гэж ярьж байсан. Дунд орлогын хавх гэж байдаг гэнэ ээ. Үүнд Хятадууд орчихсон байгаа юм. Нэг хүнд ногдож байгаа ДНБ 10 мянган ам.доллар хүрэхээр эдийн засаг өсөж, дундаж давхаргынхны орлого өсөөд ирдэг. Ингээд дунд орлогын хавханд уначихдаг.

Нэг хүнд ногдох ДНБ Монголд 4 мянга, Хятадад 10 мянга, Орост 10 мянга байгаа. Дунд орлогын хавханд орчихоор эдийн засгаа цааш хөгжүүлэхэд асуудал гарч ирдэг. Гаднын хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Гайгүй орлоготой болчихоор хүмүүсийн цалин өсчихдөг.

Жишээ нь, Хятадын ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн. Өмнө нь Хятадад хямд ажиллах хүчийг нь харж гаднын хөрөнгө оруулагчид орж ирж байсан бол орохоо больчихсон. Ажилчдынх нь цалин өндөр, тоолуур өндөртэй хурдны зам нь өртөг их шаарддаг гэх мэт олон асуудал үүссэн. Нэг талаас нь харахад хөгжил ирсэн юм шиг мөртлөө урагшилж, тэлж чадахаа больчихсон. Үүнийг хавх гээд байгаа юм.

Энэ хавхнаас гарах их хэцүү юм билээ. Дэлхийн банкны судалгаагаар жараад онд хавханд орсон 101 орноос 40 жилийн дараа 13 орон дээд орлоготой болж хувирсан байгаа юм. Тэгэхээр улс орнууд дунд орлогын хавхнаас гарахад хэцүү юм байна.

“МАЙДАР ХОТ” ЯАХАВ ХӨШӨӨ НЬ Л ГОЁ БАЙХ. ГОЛ НЬ ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГТЭЙ 

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Майдар хот” байгуулахаар болсон. Энэ төсөл хэрэгжсэнээр Ази тивдээ анх удаа эко хот болно гэж байгаа. “Майдар хот” байгуулах нь хэр зөв санаа вэ?

-Аль нэг хүний хүсэл, зоригоор элдвийн хот байгуулах гэж оролдвол буруу. Би Ордосын Кан баши аймагт хэд, хэдэн удаа очсон. Тэнд очоод барилга, байгууламж, хөшөө дурсгалыг нь үзвэл Монголын түүх бүхлээрээ байдаг. Маш гоё. Гэхдээ тэр хотод хүн байхгүй. Хамгийн инээдтэй нэг зүйлийг хэлье. Кан баши аймгийг байгуулахдаа хятадууд анх ингэж сэтгэсэн байгаа юм.

Орчин үеийн жорлон биш ус татдаггүй, өвс шороогоор булдаг жорлонг бий болгосон. Гэтэл үнэр танартаа дарагдаад баларна биз дээ. Ингээд дахин бүтэн өөрчилсөн ч одоо тэр хотод хүн суудаггүй. Бас ЮНЕСКО-д бүртгэгдсэн Латин Америкийн Brasilia гэж хот байдаг юм. Энэ хот төлөвлөлт сайтай гээд ЮНЕСКО-гийн шагнал авсан байдаг. Хотод суурьшина гэдэг бол хэн нэг хүний зааснаар суудаг юм биш.

Майдар бол яахав хөшөө нь гоё байх л даа. Миний хэлэх гээд байгаа санаа бол төлөвлөлт хэрэгтэй. Бас тэнд хөдөлмөрийн бүтээмж хэр байх вэ гэдгийг харах нь чухал. Хөдөлмөрийн бүтээмж дээшлэх замаар улс орон хөгжинө. Хөдөлмөрийн бүтээмж дээшлэх замаар хотжилт явагдана.

-Багануур дүүрэгт оюутны цогцолбор хотхон барих асуудлыг олон жил ярьж байгаа. Санхүүжилт нь тодорхой хэмжээнд ший-дэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлдэг. Ер нь хотын алслагдсан дүүрэгт оюутны цогцолбор барих асуудлыг та юу гэж харж байгаа вэ?

-АНУ, Европ, Хятадад хотжилт явж байгаа процесс Африк, Монголд явж байгаа процесс хоорондоо тэнцүү биш. Бүтээмжтэй холбоотой учраас. Хөгжилтэй орнуудад оюутны байр барихдаа мөнгөө шидээд шинжлэх ухааны бааз байгуулах маягаар явдаг. Харин манайх тийм зүйл хийж чадахгүй. Ний нуугүй хэлэхэд бидэнд тийм мөнгө нь байхгүй. МУИС-ийн оюутны байрыг хотоос алслагдсан дүүрэгт барихаар болбол оюутнуудын сургалтын чанар доошоо унана.

Интернеттэй холбогдож чадахаа болино. Хүмүүстэй холбогдож чадахаа болино. Ер нь оюун ухааны бэлтгэл хангах нөхцөл байхгүй учраас доош нь унагааж байгаа хэрэг.

-Хэдэн жилийн өмнөөс л метроны замыг хотын төвөөр газар доогуур 20 метрийн гүнд, хотын захаар газар дээгүүр буюу гүүрэн хэлбэрээр ил барина гэж төлөвлөсөн. Гэвч энэ ажил одоо болтол эхлээгүй. Манайд метро барих нь хэр зөв шийдэл вэ?

 -Оксфордынхны өгч байгаа зөвлөгөөн дээр хотуудыг их орлоготой, бага орлоготой хот гэж хуваадаг юм. Манайх бол бага орлоготой хотдоо орно. Яагаад гэхээр хөдөлмөрийн бүтээмж бүрдээгүй өөрсдийгөө ядуу гэж хэлэхэд хэцүү ядуу хүмүүсийн нүүдэл хүрч ирээд хот байгуулсан. Тэгэхээр бага орлоготой хотод метро байгуулах асуудал байхгүй шүү дээ. Бүр метро байгуулна гэж ярьж байгаа яриа нь хотын хөгжлийг алж байгаатай адилхан. Яагаад гэвэл сэтгэлгээг нь шал буруу тийш нь фантазлаад л Америк, Европоор сэтгэх гэж оролдоод дуусаж байгаа юм.

ТОМООХОН МЕГА ТӨСЛҮҮД ДЭЭР “АРАНШИНТ ЭДИЙН ЗАСАГ” ИЛРЭЭД БАЙДАГ ЮМ 

-Засгийн газрын хуралдаанаар өөрчилж, Гашуунсухайтын 267 км төмөр замаас өмнө Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км төмөр замыг цэргүүдээр бариу-лах шийдвэрийг гаргаад байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эдийн засгаас илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай. Хүмүүс аймаг дамжин шилжиж, солилцоо бий болно. Цус ойртолтод нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам” гэж тайлбарласан. Үүнийг олон нийт “Нөхөн үржихүйн төмөр зам” гэж яриад байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-Төмөр зам зөвхөн далан шороо биш. Дээр нь рельс төмөр тавина. Төмөр дээр төмөр дугуйтай эргэнэ гэдгийг тооцох ёстой. Том төсөл хэзээ эхэлдэг вэ гэхээр бүтэн бодож дууссаны дараа эхэлдэг. Барууны хэллэгт “Эхнээс нь төгсгөл хүртэл бод” гэдэг шүү дээ. Ингээд эхнээс нь төгсгөл хүртэл бодчихсон зүйл дээр хөрөнгө, мөнгө гаргаж төслийг эхлүүлдэг юм.

Гэтэл манайд эхнээс нь төгсгөл хүртэл бодсон зүйл нэг ч байхгүй. Төмөр зам өөрөө тээврийн эдийн засаг. Түүнд юу тээвэрлэх гээд байгаа юм бэ гэдгийг бодох ёстой. Нэг зүйлийг онцлон хэлэхэд ерөнхий эдийн засгаас илүү “Араншинт эдийн засаг” гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрүүл ухаанаас биш араншингаас хамаардаг эдийн засаг гэж байдаг юм. Ялангуяа том төсөл, хөтөлбөрүүд эрүүл ухаанаар бус араншингаар удирдагдаад байдаг золиг юм л даа.

Сүүлийн төмөр зам дээр гарсан яриа бол хүний араншин гарч байгаагаас биш эрүүл ухаан гарч байгаа юм биш байхгүй юу. Цус ойртолт гэж балайрна гэдэг бол араншин л даа. “Араншинт эдийн засаг” гэдэг зүйл байдаг юм байна гэдгийг анх ярьсан хүмүүс нь нобелийн шагнал авсан шүү дээ. “Араншинт эдийн засаг” томоохон мега төслүүд дээр илүү тодрон гарч ирдэг.

Сэтгэл хөдлөлөөр шал худлаа зүйл ярьцгаадаг байхгүй юу. “Араншинт эдийн засаг” гэдгээ ялгаж, салгаж яривал арай шинжлэх ухаанч сонсогдоно. Тиймээс манай улс микро эдийн засаг руу орж өгөх хэрэгтэй байгаа юм. Нэг хоёр хүн зөв ярьснаараа асуудал шийдэгдэхгүй. Нээлттэй эдийн засаг мэддэг мэдээлэл бүхий иргэд бий болсон цагт нийгэм зөв шийдлээ гаргана уу гэхээс биш нэг, хоёр хүнийг “Чи муу хужаа” гээд л дуусгачихна шүү дээ.

-Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихаар болсон. Энэ үйлдвэр жилд нэг сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтайгаар 2020 он гэхэд ашиглалтад орно төлөвлөж байгаа?

-Зэсийн үйлдвэр барихад хамгийн том технологийн асуудал бол асар их хэмжээний хүхрийн хүчил ялгардаг юм. Жишээлбэл, манай “Эрдэнэт”, “Оюутолгой”-н зэсийг хятадууд түүхийгээр нь аваад боловсруулж байгаа шүү дээ. Тэд хүхрийн хүчлээ хаашаа хийхээ мэдэхээ байчихсан. Том том саванд хүхэр хийж хадгалаад л байдаг.

Хүхрийн хүчлийг бусад химийн бодистой хольж байж газар тариалангийн бордоо болгож хувиргадаг. Тэр процесс нь маш удаан явж байгаа. Тиймээс манайх эхлээд технологийн асуудлаа шийдэхгүй бол цэвэр зэс гаргаж авна гэж ярих бол амархан шүү дээ. Гаргасан хүхрийн хүчлээ яах уу. Говийн нутгууд руу булах уу.

Хадгалах сав байх уу зэрэг асуудлаас болоод өртөг, зардлууд нь хамаагүй өндөр болно. Тэгэхээр бид зэсийн үйлдвэр барих гэж зүтгэх нь зөв үү, гэдэг асуудал үүснэ. Ингээд зөв, буруу гээд л улс төр болоод явчихдаг нь төвөгтэй л дөө. Хамгийн гол нь хүхрээ дараагийн боловсруулалт оруулах чадалтай л байх хэрэгтэй.

-Тавантолгойд 300 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих асуудлыг мөн ярьж байгаа. Тавантолгойн цахилгаан станцыг 2023 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна гэж байгаа. Цахилгаан станц баригдах нь манайд ямар ашигтай вэ?

-Цахилгаан станц дээр цахилгаан эдийн засгийн бизнес гэдэг зүйлийг ярих ёстой. Жишээлбэл, зэсийн баяжмалын үйлдвэр зэсээ гаргаад, баяжмалаа хийгээд хүн авахгүй бол агуулахад хадгалж болно шүү дээ. Тэгээд зах зээлд хэрэгтэй болбол агуулахаасаа зарж, борлуулж болно. Цахилгааныг хадгалж болдоггүй байхгүй юу. Цахилгааныг үйлдвэрлээд гялгар хүүдийнд хийгээд хадгалдаг бол хамаа байж уу.

Тэгэхээр цахилгаан станцын бизнес дээр хамгийн том шаарддаг зүйл нь юу вэ гэхээр мотороо асаалаа, цахилгаанаа асаалаа хэн хэрэглэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэн хэрэглэхээс хамаараад цахилгаан станц дээр мөнгө босгодог. Тавантолгой цахилгаан станц төслийн хэрэглэгч нь Оюутолгой.

“Рио Тинто”компани Засгийн газар хоёр нийлээд цахилгаан станц барих гэрээ байгуулсан. Гэтэл хэдэн популистууд гарч ирээд нөгөө гэрээг нь устгаад хаячихсан. Гэрээг нь устга-сан болохоор дараа нь цахилгаан станц барилаа гэхэд хэрэглэх эзэнгүй болчихсон. Одоо тэгээд дахиад гэрээ байгуулах шаардлага үүсчихээд явж байна. Дахиад гэрээ байгуулахдаа өмнө нь хийж байсан нөхцөлүүд нь буураад явчихсан байдалтай байгаа.

-АН-ын дарга С.Эрдэнэ намаа нэгтгэж, шинэчилнэ гэж мэдэгдсэн. Та ер нь АН-ын ирээдүйг юу гэж харж байгаа вэ?

-Би АН-аас гараад 13 жил болжээ. Энэ намын ирээдүй гишүү-дийнх нь идэвхи, чармайлтаас хамаарна.

-’’Жудагт Монгол” холбооноос таныг Тавантолгойн орд газрын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй, тодорхой бус шалтгаанаар саатуулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорлон саатуулах гэмт хэргийг өдүүлж байна хэмээн үзэж, Тагнуулын Ерөнхий газарт шалгуулах асуудал яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ асуудлыг өөрөөс чинь сонсож байна. Улстөржилт байлгүй дээ.

У.Сарангэрэл "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Овгон (178.162.8.66)
    Ямарч хун сайн муу талтай тиймээс сайныг нь тусгаж аваад мууг нь хаях нь зов,бодлогоор бух юм шийдэгдэхгуй тэрч болохгуй энэ ч болохгуй гээд байвал юуч шийдэхгуй болохгуйгээс болох хуртэл давхар ухаан зарж ажиллах нь зов,эзэнгуй хотын тухай ярьж байна .Тус хот нь эклиогийн ч юм уу,хумуус суурьших газар нь тохиргоо бурдээгуй бол хэнч амьдрахгуй,Монголд бол янз бурийн шалтгаантай газар бараг угуй л байх ,Тосол нь маш сайхан зов санаа шиг байсанч ажил хийж узээгуй ширээний ардаас шалтга заасан хумуус олон учраас баригдаагуй ер нь янз бурийн шалтаг хэлдэг хумуус хогжилд бутээн байгуулалтад саад болдог нь соц нийгэмд ч байсан суулийн уед ажлаас зугтаагчид нилээн болсон нь гадаадын алдааг байнга сандуулдаг алдаагуй ажил байдаггуй засаж залуурдаж чадвал юуч бутэх юм шуу!
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Татар (65.49.38.143)
    Гэрээ хийгдсэн бол М.ЭНХСАЙХАН нь С.БАЯР, Сайханбилэг нар шиг Шоронд сууж мэдэх байв. Гэрээ хийгдээгүйн ачаад лааз өшиглөн дуртай газраа тэнэх эрх чөлөөтэй яваа гэж бодон баярлах хэрэгтэй!!!
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • монгол (64.119.17.45)
    энхсайхан хэцуу хун яаж ч хувирч магадгуй
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 4 цаг 23 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 4 цаг 45 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 5 цаг 7 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 5 цаг 33 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 6 цаг 3 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 6 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 6 цаг 58 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 7 цаг 24 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 12 цаг 29 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 14 цаг 3 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 14 цаг 28 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 14 цаг 46 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 15 цаг 4 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 15 цаг 22 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top