x

Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ

/Kazinform/ Казахстан, Герман хоёр улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон тухай Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Германы Канцлер Фридрих Мерцтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ. 

Казахстаны төрийн тэргүүн хэвлэл мэдээллийнхэнд зориулж мэдэгдэл хийх үеэрээ өчигдөр болсон хэлэлцээ хоёр улсын харилцааг цаашид бэхжүүлэх замыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, энэхүү  айлчлалд онцгой ач холбогдол өгч байгаагаа онцолсон байна. 

“Герман бол улс төрийн нөлөө ихтэй, асар их чадавхтай, олон улсын тавцанд өндөр нэр хүндтэй улс юм. Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи болон бусад салбарт гаргасан танай улсын томоохон амжилтууд үүний тод илрэл билээ. Энэ боломжийг ашиглан, эрхэм Канцлер Танд болон Германы нийт ард түмэнд удахгүй болох Германы эв нэгдлийн өдрийн баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе. Энэ бол Германы хөгжлийн шинэ эрин үеийн эхлэлийг тавьж, Европын хөгжил цэцэглэлтэд хүчтэй түлхэц өгсөн түүхэн өдөр юм. Германы найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэж тэрбээр хэлжээ.

К.Токаев Германыг Европ дахь Казахстаны стратегийн найдвартай түнш, Казахстаны тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг хэмээн мэдэгдсэн байна.

“Ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. Энэ хугацаанд бидний түншлэл бүх түвшинд тогтвортой хөгжиж ирлээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн харилцаа бэхэжсэн. Эрх зүйн зохицуулалтын холбогдох суурь бүрдэж, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагаа өргөжсөн. Харилцан хүндэтгэл, дэмжлэгт тулгуурласан бидний хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэж К.Токаев мэдэгджээ.

Тэрбээр Германы Канцлертай хийсэн өргөн хүрээтэй, үр дүнтэй хэлэлцээний үеэр чухал тохиролцоонд хүрснийг онцлоод, хоёр талын уулзалтууд агуулгатай, үр бүтээлтэй болсныг дурдсан байна. 

“Хэлэлцээний хүрээнд нийт 2 тэрбум орчим ам.долларын үнийн дүн бүхий 30 гаруй арилжааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр гэрээг үр дүнтэй хэрэгжүүлснээр хоёр улсын хамтын ажиллагаа улам бэхэжнэ. 

Маргааш би Бавари мужид очиж, өндөр албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Казахстан, Баварийн технологийн чуулганд оролцоно. Энэхүү онцгой уулзалт мөн манай хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд мөн хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэж К.Токаев хэлжээ.

К.Токаев. Ф.Мерц нар хэлэлцээ хийх үеэрээ мөн бүс нутгийн болон дэлхий нийтэд тулгамдсан асуудлаар санал солилцсон байна.

“Бид аливаа зөрчил мөргөлдөөнийг тайван замаар, дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэж үздэг. Энэ бол манай хоёр улсын нийтлэг байр суурь юм. Түүнчлэн "Төв Ази-Герман" форматын хүрээнд яриа хэлэлцээг цаашид өргөжүүлэхээр тохиролцлоо. Казахстан улс Германтай урт хугацааны, харилцан ашигтай, бодит үр дүнд чиглэсэн тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэхийг зорьж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан тунхаглал баталжээ.

К.Токаев, Франк-Вальтер Штайнмайер нар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, хоёр улсын бизнесийн хүрээний төлөөлөгчид оролцсон форумд үг хэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 10 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 19 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 30 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 39 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 42 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 47 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 50 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 25 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top