x

Дайн өөрчлөгдсөөр байна

Орчин үеийн дайн танк, их буу, онгоцны өрсөлдөөнөөс аль хэдийнэ давж, хиймэл оюун ухаан, дрон, роботын тулаан болон хувирчээ. Украин улс энэ өөрчлөлтийг хамгийн хурдан хэрэгжүүлж буй орны нэг болж, 2026 оны эцэс гэхэд 50 мянгаас доошгүй газрын байлдааны робот (UGV) үйлдвэрлэх зорилт тавьсан нь дайны ирээдүйн дүр төрхийг үндсээр нь өөрчилж мэдэх алхам болоод байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэдхэн сарын өмнө “Хиймэл оюун ухаантай дронгүйгээр хамгаалалтыг төсөөлөх аргагүй болсон. Үүнтэй адил газрын роботууд ч цэргийн ажиллагааны салшгүй нэг хэсэг болж байна” хэмээн мэдэгдсэн нь өнөөдөр бодит байдал болжээ. Хэрэв дайны эхний жилүүдэд дронууд зөвхөн тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр газрын роботууд пулемёт, гранатомёт, мина тээвэрлэгч, камиказе цохилтын платформ төдийгүй шархадсан цэргүүд болон хэрэгцээт хангамжийг зөөвөрлөх үүргийг ч гүйцэтгэж байна. Энэхүү өөрчлөлтийн тод жишээ нь долоодугаар сард Николаев мужийн Кинбурны хошуунд болсон байлдааны ажиллагаа байв. Далайн дроноос эрэг дээр буулгасан Wolly 7.62 нэртэй байлдааны робот пулемётоор Оросын байрлал руу гал нээж, тэднийг эргийн хамгаалалтын байрлалаас шахан гаргажээ. Даалгавраа биелүүлсний дараа робот өөрийгөө устгасан нь амьд цэргүүдийг эрсдэлд оруулахгүйгээр байлдааны зорилтоо биелүүлсэн анхны тохиолдлуудын нэг болсон байна. Ердөө 6,950 еврогийн үнэтэй энэхүү роботыг дөрвөн оператор алсаас удирдсан нь нэг ч цэргийн амийг эрсдэлд оруулахгүйгээр тактикийн ялалт байгуулж болдгийг баталсан явдал болжээ.

Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр эдгээр газрын роботуудын үндсэн үүрэг нь зөвхөн довтолгоо биш юм. Тэд сум, хүнс, шатахуун тээвэрлэх, шархадсан цэргийг татан гаргах, мина хүргэх, инженерийн ажиллагаа гүйцэтгэх, камиказе халдлага хийх зэрэг хамгийн аюултай ажлыг хүний оронд гүйцэтгэж байна.Украины Нисгэгчгүй системийн хүчний командлагч “Мадяр” буюу Роберт Бровдигийн хэлснээр фронтын шугамаас 25 километрийн радиус бүхэлдээ “үхлийн бүс” болжээ. Энэ бүсэд хоёр талын дрон асар өндөр нягтралтай ажиллаж байгаа тул амьд хүнээр цэргийн ажиллагаа явуулах нь бараг амиа хорлохтой адил зүйл болсон байна. Ийм нөхцөлд робот хүнийг орлох тусам цэргийн хохирол эрс буурч байгаа ажээ.

Эндээс илүү том асуудал гарч ирж байна. Украин хүн хүчний хомсдолтой тулгараад удаж байгаа бөгөөд робот техник энэ сул талыг нөхөх хамгийн үр ашигтай шийдэл болж хувирчээ. Нэг робот устлаа ч Украин тэр дор нь шинийг үйлдвэрлэх боломжтой. Харин туршлагатай цэрэг бол дайны хамгийн үнэт нөөц бөгөөд түүнийг богино хугацаанд орлуулах боломжгүй. Украины армийн шинэ ерөнхий командлагч Михаил Драпатый ч робот техник, дроны хөгжлийг армийнхаа хамгийн том давуу тал болгох бодлого баримталж байгаа бөгөөд энэ нь Украины цэргийн шинэ стратегийн гол цөм болоод байна.

Энэ өөрчлөлтийг зөвхөн Украин бус, АНУ болон барууны цэргийнхэн ч анхааралтай ажиглаж байна. АНУ-ын армийн сайд Дэн Дрисколл Сенатын Зэвсэгт хүчний хороонд мэдүүлэхдээ Украины байгуулсан дроны удирдлагын нэгдсэн системийг “үнэхээр гайхамшигтай” хэмээн үнэлжээ. Түүний хэлснээр уг систем нь дрон бүр, мэдрэгч бүр, галын бүх платформыг нэг сүлжээнд холбож, бодит цагийн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь тус тусдаа ажилладаг роботууд биш, харин нэгэн зэрэг сэтгэж, хамтран ажилладаг нэгдсэн систем юм. Судлаачид ч Оросын өнөөгийн дарангуйллын тогтолцоо ардчилсан Украин шиг шинжлэх ухааны шинэ ололтыг цаг алдалгүй амьдралд нэвтрүүлэх боломжгүй, газрын робот байтугай нисэх онгоцоо хүртэл хиймэл дагуул, газрын радар, удирдлагын төвтэй нэгтгэсэн нэгдсэн удирдлагын тогтолцоонд бүрэн холбож чадаагүй байгааг онцолж байна.

Өнөөдөр дайны фронт дээр хүний эсрэг хүн бус, улам бүр алгоритмын эсрэг алгоритм, роботын эсрэг робот тулалдаж байна. Энэ өөрчлөлт зөвхөн Украин, Оросын дайнд хамаарахгүй. Дэлхийн бүх арми энэ туршлагыг судалж, ирээдүйн зэвсэглэлээ шинэчилж байна.Хэрэв XX зууныг танк, XXI зууны эхний хорин жилийг дрон тодорхойлсон бол XXI зууны дараагийн арван жилийг газрын байлдааны робот, хиймэл оюун ухаанд суурилсан автономит системүүд тодорхойлох магадлал улам өндөр болж байна. Украины энэ онд 50 мянган робот үйлдвэрлэх зорилт нь зүгээр нэг үйлдвэрлэлийн төлөвлөгөө биш, харин ирээдүйн дайны шинэ стандарт хэрхэн бүрэлдэж буйг харуулсан стратегийн том дохио юм. Дайн өөрчлөгдсөөр байна. Ирж буй шинэ нөхцөлд хамгийн хурдан дасан зохицож чадсан тал л ялалт байгуулах болно.

Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 34 мин Мэдээж “Ар нь түүз!” 45 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 11 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 14 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 19 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 24 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 29 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 28 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 32 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 17 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 31 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 20 цаг 43 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Top