x

Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ

/РИА Новости/ Бразилын шигшээ багийн довтлогч Неймар өөрийн ирээдүйн талаар одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгээ хэллээ. Гэвч 12 дугаар сард “Сантос” клубтэй байгуулсан гэрээ нь дууссаны дараа хөлбөмбөгчний замналаа өндөрлүүлж магадгүй гэдгийг үгүйсгэсэнгүй.

Бразилын шигшээ баг 7 дугаар сарын 5-нд Нью-Йорк хотноо болсон ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Норвегийн багт 1:2 харьцаагаар хожигдсон билээ. Энэ бол Неймарын хувьд ДАШТ-ий 15 дахь тоглолт байсан бөгөөд эл үзүүлэлтээр тэрбээр дэлхийн гурван удаагийн аварга Пелег гүйцсэн юм. Тоглолтын дараа нулимсаа барьж дийлээгүй Неймар удахгүй зодог тайлна гэж байсан билээ.

“Дахиад хэр удаан тоглохоо мэдэхгүй байна. Зодог тайлах талаар бодсон юм алга. “Сантос”-той байгуулсан гэрээ 12 дугаар сард дуусна. Тэр хүртэл клубийнхээ нэр төрийг хамгаалан тоглох бодолтой байна. Харин гэрээ дууссаны дараа “Сантос”-т үлдэх үү, эсвэл өөр клубт очих уу, зодог тайлах уу гэдгээ шийднэ” хэмээн Неймар ярьсан байна.

Өдгөө 34 настай Неймар Бразилын шигшээгийн бүрэлдэхүүнд 130 тоглолтод 80 гоол оруулж, тус багийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч болоод байгаа юм. Тэрбээр “Сантос”-оос гадна Испанийн “Барселона”, Францын “Пари Сен-Жермен”, Саудын Арабын “Аль-Хилал” клубүүдэд тоглож байв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ саяхан Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 14 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 1 цаг 5 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 24 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 20 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 24 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 32 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 49 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 57 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 30 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 36 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 41 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 50 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ Өчигдөр 11 цаг 20 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл Өчигдөр 11 цаг 12 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top