x

“Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, авто замын сүлжээний хүрэлцээ муу, хөдөлгөөний урсгал цөөн гол замд төвлөрсөн зэрэг нь замын түгжрэлийн үндсэн шалтгаан болсоор байна.

Судалгаагаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд ойролцоогоор 35 хоногийг замын түгжрэлд өнгөрүүлдэг нь эдийн засгийн бүтээмж буурах, шатахуун, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх, агаарын бохирдол өсөх, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Иймд нийслэлийн дэд төвүүдийг хооронд нь шууд холбож, хөдөлгөөний урсгалыг хотын төвөөс гадуур хуваарилах зорилгоор олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь “Нэгдүгээр тойрог зам” болон “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм.

“Шинэ тойрог зам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр хотын төвөөр дамжин өнгөрөх хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурч, нийслэлийн дэд төвүүдийн уялдаа холбоо сайжирна. Мөн замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа болон шатахуун, тээврийн зардал буурах, нийтийн тээврийн үйлчилгээний үр ашиг дээшлэх, явган болон дугуйн хөдөлгөөнд ээлтэй орчин бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөө бий болно. Иймээс энэхүү төсөл нь нийслэлийн авто замын сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

“Нэгдүгээр тойрог зам”-ын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч баталсан. Энэхүү авто замын нийт урт 24.79 км байх бөгөөд үндсэн зорчих хэсэг нь 6 эгнээ, туслах зам нь 4 эгнээ, нийт 7 олон түвшний уулзвар бүхий иж бүрэн сүлжээтэйгээр төлөвлөгдөж байна. Зам нь хотын өмнөд болон хойд бүсийг шууд холбох бөгөөд газар зүйн онцлогт тохируулан гүүрэн байгууламж болон туннелийг хослуулсан инженерийн шийдлийг ашиглана.

Мөн төслийн хүрээнд:

Нийтийн тээврийн тусгай эгнээ;

Явган болон дугуйн зам;

Ногоон байгууламж;

Инженерийн иж бүрэн шугам сүлжээ;

Ухаалаг замын хөдөлгөөний удирдлагын систем зэрэг дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Уг авто замын бүтээн байгуулалтыг нийт 25.64 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Хоёрдугаар тойрог зам”-ын техник, эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан зураг төслийн боловсруулалт 95 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэхүү авто зам нь нийт 21.32 км урттай бөгөөд хотын зүүн болон баруун бүсийн гэр хороолол, авто замын сүлжээ сул хөгжсөн бүсүүд, уулархаг газар болон голын саадыг дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн.

Газар нутгийн онцлогт нийцүүлэн гүүр, холбоос зам, туслах гудамжуудыг төлөвлөснөөр хөдөлгөөний тасралтгүй урсгалыг бий болгож, хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг бууруулан, бүс хоорондын зорчих хугацааг богиносгох ач холбогдолтой.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 34 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 30 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 34 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 16 цаг 42 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 18 цаг 59 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 7 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 22 цаг 40 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 46 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 51 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 0 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 14 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 22 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 31 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 23 цаг 43 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 23 цаг 54 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top