x

Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа

/KYODO/ Олимпын түүхэнд дээд амжилт тогтоож, 10 медаль хүртсэн ойрын зайн тэшүүрчин Михо Такаги өчигдөр Токиод болсон хүлээн авалтын үеэр Ерөнхий сайд Санаэ Такаичигаас Ард түмний хүндэтгэлийн шагналыг гардан авчээ. 

Энэхүү хүндтэй шагналыг өдгөө 32 настай Такаги дөрөвдүгээр сард их спортоос зодог тайлна гэж зарласныхаа дараа хүлээн авч буй юм. Тэрбээр тамирчны замналдаа дөрвөн өвлийн Олимпод оролцож, нийт 10 медаль (хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл) хүртсэнээр зуны болон өвлийн Олимпод оролцсон Японы эмэгтэй тамирчдын дотроос хамгийн олон медалийн эзэн болжээ.

Хоккайдо мужид төрсөн Такаги 15 настайдаа 2010 оны Ванкуверын Олимпод анх оролцсон байна. Тэрбээр хоёр алтан медалиа 2018 оны Пёнчаны өвлийн Олимпын  эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд эгч Нанагийн хамт, мөн 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод 1000 м-ийн зайд тус тус авчээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Милан-Кортинагийн Олимпын наадамд оролцсон Такаги 500 м, 1000 м болон багийн гэсэн гурван төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэрбээр тамирчны замналаа дуусгах үедээ Дэлхийн цомын тэмцээнд ганцаарчилсан төрөлд 38 удаа түрүүлж, эмэгтэйчүүдийн 1500 м-ийн  зайд дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

Ард түмний хүндэтгэлийн шагналыг 1977 оноос хойш гардуулж эхэлснээс хойш уг шагналыг хүртсэн 29 дэх хүн нь Такаги болж байна. Уг шагналыг спорт, урлаг, соёлын салбарт гаргасан амжилтыг нь үнэлж 28 хүн болон нэг багт олгожээ.

 

Энэхүү шагналыг хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сард тэргэнцэртэй теннисчин Шинго Куниеда хүртсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 8 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 4 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 8 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 16 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 33 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 41 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 14 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 20 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 25 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 34 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 47 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 56 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top