x

Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб хуралдлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан тус штабын энэ сарын 3-ны өдрийн анхны хуралдаанаар гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар АҮЭБЯ-ны харьяа агентлаг АМГТГ болон төмөр зам, гааль, цагдаа, онцгой байдал зэрэг холбогдох газрын төлөөллүүд танилцуулаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

  • Улаанбаатар хотод энэ сарын 4-15-ны өдрийг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар нэг удаа 50,000 төгрөгт автобензин олгож буй. Эхний үр дүнд, шатахуун түгээх станцуудын өдрийн борлуулалт хоёр дахин буурч нэг машиныг цэнэглэх хурд нэмэгдсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцууллаа.
  • Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар автобензин олгох зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх өдрүүдтэй харьцуулахад замын хөдөлгөөн 30-40 хувиар сэргэсэн болохыг Замын цагдаагийн газрын дарга, хурандаа C.Галбадрах мэдээлэв.
  • Шийдвэр хэрэгжиж эхэлснээр шатахууны оочер дараалал 30-40 хувиар буурч нэг машины цэнэглэх хугацаа 3 дахин багасаж хэрэглэгч 3-4 цаг дугаарладаг байсан бол нэг цаг дугаарлаад автобензин авч байна. Дуудлагын төвийн ачаалал 3 дахин буурсан. Нефть импортлогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхнаран мэдээлэв.
  • ОХУ болон БНХАУ-аас импортолж буй шатахууныг шуурхай тээвэрлэж байна. ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс АИ-92 автобензиний ачилтыг тасралтгүй хийж байна. Сүүлийн 5 хоногт 162 вагон ачжээ. Шатахууны хангамж тасралтгүй хийгдэж байна.
  • 2026 оны 08 дугаар сарын 1-4-ний өдрийн хооронд ОХУ-аас нийт 106 вагон АИ-92 автобензин, дизель түлш 232 вагон тээвэрлэсэн болохыг Улаанбаатар төмөр зам “ХНН”-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Болдбаяр мэдээлэв.
  • 2026 оны наймдугаар сарын 1-4-ний өдрийн байдлаар нийт 11 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн импортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Мөн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд анхаарч ажиллаж байгааг дуулгалаа.
  • Татварын ерөнхий газрын нэгдсэн системд шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн бүртгэлтэй 162 аж ахуйн нэгж байна. Үүнээс татварын өртэй 142 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэхгүй байхаар болов.
  • Замын-Үүдийн тээвэрлэлтэд анхаарч тусгайлан шийдвэр гаргахад Зам тээврийн яамтай мэдээллээ нэгтгэж шийдвэрээ танилцуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болголоо.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 24 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 20 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 24 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 16 цаг 32 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 18 цаг 49 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 21 цаг 56 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 22 цаг 30 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 35 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 40 мин Шатахууны хямрал ба бодит байдал 22 цаг 50 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 3 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 12 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 20 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 23 цаг 33 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 36 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 23 цаг 44 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 23 цаг 52 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top