x

АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна

“Фулбрайт”-ын 80 жил, Монгол Улсад хэрэгжиж эхэлсний 30 жилийн ойн баярын үйл ажиллагаа боллоо.

Уг үйл ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хатагтай Эмма Ломакс болон төлөөлөгчид, үе үеийн Фулбрайт хөтөлбөрийн төгсөгчид оролцов.

Америкийн Нэгдсэн Улсад 1946 онд анх хууль баталснаар үндэс нь тавьсан тус хөтөлбөр дэлхийн 160 гаруй улс орныг хамарсан хамгийн том боловсролын салбарын түншлэл болон өргөжжээ. Монгол Улсын хувьд 1992 онд анхны оюутан болох Ардын багш Б.Жадамбаа АНУ-ыг зорьсноор энэхүү түүх эхэлсэн ба өнөөдөр хоёр орны боловсролын хамтын ажиллагааны тулгын чулуу хэвээр байна.

2010 онд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд хамтарсан Фулбрайтын Гадаад оюутны хөтөлбөр байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурснаар манай улс уг хөтөлбөрт өөрийн төсвөөс санхүүжилт оруулдаг цөөн тооны түншлэгч орны нэг болсон юм. Энэхүү хамтарсан хөтөлбөрөөр өнөөдрийг хүртэл 150 гаруй монгол залуус боловсрол, байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, геологи, уул уурхайн инженерчлэл зэрэг эх орны хөгжилд нэн шаардлагатай чиглэлээр АНУ-ын шилдэг их сургуулиудад магистрын зэрэг хамгаалжээ.

Үйл ажиллагааны үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир үг хэлж, Фулбрайт хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийг хоёр улсын нөхөрсөг харилцааны төлөөлөгчид, боловсролын элч гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсээд, АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ой болон Фулбрайт хөтөлбөрийн 80 жилийн ойн мэндийг АНУ-ын ард түмэн, Элчин сайдын яамны хамт олонд хүргэлээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 14 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 10 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 14 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 16 цаг 22 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 18 цаг 39 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 21 цаг 47 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 22 цаг 20 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 26 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 31 мин Шатахууны хямрал ба бодит байдал 22 цаг 40 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 22 цаг 54 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 2 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 11 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 23 цаг 23 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 27 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 23 цаг 34 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 23 цаг 43 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top