x

Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв

Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн зургаадугаар  сарын 3-7-ны өдрүүдээр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв. 

Энэ тэмцээнд 23 орны 297 тамирчин, 30 алтан медалийн төлөө хүч сорилоо. “Улаанбаатар опен"-ийг манай улс хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

МУГТ Т.Тулга алтан медаль хүртлээ 

Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Т.Тулга аваргалав. Тэрээр өмнөх жил энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан алтан медалийн эзэн боллоо.

Гавьяат тамирчин Т.Тулгатай шигшээд барилдахаар шалгарсан Рустамжан Кахаров бэртсэн тул дэвжээнд гарч ирсэнгүй. Харин түүний нутаг нэгт Аден Сакыбаев манай тамирчин Б.Өсөхбаярыг буулган авч, хүрэл медальд хүрэв. Нөгөө хүрэл медалийн эзнээр 23 хүртэлх насныхны Европын АШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, ОХУ-ын Магомед Элтемиров тодорлоо.

70 кг-ын дүн

  1. Т.Тулга (Монгол)
  2. Рустамжан Кахаров (Кыргызстан)
  3. Аден Сакыбаев (Кыргызстан)
  4. Магомед Эми Элтемиров (ОХУ)

ОУХМ О.Сүлдхүү "Улаанбаатар опен"-оос хүрэл медаль хүртлээ

Азийн АШТ-ий 3 хүрэл медальт, ОУХМ О.Сүлдхүү өмнөх жилийн “Улаанбаатар опен” тэмцээнд медалийн төлөө өрсөлдөөд мултарч байсан бол энэ удаа дутуугаа гүйцээн хүрэл медаль авлаа.

Тэрээр Энэтхэгийн тамирчин, энэ оны Азийн АШТ-д үзүүрлээд торгон ирэндээ ирсэн Сандееп Сингх Манныг оноогоор цэвэр ялж, энэхүү медалийн эзэн болсон.

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин, U20 ангиллын дэлхийн аварга, U23-ийн Европын хошой аварга Исмаил Ханиев ялав. Тэгвэл Ираны тамирчин, 2025 оны Азийн аварга Махди Мохаммад Юсефихаживар мөнгөн медаль дээр буулаа. Хүрэл медалийг Казахстаны Шамсат Тайр хүртэв.

79 кг-ын дүн:

  1. Исмаил Ханиев (ОХУ)
  2. Махди Мохаммад Юсефихаживар (Иран)
  3. О.Сүлдхүү (Монгол)
  4. Шамсат Таир (Казахстан)

Т.Дэмчигдорж “Улаанбаатар опен”-ий мөнгөн медальтан боллоо

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын шигшээ барилдаанд манай тамирчин Т.Дэмчигдорж болон ОХУ-ын Мухамед Ханиев нар өрсөлдөв.

Өсвөр үеийнхний дэлхийн аварга, U23 ангиллын Европын АШТ-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд буй Ханиев шигшээ барилдаанд оноогоор цэвэр ялж, Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртэв.

97 кг-ын дүн:

  1. Мухамед Тахир Ханиев (ОХУ)
  2. Т.Дэмчигдорж (Монгол)
  3. Түшиг (БНХАУ)
  4. Вики Вики (Энэтхэг)
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 47 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 57 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд 1 цаг 2 мин “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр өнгөрсөн сард 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ 1 цаг 5 мин Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв 1 цаг 11 мин Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 1 цаг 22 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 1 цаг 27 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 1 цаг 34 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 1 цаг 51 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top