x

Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Коёо таун, шинэ гүүр, НОЦ ХХК орчимд үерийн эрсдэл ихтэй байршил дахь үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын нөхцөл байдалтай танилцаж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Түүнчлэн нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, үерийн эрсдэлд бэлэн байх ажлын явцтай танилцав.

2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас их хур тунадас орох төлөвтэй байгааг ус, цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарыг дуустал хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Тиймээс гэнэтийн үерийн аюулаас сэргийлэх богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газраас хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, үерийн хамгаалалтын далан байгууламж, борооны ус зайлуулах шугамыг нэмэгдүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах алба болон тусгай мэргэжлийн ангиудад 622 ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Есөн дүүргийн хэмжээнд 93 мэргэжлийн анги, 32 сайн дурын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах “Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ны хооронд гол усны завьт эргүүл ажиллуулна. Мөн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд “Усыг бүү бас” нөлөөллийн аяныг хэрэгжүүлнэ. Үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг эхлүүлсэн бөгөөд долоодугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна” гэлээ.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын 70 хувийн насжилт дууссан. Борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын дийлэнх нь 1990 оноос өмнө хийгдсэн. Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд 2025 оны байдлаар нийт 103 байршилд нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууцны гадна талбайд борооны ус тогтдог байна.

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Энэ жил Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэл өндөр байна. Иймд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд үерийн далан байгууламж барьсан. Сэлбэ сэргэлт төсөл, Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан барих зэрэг томоохон төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн урсгалд саад болж буй байршилд газар чөлөөлөлт хийх, шугам сүлжээний ашиглалтыг сайжруулж байгаа” гэдгийг онцоллоо.

Үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр нийслэлээс дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.

2023 онд 4 байршилд 1.30 км шугам, 998 орчим худгийн засвар

2024 онд 16 байршилд 3.80 км шугам, 580 орчим худгийн засвар

2025 онд 12 байршилд 6.20 км шугам, 4 байршилд 364 метр шугамын засвар, 1013 ширхэг худгийн засвар

2024 онд УБЗАА-ны захиалгаар ус тогтдог 24 байршилд борооны ус зайлуулах шугамын зураг төсөл батлан, ажлыг үе шаттай гүйцэтгэж байна.

2026 онд 16 байршилд 8.2 км борооны ус зайлуулах шугам угсарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 23 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд 38 мин “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр өнгөрсөн сард 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ 41 мин Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв 47 мин Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 58 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 1 цаг 3 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 1 цаг 10 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 1 цаг 27 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top