x

Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураамжийг нэмэгдүүлнэ

Япон Улсын парламент 2026 оны тавдугаар сарын 29-нд гадаадын иргэдийн виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зарим хураамжийг нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг баталжээ.

"Жапан Таймс"-ийн мэдээлснээр, уг хуулийн өөрчлөлтөөр гадаадын иргэдээс авах визтэй холбоотой хураамжийг одоогийн түвшнээс 30 хүртэл дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Шинэ зохицуулалтын дагуу хураамжийн эцсийн хэмжээг Засгийн газрын захирамжаар тогтооно. Одоогоор Япон Улсын нэг удаагийн визийн хураамж ойролцоогоор 3 мянган иен, хоёр болон олон удаагийн визийн хураамж 6 мянган иен, дамжин өнгөрөх визийн хураамж 700 иен байдаг.

Харин шинэ зохицуулалтын хүрээнд оршин суух статус өөрчлөх болон оршин суух хугацаа сунгах хүсэлтийн хураамжийн дээд хэмжээг 100 мянган иен, байнгын оршин суух хүсэлтийн хураамжийн дээд хэмжээг 300 мянган иен болгохоор тусгажээ.

Японы Засгийн газар уг өөрчлөлтийг тус улсад амьдарч буй гадаадын иргэдийн тоо нэмэгдэж, цагаачлалын удирдлага, захиргааны зардал өссөнтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Нэмэгдсэн орлогыг гадаадын иргэдийн бүртгэл, хяналт, оршин суухтай холбоотой төрийн үйлчилгээний зардлыг нөхөхөд зарцуулахаар төлөвлөжээ. Хураамжийн шинэ хэмжээ хэзээнээс мөрдөгдөх болон ангилал тус бүрийн эцсийн дүнг Засгийн газрын шийдвэрээр тогтоох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл нэмэгдэг 57 мин Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлнэ 57 мин Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураамжийг нэмэгдүүлнэ 58 мин Эмнэлгийн яаралтай тусламжид нисдэг тэрэг ашиглах журмыг батлуулахаар ажиллаж байна 1 цаг 0 мин Сэлэнгэ аймгийн 3600 га ойн талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ 1 цаг 1 мин Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ 1 цаг 1 мин Ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно 1 цаг 2 мин Цэргийн бүх анги, нэгтгэлд эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 1 цаг 4 мин Европын шүүх "Мессенжер"-ийг зах зээлд нөлөө бүхий платформ гэж үзлээ 1 цаг 11 мин “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оныхтой харьцуулахад 15 хувиар өсжээ 2 цаг 52 мин Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 2 мин Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийн төслийг дэмжлээ 3 цаг 10 мин Орон нутгийн 360 гаруй иргэнд нүдний нарийвчилсан үзлэг, эмчилгээ хийлээ 3 цаг 11 мин Дархлаажуулалтын 10 хоног маргааш дуусна 3 цаг 12 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 13 мин Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 3 цаг 16 мин "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majorana 2" квант чипийг танилцууллаа 18 цаг 11 мин Рэп дуучин P.Diddy-д холбогдох шинэ хэргийг шалгаж эхэлжээ 18 цаг 13 мин Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлдэж эхэллээ 18 цаг 29 мин Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх "Ногоон өртөө" байгуулна 18 цаг 31 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсө... Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа...
Top