x

Дэлхийн тэрбумтнуудын тоо анх удаа 3000-аас давжээ

Өнгөрсөн онд тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд гурав дахин хурдтай өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь ардчиллын тогтвортой байдалд заналхийлж буй эдийн засаг, улс төрийн хуваагдлыг улам гүнзгийрүүлж байна гэж ядууралтай тэмцэх Оксфам байгууллага даваа гарагт мэдэгдлээ.

Швейцарын Давос хотноо өнөөдөр эхэлж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад зориулан нийтэлсэн тус буяны байгууллагын тайланд дурдсанаар, дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 2025 онд 16 хувиар өсөж, 18.3 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд 2020 оноос хойш 81 хувиар нэмэгджээ.

Дэлхий даяар дөрвөн хүн тутмын нэг нь хоол хүнсээ залгуулж чадахгүй байхад, мөн дэлхийн хүн амын тал шахам хувь нь ядуурлын нөхцөлд амьдарч байгаа энэ үед тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ өссөн байна. 

Чинээлэг хүмүүсийн хөрөнгө өсөхийн хэрээр улс төрийн эрх мэдэл цөөн хүний гарт улам их төвлөрч байгааг уг тайланд онцолжээ. Тодруулбал, тэрбумтнууд жирийн иргэдтэй харьцуулахад улс төрийн албан тушаал хаших магадлал 4 000 дахин өндөр байна гэдгийг дурдсан байна. Энэхүү тайланг дэлхийн тэгш бус байдлын мэдээллийн сангаас эхлээд Forbes-ийн тэрбумтнуудын жагсаалт хүртэлх академик түвшний судалгаанууд, мөн мэдээллийн олон эх сурвалжид үндэслэн гаргажээ. 

Тэрбумтнуудын хөрөнгө ийнхүү өссөнийг тус байгууллага АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлоготой холбон тайлбарлажээ. Тодруулбал, түүний хоёр дахь засаг захиргаа татварыг бууруулж, үндэстэн дамнасан корпорацуудыг олон улсын шахалтаас хамгаалж, мөн монополийн эсрэг хяналт шалгалтыг сулруулсан нь нөлөөлсөн гэж үзсэн байна.

Түүнчлэн хиймэл оюуны салбарын компаниудын үнэлгээ огцом өссөн нь чинээлэг хөрөнгө оруулагчдад асар их ашгийг нэмж авчирсан байна.

“Чинээлэг ба бусад хүмүүсийн хоорондын ялгаа улам тэлж байгаа нь улс төрийн тогтвортой бус, эрсдэлтэй хомсдолыг бий болгож байна” гэж Оксфамын гүйцэтгэх захирал Амитаб Бехар хэлжээ.

Оксфам байгууллага засгийн газруудад хандан тэгш бус байдлыг багасгах үндэсний хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэт чинээлэг хүмүүст өндөр татвар ногдуулах, мөн лобби, сонгуулийн санхүүжилттэй холбоотой хязгаарлалтуудыг чангатгах зэргээр мөнгө ба улс төрийн хоорондох ханыг бэхжүүлэхийг уриалжээ. 

Одоогийн байдлаар Норвег зэрэг цөөн хэдэн оронд чинээлэг иргэдэд татвар ногдуулаад байгаа бол Их Британи, Франц, Итали болон бусад оронд үүнтэй төстэй арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна.

Найроби хотод төвтэй тус байгууллагын тооцоолсноор, өнгөрсөн онд 2.5 их наяд ам.доллароор нэмэгдсэн тэрбумтнуудын хөрөнгө нь туйлын ядуу 4.1 тэрбум хүний нийт хөрөнгөтэй тэнцэж байгаа аж. 

Өнгөрсөн онд дэлхийн тэрбумтнуудын тоо анх удаа 3000-аас давсан бол Tesla, SpaceX компаниудын тэргүүн Илон Маск хөрөнгийнх нь хэмжээ 500 тэрбум ам.доллароос давсан анхны хүн болжээ. 

Засгийн газрууд “дээд давхаргад таалагдахын тулд буруу шийдвэр гаргаж байна” хэмээн Бехар анхааруулаад, тусламжийн санхүүжилтыг танах, иргэний эрх чөлөөг хязгаарлаж байгааг онцолсон байна. 

“Хэт чинээлэг бизнес эрхлэгчид уламжлалт болон цахим мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлөх нь улам ихсэж байна” гэж тайланд мөн онцолжээ. Одоо тэрбумтнууд дэлхийн томоохон медиа компаниудын тал орчмыг эзэмшиж байна. 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Португалын Ерөнхийлөгчийг хоёр дахь шатны санал хураалтаар тодруулна 1 цаг 31 мин Дэлхийн тэрбумтнуудын тоо анх удаа 3000-аас давжээ 1 цаг 32 мин Монголын спортын наадамд 11 төрлөөр 1800 гаруй тамирчин өрсөлдөж байна 1 цаг 35 мин Пара пауэрлифтингийн шигшээ баг Японы тэмцээнээс гурван медаль хүртлээ 1 цаг 37 мин Төрийн захиргааны албан хаагчид чадамжийн үнэлгээнд заавал хамрагдана 1 цаг 44 мин Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ 1 цаг 45 мин “Хос дээл оёно” гэх цахим зараар 250 мянган төгрөг залилсан хэрэг бүртгэгджээ 1 цаг 47 мин Сүхбаатар дүүрэгт нөөцийн махыг 34 дэлгүүрээр худалдаална 1 цаг 50 мин 2025 онд төсвийн орлого, тусламжийн хэмжээ 1.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2 цаг 24 мин Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг АТГ-аас саатуулан шалгаж байна 3 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1041 дуудлага иржээ 3 цаг 18 мин Өнгөрсөн долоо хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ 3 цаг 19 мин Нийслэлийн дэд бүтцийн 16 мега төслийн хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө 3 цаг 20 мин Э.Халиунболд “Дакар Ралли”-гийн топ 20-д багтаж, түүхэн амжилт гаргалаа 3 цаг 21 мин Сангийн яамнаас хуурамч хонжворт сугалаанаас сэрэмжлүүлж мэдэгдэл гаргав 3 цаг 23 мин АНУ-ын татварын сүрдүүлэгт хариу барихаар ЕХ ээлжит бус уулзалт хийнэ 3 цаг 26 мин Цэргийн бүртгэл энэ сарын 23-нд дуусна 3 цаг 57 мин Испанид хурдан галт тэрэг мөргөлдөж, 21 хүн амиа алджээ 4 цаг 6 мин Өнгөрсөн хоногт ахуйн гал түймрийн 13 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 19 мин АНУ ойрын хугацаанд сансрын нисгэгчдийг Сар руу илгээнэ 4 цаг 20 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Зэрлэг капитализм ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө...
Top