x

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна

Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан.

Тогтоолоор, хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, алсын гурван дүүргийн суурьшлын бүс, Богд уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Гэвч сүүлийн үед эдгээр хориглосон бүсүүд, хотын төвийн хэсгээр адуу мал бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлжээ. Уг асуудлаар хотын дарга дараах мэдэгдлийг хийсэн байна.

Х.Нямбаатар:

-“Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж чипээр хянаад суудаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч байна. Хот дотор мал бэлчих нь нийтийн эзэмшлийн зам, талбайг бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ноогдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь төлүүлнэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 14 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 16 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 17 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 18 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 20 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 23 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 24 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 25 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 27 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 29 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 31 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 37 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 38 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 39 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 2 цаг 6 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 2 цаг 11 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 2 цаг 11 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 2 цаг 14 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 2 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top