x

Баянхошуу, Шархад дэд төвд шинэ орон сууцууд ашиглалтад орж эхэллээ

Улаанбаатар хотод тулгамдсан хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх бодлогоор Баянхошуу, Шархадны хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Тухайлбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм. Эдгээр төслийн талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөны үеэр танилцууллаа.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын Төслийн зохицуулагч Б.Хишигтогтох “Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Өнөөдрийн байдлаар B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан. B13-1 талбарт 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил 67 хувьтай, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байна. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм. Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 100 хувьтай, гадна тохижилтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна” гэлээ.

Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг төслийн нэгдүгээр шатны ажил болох 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан бөгөөд S27-2 талбарын 152 айлын орон сууцны барилга угсралтын ажил 69.6 хувьтай явагдаж байна. Мөн S27-2-1 талбар дахь 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байна. Шархад дэд төв төслийн хүрээнд гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажил, инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл нийт 99 хувьтай үргэлжилж байгаа аж.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн онцлог:

  • 35-75 ам.метр талбайтай нийт 12 төрлийн сууцны сонголттой.
  • Өдөрт хамгийн багадаа 3-4 цаг нар тусгалыг айл бүр авах боломжтой байхаар барилгын өндөр 4-5 давхар төлөвлөсөн.
  • Нэгдүгээр давхартаа худалдаа үйлчилгээ хосолсон дулаан зогсоолтой ногоон орон сууц байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сууц нийт орон сууцны 10 хувьд төлөвлөсөн.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 16 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 17 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 19 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 20 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 22 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 25 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 26 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 26 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 29 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 31 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 33 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 39 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 40 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 41 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 2 цаг 8 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 2 цаг 13 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 2 цаг 13 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 2 цаг 15 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 2 цаг 17 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top