x

Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас өдгөө зургаа дахь жилдээ нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд-2025” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй бүсгүй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшуулсан юм. 

Тодруулбал:

  • “Алдарт эх” номинацид Ширчинжунайгийн Наранбулаг 
  • “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Буянжаргалын Болороо
  • “Спортын салбарын шилдэг” номинацид Бавуудоржийн Баасанхүү (Олимпын хүрэл медальт Жудо бөхийн тамирчин)
  • “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Уртнасангийн Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин)
  • “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Баатарын Чанцалдулам
  • “Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” номинацид Мөнхчулууны Нямсүрэн
  • “Мөрдөстэй бүсгүй” номинацид Халтарын Эрдэнэчимэг (Хурандаа)
  • “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Бямбабаярын Өлзийхишиг
  • “Боловсролын салбарын шилдэг” номинацид Чапаевын Чагцал нар тодорсон билээ.

Хүндэтгэлийн  арга хэмжээг НЗДТГ-ын дарга Д.Амгалан нээн “Өрх гэрээ өөд татаж, үр хүүхдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ салбар, салбараа тэргүүлж буй олон мянган эмэгтэйчүүдийнхээ түүчээ нь болж өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд хуран цугласан бүсгүйчүүдээ харахад бахдам сайхан байна. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнес гээд эмэгтэй хүний хөдөлмөр зүтгэл оролцоогүй хөгжиж буй нэгээхэн ч салбар байхгүй гэдгийг онцолъё. Иймд та бүхнээрээ Улаанбаатар хотын иргэд ч мөн бахархаж явдгийг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртайгаар хэлье” хэмээсэн юм. 

“Алдарт эх” номинацийн эзэн, 10 хүүхдийн ээж Ш.Наранбулаг: 

Би долоон охин, гурван хүүгийн ээж. Өдгөө хувиараа бизнес эрхлэхийн зэрэгцээ фитнесийн дасгалжуулагчаар ажиллаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Спорттой хувь заяагаа холбосондоо маш их баярладаг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл эрүүл саруул байж, үр хүүхдүүддээ үлгэрлээд явж байгаадаа маш их баяртай байдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацийн эзэн 120 гаруй бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэрэгжүүлэх санал боловсруулан хүргүүлсэн Б.Болороо:

Хэн хаана байхаасаа үл хамааран, хийсэн ажил чинь чамайг тодорхойлно гэж ээж минь хэлдэг. Би Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлаа хүлээлгэн өгөөд 14 хоног ч болоогүй байна. Гэсэн хэдий ч өнөөдөр харьяалагдсан тодорхой байгууллагагүй хэр нь энэхүү хүндтэй шагналыг авч байгаадаа сэтгэл өндөр байна. Би зөв зүйлийн төлөө явж, тэр нь хүнд хүрсэн юм байна гэдгийг мэдэрлээ. Цаашид ч мөн нэг удаагийн шинжтэй бус цогц шийдэл боловсруулж, эрх зүйн асуудлыг зөв томьёолох байдлаар иргэдийн хандлагыг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэн, амьдралын чанарыг нь дээшлүүлэх бодлогын ажлыг хийхээр зорьж байна гэлээ.

“Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацийн эзэн У.Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин):

Би шагналыг цаашид уран бүтээл хийх урамшуулал хэмээн ойлгодог. Тэр ч утгаараа аливаа шагналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж боддог юм. Ажиллаж буй салбартаа хүндлэлтэй, ёс зүйтэй, чин сэтгэлээ зориулж байгаагийн илрэл нь энэ шагнал болов уу. Мөн надтай зэрэгцэн шагнал авч буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлыг нь сонсон суухдаа ямар мундаг, хүчирхэг болохыг нь бахдан байлаа. Монголынхоо бүхий л эмэгтэйчүүдийгээ хүчирхэг хэр нь нялхамсаг байгаарай гэж хүсье гэв.

“Спортын салбарын шилдэг” номинацийн эзэн, Олимпын мөнгөн медальт Жүдо бөхийн тамирчин Б.Баасанхүү:

Би спортын гараагаа анх 2013 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд ангийнхаа есөн хөвгүүнтэй бэлтгэл хийж эхэлж байсан түүхтэй. Спорт хүнийг багаас нь зөв хүн болгон төлөвшүүлдэг. Иймд ирээдүйд амжилт үзүүлэхээр зорьж буй охид, эмэгтэйчүүддээ дуртай зүйлдээ тууштай байгаарай, та нар чадна гэж хэлмээр байна гэсэн юм.

 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 53 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 56 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 57 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 1 цаг 3 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 1 цаг 6 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 1 цаг 8 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 1 цаг 9 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цаг 12 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 2 цаг 13 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 3 цаг 30 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 3 цаг 33 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 3 цаг 34 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 3 цаг 35 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 3 цаг 37 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 3 цаг 39 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 3 цаг 40 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 5 цаг 26 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 5 цаг 28 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 5 цаг 29 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 34 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top