Нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас (ОБЕГ) мэдээллээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, 12 иргэний амь насыг аварсан байна.
Бүртгэгдсэн дуудлагын 69 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь хүчтэй салхи, шуурга, 1 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь шар усны үерийн дуудлага байжээ.