x

Зөвшөөрөл олголтыг боловсронгуй болгох нь нийслэлийн бүтээн байгуулалтад чухал нөлөөтэйг онцлов

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын V хуралдаан болов. Хуралдаанаар өмнөх хуралдаануудаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж зарим мэдээлэлтэй танилцсан байна.

Нийслэл Улаанбаатар хотод 2025-2028 онд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах болон бусад 24 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Эдгээрээс Туулын хурдны зам, Дүүжин замын тээвэр, Сэлбэ болон Баянхошуу хот орон сууцжуулах төслүүд болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Улаанбаатар трамвай /2/ зэрэг найман төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн. Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тухайлбал, Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болжээ. Налайхын авто замаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийгдэж байна. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна. 

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын эхний дөрвөн хурлаас зургаан чиглэлээр нийт 73 үүрэг даалгавар өгчээ. Эдгээрээс 17-г нь шийдвэрлэсэн бол бусад үүрэг даалгавар хэрэгжилтийн шатанд явж буйг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Зарим зөвшөөрлийг журмаар олгодог мөн зөвшөөрөл олголтын процесс, шат дамжлага их, цахимжилт хангалтгүй, төрийн байгууллага ач холбогдолгүй бичиг баримт шаарддаг зэрэг хүндрэл, дутагдлууд байна. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилсан зохицуулалтын шинэчлэл хийж, зарим төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлд өрнөх бүтээн байгуулалтын ажилд чухал нөлөөтэйг штабын зарим гишүүн онцолж давхардал, шат дамжлагыг багасгаж хялбарчилж өгөх шаардлага байгааг дурдлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаад харилцааны нэгдсэн бодлого, удирдлага шаардлагатай байгааг онцлов.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийн түлш рүү шилжих процесс, үүнд дотоодын нөөц бололцоог ашиглах, бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллах боломжийг судлах, Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрүүд дээр үргэлжлүүлэн ажиллах, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ТӨК-ууд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудыг хэрхэн дэмжиж оролцох санал боловсруулан танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн тулгамдсан асуудлууд, түүний шийдлийг цогцоор нь авч үзэж тусгах хэрэгтэйг холбогдох хүмүүст дахин санууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jiriin muu nasan chavh (103.57.92.233)
    Tsement armatur 2 oo eh orondoo uildverlwj bna geel hutsaad baih tegsen murtuu barilgiin mk-n une ni usuul baihaas buuhaa medehgui barilgiin mk- n une usreel say tug baihad l haa haanaa l ashigtai bainashdee ylanguya dahin tuluvlultiig huviin hevshliin shunaluud bish tur uuriin barilgiin kompaniar hiilgeh ni barilgiin une buuhad mash ih tustai bishuu..tur huviihantai ursulduj bolohgui gej hutsaad yumniihaa uniig 1000 mynga dahin nemdeg biznesmen uildverlegch nertei yumnuudiig hyzgaarlah ymar gazar bnaa .nuguu hereglegchdiin erh ashig hamgaalahiihan baidiimuu..shudarga ursulduuniihun tatan buugdsiimuu...
    2025 оны 02 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 20 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 21 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 25 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 29 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 33 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 40 мин COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 15 цаг 8 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 15 цаг 11 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 15 цаг 13 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 15 цаг 19 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 15 цаг 21 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 15 цаг 23 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 15 цаг 25 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цаг 27 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 16 цаг 28 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 17 цаг 46 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 17 цаг 48 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 17 цаг 49 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 17 цаг 51 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 17 цаг 53 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо...
Top