x

Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ

Колумбын хууль сахиулагчдын удирдлага дор явуулсан мансууруулах бодистой тэмцэх олон улсын ажиллагааны явцад их хэмжээний кокаин тээвэрлэж байсан зургаан “мансууруулах бодис тээвэрлэгч шумбагч онгоц”-ыг саатуулсан гэж Латин Америкийн тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Колумбын Тэнгисийн цэргийн хүчний ажиллагааны штабын дарга, дэд адмирал Орландо Энрике Грисалесийн хэлснээр, 62 улсыг хамарсан томоохон ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 14-ний хооронд 1400 гаруй тонн мансууруулах бодис хураан авсны ихэнх нь марихуан байжээ. Мөн 225 тонн кокаин хураан авсан бөгөөд үүний 5 тонныг нь Колумбаас Австрали руу мансууруулах бодис наймаалдаг далайн замаар явж байсан шумбагч онгоцноос илрүүлсэн байна.

Австралид хүрэхэд хангалттай хэмжээний түлштэй байсан уг хөлөг онгоцыг Номхон далайд саатуулсан бөгөөд тухайн маршрутын дагуу саатуулсан гурав дахь “шумбагч онгоц” гэдгийг О.Грисалес сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний ярьснаар, эхнийхийг нь Колумбын усан бүсээс илрүүлсэн бөгөөд газрын зургийн тусламжтайгаар маршрутыг тодорхойлж, улмаар Австралийн эрх баригчидтай хамтран ажиллаж эхэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд мансууруулах бодис наймаалдаг олон улсын картелиуд "кокаины хэрэглээ нэмэгдэж, гудамжинд зардаг үнэ нь хамгийн өндөр байгаа үеийг ашиглан" Австралийг улам ихээр онилж байна. 

Эрх баригчид “мансууруулах бодис тээвэрлэгч шумбагч онгоц”-ыг хураан авсан анхны тохиолдол энэ биш юм. 1990-ээд оны сүүлээр Колумбын картелиуд хууль бус ачаагаа АНУ руу тээвэрлэхийн тулд ийм төрлийн хөлөг онгоцуудыг ашиглаж эхэлсэн байна.

Нийт 225 тонн кокаин хураан авсан нь их хэмжээний мансууруулах бодис илрүүлсэн тохиолдол мөн. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны энэ оны тайланд дурдсанаар, 2022 онд дэлхийн кокаины үйлдвэрлэл 2700 тонн болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 1 цаг 6 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 1 цаг 8 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 1 цаг 9 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 1 цаг 11 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 1 цаг 12 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 1 цаг 15 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 1 цаг 16 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 1 цаг 17 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 1 цаг 19 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 1 цаг 21 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 1 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 1 цаг 23 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 1 цаг 29 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 1 цаг 30 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 1 цаг 31 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 2 цаг 58 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 3 цаг 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 3 цаг 3 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 3 цаг 6 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 3 цаг 7 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top