x

“Старшип” пуужингийн хурдасгуур анх удаа сансрын буудалд амжилттай газарджээ

Илон Маскийн “SpaceX” компанийн инженерүүд “Старшип” сансрын хөлгийн “Супер Хэви” зөөгч пуужингийн хурдасгуур угсрааг сансрын хөлгийг хурдаа авсны дараа хөлгөөс салж, сансрын нислэгийн буудал руу доошлон буух үед нь анх удаа “барьж авч” чадсан байна. 

Пуужингийн дээд угсаа хэсгүүд нь нислэгийн үеэр гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж, хөлгөөс салсныхаа дараа ихэвчлэн удирдах боломжгүй байдаг бөгөөд ихэнхдээ далайд унадаг.

Харин энэ удаад “Супер Хэви” пуужингийн угсраад нэмэлт хөдөлгүүр суурилуулжээ. Ингэснээр хөөргөсөн сансрын хөлгийн буудалд буцаад хяналттайгаар буух, хөөргөх цамхгийн тусгай "сарвуу"- хавчаараар пуужингийн угсрааг "барьж авч" маневр хийх боломжийг олгосон байна.

Энэ бол “Старшип” сансрын хөлгийн тав дахь туршилтын нислэг юм. Өнгөрсөн зургаадугаар сард сансрын хөлөг дөрөв дэх туршилтын нислэгээ гүйцэтгэж, Энэтхэгийн далайн усанд анх удаагаа амжилттай газардсан билээ.

“Старшип”-ийн хурдасгуурт 33 хөдөлгүүр суурилуулсан нь одоо байгаа бүх хурдасгуураас хамгийн "хүчирхэг" болгожээ. Түүний түлхэлтийн хүч нь 74 меганьютон бол НАСА-гийн хамгийн том “Space Launch System” (SLS)) пуужингийнх нь ердөө 39 меганьютон ажээ.  

“SpaceX” компанийн инженерүүдийн даалгавар бол пуужинг олон удаа ашиглах боломжтой болгох, өөрөөр хэлбэл түлшээ солих л шаардлагатай нисэх онгоц шиг ажиллуулах явдал юм.

И.Маскийн хувьд “Старшип” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь Ангараг гараг руу хүн нисгэх амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, Улаан нүдэн гараг дээр шинэ суурин байгуулах гол нөхцөл юм. Энэхүү төсөл нь мөн И.Маскийн өөр нэгэн төсөл болох дэлхий орчмын хиймэл дагуулын "Starlink" сүлжээг хөгжүүлэхэд хэрэгтэй.

Эх сурвалж: BBC

 

“Старшип” хөлгийг мөн АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ 2025 оны сүүлчээр сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах “Artemis III” хөтөлбөртөө ашиглахаар сонгоод байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 мин Дональд Трамп 901 тэрбум ам.долларын цэргийн төсөвт гарын үсэг зуржээ 11 мин Монгол Улс болон АХБ хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 14 мин Амгалан дулааны станц хаягдал усыг технологийн хэрэгцээндээ ашиглаж эхэллээ 16 мин Өнөөдөр болох улс төр, соёлын арга хэмжээнүүд 19 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 22 мин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 15 цаг 12 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 15 цаг 13 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 15 цаг 15 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 15 цаг 17 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 15 цаг 17 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 15 цаг 18 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 15 цаг 21 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 23 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 24 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 15 цаг 25 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 15 цаг 27 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 28 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 15 цаг 29 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 15 цаг 32 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top