x

ЦӨМИЙН ДАЙН ХАЯАНД: Үүний төлөө л Нобелийн энх тайвны шагналыг олголоо

Yomiuri  Shimbun сонины ажилтан Японы «Нихон Хиданкё» байгууллага Нобелийн энх тайвны шагнал авлаа гэсэн мэдээтэй дугаараа тарааж байгаа нь. Токио, Япон, 2024 оны аравдугаар сарын 11, Фото: Shuji Kajiyama/AP

«Нихон  Хиданкё»  гэсэн холбоос үг  манайд төдийлөн танил биш, бас Баруунд ч тэр болгон мэдэхгүй. Энэ нь цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид бөгөөд Хирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлтөөр амьд гарсан хүмүүс түүний  голчлон бүрдүүлдэг.

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг тэдэнд олголоо. Олон улсын  байдал Украины сөргөлдөөн, Ойрхи дорнодын дайнаас болон хурцдаж, цөмийн дайны аюул үнэхээр гарч ирсан нь энэ шагналыг тэдэнд олгоход хүргэжээ гэлтэй. 

Амьд үлдэгсэд

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Японы «Нихон Хиданкё»-Nihon Hidankyō (яп. 日本被団協 Nihon Hidankyō) гэдэг 1956 онд байгуулагдсан олон нийтийн байгууллагад олгожээ. Энэ тухай Нобелийн шагналын хороо Осло хотноо болсон ёслол дээр  аравдугаар сарын  11-ний баасан гаригт зарласан юм.

«Нихон Хиданкё»  гэдэг үг нь Nihon gensuibaku higaisha dantai kyōgi-kai гэсэн бүтэн нэрний товчлол бөгөөд үгчлэн буулгавал Атом, устөрөгчийн бөмбөгдөлтөд хохирогчдын байгууллагуудын эвсэл гэсэн нэр юм байна. Хирошима, Нагасаки хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний дараа амьд үлдэгсдийн (тэднийг япончууд хибакүся гэдэг) «энэ  ард олны хөдөлгөөн  цөмийн зэвсэгээс дэлхийг чөлөөлөхийн төлөө хүчин чармайлт гаргаж,  яагаад цөмийн зэвсэг дахин  хэзээ ч хэрэглэгдэх  ёсгүй  гэдгийг хувийн жишээн дээр үзүүлсний  төлөө Энх  тайвны шагнал хүртэж байна» гэж шагналын  хорооны төлөөлөгч  ёслол дээр мэдэгджээ.

 

 «Нихон Хиданкё» байгууллагын хамтрагч дарга бөгөөд 1945 оны бөмбөгдөлтийг туулан гарсан Тошиюки Мимаки шагнал олгох болсон тухай мэдээлэл хийсэн хэвлэлийн бага хурал дээр. Хирошима, Япон, 2024  оны аравдугаар сарын 11. Фото: Kyodo/Reuters

Өнөөдөр олон хүний хувьд  цөмийн зэвсэг нь  эрлэгийн өдрийн  хэрэгслийн нэг болдог. Тиймээс шагналыг тодорхой зүйлд олгох ёстой юу? гэдэг асуудал бий.  Үнэн хэрэгтээ цөмийн зэвсгийг хэрэглэх нь хориотой байгаа нь хожуу үүсчээ. Хэрэв 1950–1960-аад онуудын  цэргийн төлөвлөгөөг нээх юм бол генералууд, улстөрчид цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дайн асар их хохиролд хүргэнэ гэдгийг ойлгож байсан. Гэхдээ тэр нь тэдний толгойд  цөмийн дайны ялагч нь ялагдагчаасаа ялгагдах юмгүй, дайны дараа хүн төрлөхтний  амьдралын  хэм хэмжээ огт өөр болно гэсэн эрлэгийн өдрийн бүтэн зураглал бууж байсангүй.

Тэдний ойлголт нь «Нихон Хиданкё» байгууллагын буянаар  өөрчлөгдсөн юм. Тус байгууллагын үүсгэсэн 1956 онд дэлхийд  туяаны өвчин, амьд үлдэгсдийн хүүхдүүдийн аймшгийн мутациуд, цацраг идэвхит бодисоорс өдөөгдсөн хорт хавдруудын талаар дэлхийд мэдэх хүн цөөн байлаа. Бөмбөгдөлтөд өртөгсдийн хувь заяны  талаар удаан нуун дарагдуулж ирсэн нь олон нийтэд сонирхохоор сэдэв биш байв. «Нихон Хиданкё» хибакүся нарынхаа гэрчилгээг дэлхийн хүн бүрт хүргэхийн төлөө тэмцэж иржээ.

Цөмийн дэлбэрэлт орон сууцны  нэрвэгдэж байгаа зураг. Atomic Archive

Эхний жилдээ нийтийг хамарсан хэвтээ бүтэцтэй байгууллага хагаралтай байв. Цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийн манлайд  тавиад онуудад социалистууд ба коммунистууд байлаа. Тэдэнд капиталист Америкийг буруутгах сайхан шалтгаан нь тэр байв. Гэтэл Зөвлөлтөд бас том хэмжээний цөмийн туршилтууд явуулдаг нь тодорхой болов. Ингээд олон тооны зүүнтнүүд импералистуудын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэж, харин коммунист цөмийн зэвсэгт  муу зүйл байхгүй гэж байлаа. Тэгээд л Хирошима  мужид ердийн мөн социалист гэсэн хоёр «Хиданкё» гарч иржээ. Өнөөдөр ч байгаа байж болох юм. Ер нь бол тус байгууллага цөмийн бөмбөгний эзний улс төрийн байр сууринаас биш, цөмийн зэвсгээс дэлхийг салгахын төлөө тэмцдэг.

Яагаад шагналыг тэдэнд олгов?

Хирошима, Нагасакид болсон атомын бөмбөгдөлт, бусад эмгэнэлт хэрэг явдлууд жилээс жилд ой санамжаас арчигдаж байна. «Нихон Хиданкё» хүйтэн дайны үеэр  чухал байгууллага байсан бол сүүлийн жилүүдэд  юугаар ч онцгойрсонгүй.

Харин энэ удаагийн хорооны шийдвэр нь Альфред Нобелийн  гэрээслэлийн анхны  санаанд ихээхэн нийцлээ. Тэрээр  өөрийн үүсгэж байгаа шагналыг дэлхийг энх тайванд хөтлөөсэй гэж хүсч байв. Сүүлийн жил хагасын дотор цөмийн зэвсгийн  асуудал урт хугацааны завсарлагын дараа дахин хурцаар тавигдаж эхэллээ. Хүйтэн дайны дараа  цөмийн зэвсгийн айдас чухал биш болсон бол өнөөдөр  олон улсын байдал ихээхэн хурц болж эхлэв.

 «Нихон Хиданкё» байгууллагын ахлах ажилтан Масако Кудо  шагнал авсан мэдээгээ сэтгүүлчидтэй хуваалцаж байгаа нь, Токио, Япон, 2024  оны аравдугаар сарын 11, Фото: Yoshio Tsunoda//AFLO/Global Look Press

Цөмийн зэвсгийн өнөөгийн мэтгэлцээнд хоёр урсгал үүсээд байгаа. Эхнийх нь цөмийн зэвсэг нь тэр чигтээ хорлон, түүнээс салах ёстой гэнэ. Хоёр дахь нь цөмийн зэвсэг нь  том гүрний хооронд дайн гаргуулахгүй  барьж байна гэдэг. Үүнд л Нобелийн хороо оролцохоор шийджээ. 

Сонирхолтой нь хорооны шийдвэр аль аль талд нь хэрэгтэй нь илт. Гэхдээ шагналын үндэслэлд хэрхэн өгүүлсэн талынханд илүү тустай. Нөгөө талаасаа цөмийн зэвсгийн  дайныг баригч талынхан ч энэ  зэвсэгт ихээхэн хөнгөмсөг хандаж эхэлсэн. Хэрэв цөмийн зэвсгийн айдас байхгүй бол тэр баригч  хүч нь үгүй болно.

Нобелийн шагнал авсан Японы «Нихон Хиданкё» байгууллагын сайтын мэдээнд 2023 оны байдлаар, дэлхийд  амьд үлдсэн 113 мянган хибакүся үлдсэн статистик бий. Тус байгууллагад шагнал олгосон нь дэлхийн цөмийн  зэвсгийн тухай маргаанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй. Гэхдээ тэр нь «Нихон Хиданкё» байгууллагын «Хибакүся бид нар  атомын бөмбөгдөлтийн бодит үр дагавар, бидний шаналан тарчилж буйг ярихдаа хэн ч бидэн шиг бүү тарчлан зовоосой гэж хүсч байна. “Дахин хибакусяг  битгий хий” гэсэн уриа нь бидний амьдралаа өгч байгаа гол үйл хэргийн маань уриа юм. Үүний төлөө  Японы бүх ард түмэн, дэлхий даяар эрмэлзэж байна» гэсэн уриаг улам хүчтэй болгох нь мэдээжийн хэрэг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 мин Дональд Трамп 901 тэрбум ам.долларын цэргийн төсөвт гарын үсэг зуржээ 11 мин Монгол Улс болон АХБ хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 14 мин Амгалан дулааны станц хаягдал усыг технологийн хэрэгцээндээ ашиглаж эхэллээ 17 мин Өнөөдөр болох улс төр, соёлын арга хэмжээнүүд 19 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 23 мин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 15 цаг 13 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 15 цаг 14 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 15 цаг 16 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 15 цаг 18 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 15 цаг 18 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 15 цаг 19 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 15 цаг 22 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 24 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 24 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 15 цаг 26 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 15 цаг 28 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 29 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 15 цаг 30 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 15 цаг 33 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top